jasen
Бичлэгийн тоо 4,494

ТАЛАРХАЖ АМЬДАРЦГААЯ

Уншсан 3957 vote 0 2008.07.20 19:54:12

Талархаж амьдрах гэдэг үнэхээр чухал үг шүү, энэ үгийг хэлэхээр хэн нэгэн нь бас л бурхан шашин гэж бүү бодоорой. Энэ үг хүний амьдралын ямар олон асуудлуудыг нуруундаа үүрч гардагийг мэддэггүй болоод л тэгж бодож байгаа хэрэг юм. Хүн ер нь хэн нэгэн хүнд баярлахаараа баярлалаа гэж хэлдэг. Энэ бол тэр хүний чин сэтгэлийн үг юм. Үүнтэй адилаар хүн болгон өөрийнхөө ажил мэргэжил, гэр бүл, ойр тойрныхондоо талархаж амьдрах юм бол энэ нь эерэг энергийг хүнд мэдрүүлж байдаг маш хүчтэй зэвсэг юм л даа.

Ингэснээрээ хүн өөртөө маш итгэлтэй болж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч авдаг. Үнэ цэнээ мэдэрсэн хүн үргэлж урагшаа харан тэмүүлж амьдардаг бөгөөд түүнд арагшаа харах шаардлага байдаггүй. Ийнхүү та одоо байгаа амьдрал, ялалт амжилтандаа үргэлж талархаж тэр бүхнээ хайрлаж явах юм бол маш олон шийдэхэд бэрхшээлтэй байсан асуудлуудтайгаа нүүр тулахаас айлгүй, түүнийг даван гарах хүч чадлыг өөртөө хуримтлуулж чаддаг юм. Энэ бол нэгэн ёсны бидний ярьдагаар ухаан юм. Хүнд эргэцүүл гэж толгой заяасан гэж ярьдаг. Эрэгцүүлэхгүй юм бол хүн болж амьдарсаны хэрэг байхгүй шүү дээ.

Хүн болгонд ямар нэг асуудал тулгарч байна гэдэг чинь таньд түүнийг даван туулах хүч чадал байгаа учраас л таньд тийм зүйл тохиолдож байгаа хэрэг юм. Та түүнийг талархалтайгаар эерэг талаас нь харж чадах юм бол уул шиг том асуудал ч өчүүхэн цэг мэт болж өөрчлөгдөж болно. Хүнд урагшлах ганцхан зам заяагдсан байхад хойш нь татах мянган зам заяагдсан байдаг. Үнэндээ тэр олон шалтаг шалтгаанууд нь зүгээр л хоосон зүйлүүд юм. Энэ хорвоогийн бүх хүмүүст ямар нэг гэм гэж зүйл байхгүй бөгөөд бүх хүмүүс сайхан амьдрах ёстой. Буддын шинжлэх ухаанд ч гэсэн хүн хэрвээ зовж байвал энэ нь нүгэл юм гэсэн байдаг. Тиймээс үргэлж талархаж амьдрахгүй бол танаас зовлон хэзээ ч салахгүй. Эцэст нь хэлхэд талархал хүндэтгэл гэдэг нэгэн ойлголт юм шиг санагддаг. Хүндэлж байгаа учраас талархдаг, талархаж байгаа учраас хүндэлдэг. Амьдралдаа та талархалтай хандаж байна гэдэг нь та амьдралаа хүндэлж байна гэсэн үг юм. Амьдралаа хүндлэнэ гэдэг нь эргээд та өөрийнхөө хийж бүтээсэнийг хүндэлж байна гэсэн үг юм. Ингэхээр та өөрийгөө хүндэлж хайрладаг болчих юм бол энэ орчлонгийн бүх юманд талархаж чадна гэсэн үг юм.

Орчлон дээр өөрийгөө хүндэлж дээдэлж тахин шүтдэггүй мөртөө өөр хэн нэгнийг илүү хүндэлж хайрладаг хүмүүс их байдаг. Жишээлбэл фен гэдэг хүмүүс байна. Эдгээр хүмүүс нь хэн нэгнийг хүндэлж хайрлаж даган дуурайж шүтэн биширдэг мөртөө өөрийгөө түүн шиг хайрлаж шүтэн дээдэлж чаддагүй. Энэ орчлон дээр таньд ганцхан өмч болгон өгсөн зүйл чинь таны л бие шүү дээ. Та биеийнхээ хүчээр л хорвоо дээр танигдаж хүн гэгдэж яваа шүү дээ. Тиймээс тэрхүү цор ганц бие сэтгэлийг хүндлэн дээдлэхгүй юм бол та бусдын бие сэтгэлийг хүндэлж чадна гэжүү? Ингээд хүмүүсээ энэ хорвоо дээр ганцхан таных л болж заяагдсан гар хөл нүд ам чих гээд бүх эрхтэнээ сэтгэлтэйгээ хайрлая. Өөрийгөө хүндэлдэг хүн хэзээ ч гэмт үйлдэл хийдэггүй бөгөөд түүнд өөрийн гэсэн бусдыг үзэх үзэл үргэлж нуугдаж байдаг. Энэ бол хувь хүний гайхамшигтай ертөнц юм. Хувь хүн өөрийнхөө сэтгэлдээ өөрийнхөө ертөнцийг бүтээж чадаагүй байж бусдын сэтгэлийн ертөнцийг удирдана гэж байхгүй. Хэзээ ч барагдашгүй үргэлж ундарч байдаг тийм л гайхамшигтай зүрх сэтгэлийг та өөртөө бий болгож амьдарч чадах юм бол та заавал хүссэндээ хүрч ялалт амжилт гэдэг таны хормойноос зүүгдэн ар араасаа дугаарлан зогсох болно гэдэгт би итгэлтэй байна. Энэ хорвоогийн бүх л гэгээлэг ертөнцийн гэрэл гэгээн дор өөрийгөө бүтээж амьдарч явдаг сая сая хүмүүст үнэний эрэл тань цуцашгүй байх болтугай гэж ерөөе!

Орлоо.ком

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/542109/8e1/trackback

profile

эди хугда

2012.12.07 20:05:12
*.199.157.71

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
84 Солонгос хэлний сургалт [2] erdemtugs 2008-08-08 3563
83 ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН [1] Мичидмаа 2008-08-07 3653
82 test file [1] sysop7 2008-08-04 2373
81 huuhed file [3] tsundak 2008-08-03 2630
80 sumo file [2] tsundak 2008-08-03 2424
79 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-03 2996
78 ЭРДЭМТ ХҮН ДАРУУ Мичидмаа 2008-08-03 4141
77 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [2] haih 2008-08-01 3448
76 yaraltai [1] har_irves6 2008-07-31 2493
75 Mongolchuudaa tsaani chin olimpiin horoo mongoloo hudaldchihaj [1] orgil2009 2008-07-30 5224
74 Хутагт Нагаржуна. [2] 96843226 2008-07-30 4856
73 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар file [1] sana3ds 2008-07-29 3973
72 САХИУСАН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-07-28 3511
71 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-27 3618
70 medeh hun baiwal helj ugch tuslaach [1] mgld 2008-07-26 1934
69 female rappers so hoT~ [1] StyLish_S 2008-07-24 2653
68 nad shig bna shdee [1] StyLish_S 2008-07-24 2651
67 Sony VAIO (notebook) зарна [1] 몽골 2008-07-24 8241
66 Санаж байна уу Mонголчуудаа [1] hosluul 2008-07-24 3154
65 18Nas [1] hosluul 2008-07-24 3235
64 moto gej iim l baigaam shdee [1] hosluul 2008-07-24 2908
63 Turaah ,targaluulah,ondor bolgoh bvh torliin bvteegdehvvneer yilchilne. [1] hulan turaah tov 2008-07-22 3814
62 СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ [3] 몽골 2008-07-21 4721
61 mongol hoolnii gazar zarna [1] bolor1991 2008-07-21 2728
» ТАЛАРХАЖ АМЬДАРЦГААЯ [1] Мичидмаа 2008-07-20 3957
59 Urilga batlan daalt naidvartai hiine. hil deer tosno. viz gargahad tuslana [1] xu nam 2008-07-20 2191
58 ВX-н Солонгост болсон тоглолтын үер авсан гэрэл зургуудыг шалгаруулах [1] 96843226 2008-07-19 3306
57 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-19 4183
56 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ [1] 96843226 2008-07-18 3981
55 AAB [1] 96843226 2008-07-18 2815
54 Amerikiin uurag [1] skin_salon 2008-07-18 6497
53 19-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа [1] 96843226 2008-07-18 4343
52 hi [1] oyunaa_1060 2008-07-18 2640
51 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна 96843226 2008-07-17 4275
50 zovolgoo ogooch [1] mazi 2008-07-17 3018
49 ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ Мичидмаа 2008-07-16 5686
48 Хаадын хаан Канишка Шагжамүнийн сургаалиар ном хаялцдаг байжээ 96843226 2008-07-16 4636
47 uvur mongolia hip hop xaxa [1] hosluul 2008-07-15 4223
46 Ondor bolgodog vitamin ... hulan turaah tov 2008-07-15 3122
45 dajgui site bn orood uzeerei [1] TopNaraa 2008-07-14 3499
44 yamar hayagaar orwol naadam shuud uzej boloh we [3] appleapple 2008-07-11 4059
43 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4133
42 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3919
41 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6715
40 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3660
배너신청
자생병원

배너신청