jasen
Бичлэгийн тоо 4,494

 

Олимпийн тоглолтыг үймээн самуунгүй зохион байгуулах бодлогын хүрээнд Хятадын эрх баригчид үндэсний цөөнх төвдүүд болон Шинжааны уйгуруудын эсрэг нэлээд өргөн хүрээтэй арга хэмжээ авч байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн 7-9-ний өдрүүдэд Шинжаан Уйгурын Автономит мужид 82 хүнийг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан хмээн баривчилсан юм. Харин наадмын өмнөх өдрүүдэд “Reuters” агентлагийн мэдээлсэнийг үзвэл хятадууд зөвхөн төвд, уйгуруудыг ч биш өвөрмонголчуудын эсрэг нэлээд эрчимтэй ажиллаж байгаа бололтой. Хүний эрхийн олон улсын байгууллага, Хятадын зарим тэрс үзэлтнүүдийн мэдээлж байгаагаар бол Хятадын эрх баригчид монголчуудын тухайд явуулж буй үйл ажиллагаагаа дэлхийн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүднээс далдуур, тун нарийн аргаар зохион байгуулж байгаа аж. Он гарсанаас хойш хүний эрхийн төлөө тэмцдэг, салан тусгаарлах үзэл бодолтой гэгдсэн олон арван монгол хүнийг Хятадын Аюулаас хамгаалахынхан чимээ шуугиангүй баривчилж хорьсон, энэ нь одоо ч үргэлжилсээр байгаа гэнэ. Нью-Йоркод төвтэй “Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв” хэмээх байгууллагын зохион байгуулагч Т.Энэбат “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярихдаа, “Миний мэдэхээр хятадууд өнөөдөр монгол айлын гэрт зэвсгийн чанартай зүйл байлгахыг больсон. Саяхан болтол л дэлгүүрийн лангуун дээр чөлөөтэй зарагдаж байдаг байсан мод сийлдэг хутгыг хүртэл хурааж авч байна гээд бод доо. Өвөрмонголоос Бээжинд очиж буй монголчуудыг нэгд нэггүй сэжиглэн шалгадаг болсон. Бээжингийн зочид буудлуудад өвөрмонгол хүн буулгахгүй байгаа” гэжээ. Мөн түүний хэлсэнээр, өнгөрсөн гуравдугаар сард Өвөр Монголд хан үндэстнийг олноор нүүлгэн шилжүүлэхийг ил тодоор эсэргүүцэн тэмцдэг М.Наранбилигийг цагдаагийнхан баривчилж гэрийн хорионд оруулжээ. Мөн түүнтэй зэрэгцээд Цэвэгжав, Зина нарын хүмүүсийг гэрийн хорионд оруулсан одоо ч хэвээр бөгөөд Зина нь Өвөр Монголын хамгийн алдартай тэмцэгч Хадаагийн эхнэр аж. (Хадааг 1996 онд хаалттай шүүх хурлаар тасалж 15 жил хорих ял оноосон бөгөөд түүнийг салан тусгаарлах үзэл дэлгэрүүлсэн, тагнуул хийсэн, үндэсний цөөнх монголчуудад оногддог суурь эрхийг нэмэгдүүлэхийг шаарддаг Өмнөд Монголын Ардчилсан Холбоо хэмээх байгууллагыг дэмжсэн хэмээн буруутгасан билээ) Олимпийн тоглолт ойртох тусам Аюулаас хамгаалахынхан тэдгээр хүмүүсийн араас тавьдаг хяналтаа илтэд чангаруулж байгаа гэнэ. “Reuters” агентлагийн мэдээлсэнээр өвөр монголчуудын дунд өөрсдийнх нь эсрэг чиглэсэн эдгээр арга хэмжээнээс айж эмээсэн шинж төлөв илэрхий байгаа аж. “Reuters”-ийн сурвалжлагчтай Хөх хотын үзвэр үйлчилгээний газруудад уулзаж ярилцсан олон хүн айдас хүйдэст автаад байгаагаа илэрхийлжээ. Төвдүүдийн хувьд оюун санааны удирдагч нь Далай лам, уйгуруудад “ард түмний эх” хэмээгддэг Рэби Кадир бий бол өвөр монголчуудад ийм удирдагч алга. “Далай ламыг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл бидэнд ийм удирдагч үгүйлэгдэж байна. Бидэнд удирдагч ч алга, бидний зовлонг ойлгодог мэддэг нь ч дэлхийд ховор юм” гэж Хөх Хотын дарханы газрын ажилчин Урсгал “Reuters”-ийн сурвалжлагчид халаглан ярьсан байна. Түүний дарханы газар болон гэрт гэхэд л өнгөрсөн дөрөвдүгээр сард Аюулаас хамгаалахынхан дайран орж нэгжлэг хийжээ. Өвөр Монголын хувьд эрх баригчдаас олгосон автономит эрх нь нэлээд өргөн тэгээд ч стратегийн чухал бүс нутагтай хиллэдэг учраас Бээжин монголчуудыг нэлээд хатуу гараар барихыг хичээдэг билээ. Сүүлийн олон арван жилд эрх баригчид хан үндэстнүүдийг олноор шилжүүлэн суурьшуулсанаас болж өвөр монголчууд өөрийн нутагтаа цөөнх болж хувирсан юм. Өнөөдөр ӨМӨЗО-ны 24 сая хүний ердөө 20% нь л монголчууд байгаа билээ. Үндэсний цөөнхийнхөө эсрэг Хятадын эрх баригчдын явуулдаг бодлого Төвдийн бослогын үрээр олон улсын анхааралд нэлээд хүчтэй орж ирсэн хэдий ч энэ нь өвөр монголчуудын хувьд бол туйлын хангалтгүй байгаа ажээ. “Reuters”-ийн сурвалжлагчтай уулзсан Хөх Хотын нэгэн их сургуулийн эрдэмтэн “Дэлхий биднийг мартсан бололтой” гээд нэрээ гаргахгүй байхыг хүссэнийг агентлаг мэдээндээ иш татсан байна. Олимпийн наадамтай холбоотойгоор үндэсний цөөнхийнхөө эсрэг явуулж буй Хятадын эрх баригчдын арга хэмжээнд Монголын иргэн хүртэл өртсөн нь саяхан билээ. Хятадад тэрслүү үзэлтэн гэгдэж хавчигдаж байгаад Монголын иргэн болсон өвөрмонгол залууг хятадууд өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан юм. Өвөр Монголд төрсөн Жирэнбаярын Соёлт хэмээх тэр залуу Монголын иргэн болсоноосоо хойш компани байгуулж бизнес хийж байсан бөгөөд бизнесийн ажлаар дөрөвдүгээр сарын 6-нд Бээжинд очиход нь Хятадын Аюулаас хамгаалахын ажилтнууд нисэх онгоцны буудал дээрээс баривчлан авч явсан юм. Энэ талаар Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв (ӨМХЭМТ) хэмээх байгууллага тавдугаар сард дэлхий дахинд хамгийн түрүүнд мэдээлсэн. Ж.Соёлт нь 1981 оны Өвөр Монголын оюутньг хөдөлгөөнийг толгойлж байсан юм. Энэ хөдөлгөөн нь Өвөр Монголд хан үндэстнийг олноор нь суурьшуулах Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн тэмцэж байсан билээ. Тэрбээр 1992 онд Монголд ирж орогнол хүссэн бөгөөд 1997 онд иргэний харьяалал олж авсан юм. Ж.Соёлтыг баривчилсан явдал даруй нэг сарын дараа олон нийтэд ил болсоны учир нь Хятадын эрх баригчид түүний гэр бүлийг сүрдүүлсэнтэй холбоотой байв. “Хятадууд түүний гэр бүл болон найз нөхдийг “Дуугүй байхгүй бол байдал улам хүндэрнэ шүү” хэмээн сүрдүүлсэн бөгөөд гэрийнхэн нь түүнийг удахгүй суллачих байх хэмээн найдсаны тул cap гаруйн хугацаанд чимээгүй явж ирсэн” хэмээн тухайн үед ӨМХЭМТ-ийн тараасан мэдээнд дурьдсан байв. Бээжинд суугаа Монголын ЭСЯ-ны ажилтнууд тухайн үед ийм явдал болсоныг нотолсон боловч тайлбар хийхээс татгалзаж байв. Харин Улаанбаатарт суудаг түүний эхнэр хүүхэд, гэр бүлийнхэн нь хүнийхээ араас уйгагүй хөөцөлдөн удаа дараа хүсэлт тавьсаны үр дүнд Ж.Соёлтыг өнгөрсөн сарын сүүлээр сулласан билээ. Өвөр Монголын тэрс үзэлтэн гэгддэг залуучууд 1990-ээд оны эхээр Монголд олноор орж ирсэн юм. Тухайлбал Тэмцэлт гэдэг залуу 1991 онд Монголд ирж компани байгуулан нэлээд хөлтэй наймаа эрхэлж байгаад баруунд гарч сураггүй болсон. Мөн “эсэргүү” нарын толгойлогчдын нэг Д.Мөрөн гэгч Монголд сүүлийн арваад жил амьдарч байв. Тэрбээр хэвлэлийнхэнтэй нэлээд ойр дотно байсан бөгөөд манай цагдаагийнханд ч нэг бус удаа баривчлагдан шалгагдаж байсан билээ. Тодорхой орлогогүй, нэлээд ядруухан амьдарч байсан тэрбээр 2001 онд Швейцарьт цагаачлан гарсан боловч тун удалгүй тэндээ үл мэдэгдэх этгээдүүдийн гарт амь үрэгдсэн гэх мэдээ ирсэн билээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/530828/334/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
84 Солонгос хэлний сургалт [2] erdemtugs 2008-08-08 3563
83 ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН [1] Мичидмаа 2008-08-07 3653
82 test file [1] sysop7 2008-08-04 2373
81 huuhed file [3] tsundak 2008-08-03 2630
80 sumo file [2] tsundak 2008-08-03 2424
79 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-03 2996
78 ЭРДЭМТ ХҮН ДАРУУ Мичидмаа 2008-08-03 4141
77 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [2] haih 2008-08-01 3448
76 yaraltai [1] har_irves6 2008-07-31 2493
75 Mongolchuudaa tsaani chin olimpiin horoo mongoloo hudaldchihaj [1] orgil2009 2008-07-30 5224
74 Хутагт Нагаржуна. [2] 96843226 2008-07-30 4856
73 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар file [1] sana3ds 2008-07-29 3973
72 САХИУСАН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-07-28 3511
71 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-27 3618
70 medeh hun baiwal helj ugch tuslaach [1] mgld 2008-07-26 1934
69 female rappers so hoT~ [1] StyLish_S 2008-07-24 2653
68 nad shig bna shdee [1] StyLish_S 2008-07-24 2651
67 Sony VAIO (notebook) зарна [1] 몽골 2008-07-24 8241
66 Санаж байна уу Mонголчуудаа [1] hosluul 2008-07-24 3154
65 18Nas [1] hosluul 2008-07-24 3235
64 moto gej iim l baigaam shdee [1] hosluul 2008-07-24 2908
63 Turaah ,targaluulah,ondor bolgoh bvh torliin bvteegdehvvneer yilchilne. [1] hulan turaah tov 2008-07-22 3814
62 СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ [3] 몽골 2008-07-21 4721
61 mongol hoolnii gazar zarna [1] bolor1991 2008-07-21 2728
60 ТАЛАРХАЖ АМЬДАРЦГААЯ [1] Мичидмаа 2008-07-20 3957
59 Urilga batlan daalt naidvartai hiine. hil deer tosno. viz gargahad tuslana [1] xu nam 2008-07-20 2191
58 ВX-н Солонгост болсон тоглолтын үер авсан гэрэл зургуудыг шалгаруулах [1] 96843226 2008-07-19 3306
57 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-19 4183
56 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ [1] 96843226 2008-07-18 3981
55 AAB [1] 96843226 2008-07-18 2815
54 Amerikiin uurag [1] skin_salon 2008-07-18 6497
53 19-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа [1] 96843226 2008-07-18 4343
52 hi [1] oyunaa_1060 2008-07-18 2640
» Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна 96843226 2008-07-17 4275
50 zovolgoo ogooch [1] mazi 2008-07-17 3018
49 ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ Мичидмаа 2008-07-16 5686
48 Хаадын хаан Канишка Шагжамүнийн сургаалиар ном хаялцдаг байжээ 96843226 2008-07-16 4636
47 uvur mongolia hip hop xaxa [1] hosluul 2008-07-15 4223
46 Ondor bolgodog vitamin ... hulan turaah tov 2008-07-15 3122
45 dajgui site bn orood uzeerei [1] TopNaraa 2008-07-14 3499
44 yamar hayagaar orwol naadam shuud uzej boloh we [3] appleapple 2008-07-11 4059
43 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4133
42 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3919
41 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6715
40 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3660
배너신청
자생병원

배너신청