Сайн байна уу
Солонгос дахь их дээд сургуулиудад суралцаж буй монгол оюутан та бүхний анхааралд
ISAIK Холбоо нь Монгол оюутан суралцдаг Солонгосын их дээд сургууль болгонд ISAIK холбооны төлөөлөл бий болгох зорилготойгоор ISAIK Холбооны албан ёсны төлөөлөгчөөр сайн дураар хамтран ажиллах оюутнуудыг бүртгэж байна.
ü Тавигдах шаардлага: Сайн дураар хамтран ажиллах оюутан хэн бүхэн боломжтой
ü Хариуцах ажил:
- Таны идэвхи нь танай сургуулийн Монгол оюутнуудад мэдээлэлээр хангах бусад орны оюутнуудтай нөхөрлөхөд ач холбогдолтой гэдгийг ойлгосон байх
- ISAIK Холбооны удирдах гишүүдтэй байнгын харилцаатай байх
- ISAIK Холбооноос зохион явагдах бүх үйл ажиллагаанд тус сургуульд суралцаж буй оюутнуудаа зохион байгуулалттай удирдан оролцох
- Монгол оюутнуудад хэрэгтэй гэж үзсэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа санаачлах мөн хамтран зохион явуулах
- ISAIK Холбооны дугуйлан болон төрөл бүрийн сургалтанд идэвхи санаачлагатай оролцон бусдыгаа уриалах
Жич: Солонгос хэл сурах, Сагсан бөмбөг, Хөл бөмбөг гэх мэт дугуйлангуудад сонирхсон монгол оюутнуудад танилцуулах
- Мөн хүмүүнлэгийн сайн дурын үйл ажилгаанд бусдыгаа уриалан оролцох
Жич: Хүнд өвчнөөр өвчилсөн нутаг нэгт ахан дүүсдээ туслах аян гэх мэт
ü Утас: 1644-8880(3 номер монгол хэл)
ü Е-мэйл: isaik2011@gmail.com
ISAIK-ийн Монгол холбооны их сургуулиудын албан ёсны төлөөлөгчдын анхдугаар уулзалт
Хаана: ISAIK Холбооны төв оффис
Хэзээ: 2011.11.25 (Баасан)
17:00 цагт
Та манай холбоотой хамтарч ажилласнаар таны идэвхтэй байдлыг үнэлж ISAIK холбооны нийгмийн идэвхтэн өргөмжлөл олгогдоно.
ISAIK СОЛОНГОС ДАХЬ ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ХОЛБОО