Олон
улсын трейдер “Trafigura” болон санхүүгийн “Origo Partners” сан хамтран
“Trafigura-Origo MGL” компани байгуулах болсноо зарлалаа. Компанийн
дүрмийн санг хоёр тал 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцжээ. Шинэ компани
Монголд нүүрс, төмрийн хүдрийн хайгуул хийх бөгөөд цаашид боловсруулах
үйлдвэр барих зорилготой юм байна.
“Trafigura-Origo
MGL” Казахстан зэрэг Азийн орнуудад ч ажиллах төдийгүй бүх төрлийн
ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулах юм. “Trafigura”
компанийн захирал Крис Кокс “Хамтарсан компани Монголд идэвхтэй үйл
ажиллагаа явуулах боломж олгохоос гадна дэлхий дахины түүхий эдийн зах
зээлд тэргүүлэх байр сууриа хадгалан үлдэхэд тустай” гэж ярьсан байна.
М.СУГАРАА