Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн СЭРГЭЭХ ТӨВИЙГ ТӨР ИВЭЭЛДЭЭ АВЛАА
Уншсан 7127 vote 0 2011.11.08 12:44:56Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулан, тэдний эцэг эхийг чадваржуулах зорилготой Олон нийтэд түшиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвийг өчигдөр Хүүхдийн төлөө газарт хүлээлгэн өглөө. Их Британийн Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тус төвийг 2007 онд байгуулжээ. ХТГ-ын дарга Д.Алтай “Тус төвийн зорилго, зориулалтыг өөрчл өхгүйгээр төрөөс санхүүжүүлэн үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ.
Чингэлтэй дүүргийн XVIII хороонд байрлах энэ төв нь олон улсын байгууллагаас төрд шилжиж буй тав дахь төв юм” гэв. Иргэн Лхамхүү “Миний охин 16 настай ч хэвтрийн өвчтэй болоод удаж байгаа. Энэ буянтай төвөөр үйлчлүүлдэг болсноос хойш охин маань ижил зовлонтой хүүхдүүдтэйгээ сэтгэлээ хуваалцаж, янз бүрийн сургалтад хамрагдан, өвчнөө бага багаар гэтлэн давж байгаа. Гэртээ өдөржин хэвтэх, нөхөн сэргээх төвөөр үйлчлүүлэн, өөрийгөө хөгжүүлж сэтгэлээ сэргээх хоёр өдөр шөнө шиг ялгаатай шүү дээ” гэсэн юм.