Бичлэгийн тоо 3,329


Ирэх онд зуны XXX олимп Английн Лондон хотноо болно. Их олимпоос өмнө манайхан бас нэгэн наадамд оролцоно. Энэ нь Австрийн Инсбрук хотноо ирэх нэгдүгээр сарын 13-22-нд болох залуучуудын өвлийн анхдугаар олимп. Одоогоос 47 жилийн өмнө Монголын олимпчид анх цана, тэшүүрийн төрлөөр өрсөлдөж байсан тэрхүү хотод залуучуудын олимп “хөшгөө нээх” юм. Эх орныхоо тугийг олимпийн тэнгэрт анх мандуулсан Л.Цэнд гавьяатын мөрөөр залуучууд маань замнана.

Цэнгэлийн манлай олимпийг зохион байгуулах хур туршлагатай тус хотод 1964 оны олимпийн дараа 1976 оны наадмын бамбар бадамласан түүхтэй. Өвлийн спортын тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ч нүнжигтэй зохиож ирсэн туршлагадаа дулдуйдан австричууд залуучуудын анхдугаар олимпийг эх орондоо хүлээн авахаар болсон биз ээ. Монголчууд тус олимпод цаначид, тэшүүрчдээ сойхоор бэлтгэж байгаа юм. Залуучууд маань олимпийн эрх олгох тэмцээнүүдэд “шал галтаа өгч” эхэлсэн бөгөөд ОУОХ-ноос саяхан нэг цаначинд “виз” олгох шийдвэр гаргажээ.

Өсвөрийн тамирчид нарийн шалгуурын дүнд олимпийн эрх хүртэх бөгөөд өнгөрсөн хавар манай хоёр цаначин тусгай тэмцээнд болзол биелүүлж чадаагүй юм. Харин МҮОХ-ноос ОУОХ-нд хүсэлт гаргасны дагуу хөвгүүдэд нэг эрх олгох тухай албан ёсны хариу ирүүлснээр манай зандан хүлэгтний хос мөр Инсбрукт дурайх нь тодорхой боллоо. Харин тэшүүрчдийн хувьд I сургуулийн сурагч А.Энх-Ариун Канадын Калгари хотноо болсон тэшүүрийн залуучуудын Дэлхийн цомын тэмцээнд хурд сорьж, “босго оноо”-гоо аваад байна.

Тэрбээр 500 м-т 45,58, 1000 м-т 1.33,65, 1500 м-т 2.23,91, 3000 м-т 5.14,89 амжилт үзүүлсний зэрэгцээ дөрвөн зайд улсын дээд амжилтыг шинэчилсэн. Цаашид Герман, Норвегид зохиог дох олимпийн эрхийн төлөөх тэмцээн бүхнийг шийдэх бөгөөд дэлхийн шилдэг 28 тамирчны тоонд багтвал Инсбрукийн олимпийн эрх албан ёсоор авах учиртай. Түүний бэлтгэл хийх, тэмцээнд оролцох бүх зардлыг МҮОХ-ноос гаргасан байна. Калгарид уралдахаасаа өмнө А.Энх-Ариун БНХАУ-ын Чанчүнь хотноо хамтарсан бэлтгэл хийсэн нь үр дүнгээ өгсөн гэж дасгалжуулагч нь өгүүлсэн юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5440524/850/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
946 “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
943 Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
» Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
941 Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
940 Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
937 Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
935 МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
933 Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청