Ерөнхий боловсролын сур гуулийн хичээлийн хөтөлбөрийг Кэмбрижийн хөтөлбөртэй уялдуу лан шинэчлэх ажлыг эхлүүлс нээ БСШУ-ы сайд Ё.Отгон баяр өчигдөр мэдэгдлээ. Манай урдаа барьдаг эрдэмтэн, судлаачид, багш нар Кэмбрижийн их сургуультай хамтран энэ ажлыг хийж байгаа бөгөөд аравдугаар ангийн математик, англи хэл, хими, физик, биологи, тавдугаар ангийн математик, англи хэл, байгалийн шинжлэлийн хичээлийн шинэ хөтөлбөрийг сургалтад нэвтрүүлэх туршилтыг ирэх сараас хийх юм. Үүнтэй холбогдуулан аймаг болгоноос нэг, нийслэлийн ес, нийт 30 сургуулийн удирдлага, багш нарт БСШУЯ-наас сургалт зохион байгуулж эхэлжээ.
Эдгээр сургуульд 1-12 дугаар ангийн бүх хичээлийн шинэчлэгдсэн хөтөлбөрийг тур шиж, тааруулах ажил 2014 он хүртэл үр гэлжлэх аж. Ингэснээр 2014-2017 он гэхэд ерөнхий боловсролын бүх сургуульд олон ул сын жишигт нийцсэн шинэ хөтөлбөрийн сургалтыг бүрэн нэвтрүүлнэ хэмээн үзжээ. Аймаг, нийслэлээс сонгогдсон дээрх сургуулиуд нь цаашид шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх судалгаа, арга зүй, сургалтын түшиц, загвар сургууль, орон нутагт багш нарын мэргэжлийг дээшл үүлэх практик дадлагын төв болж, үндэсний лабора тори сургуулийн статустай гаар ажиллана.