Số bài viết: 3,329

 Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 1-ний 01.49.23 цагт дэлхийн хүн ам долоон тэрбум хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрт төрсөн хүүхдийг улс орнууд до лоон тэрбум дахь иргэнээ хэмээн бэлгэшээж байгаа аж. Тиймээс тухайн цагаас нэг цаг гучин минутын өмнө болоод хойно төрсөн хүүхдүүдийг улс орон бүр бүртгэж байна. Монгол Улсын хэмжээнд энэ хугацаанд 21 хүүхэд мэндэлснээс хоёр нь тухайн цагаас 37-хон секундын зөрүүтэй буюу 01.50 цагт төрсөн юм байна.

Эх, хүүх дийн эрүүл мэндийн үндэсний төвд Л.Дээдэнцэцэг бүсгүй хүүгээ тосон авч байх мөчид Орхон аймагт Б.Энхт үвшин гэдэг эмэгтэй бас нэгэн “Буга намнаач”-ийг хорвоод төрүүлжээ. Дээрх хоёр хүүг Монгол Улсад мэндэлсэн дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн өргөмжилж байгаа бөгөөд батламжийг энэ сарын 11- нд Үндэсний статистикийн өдрөөр гардуулах гэнэ. Бусад 19 хүүхдийг харин тэдний чацуутан гэж үзэхээр болсноо тус хорооны дэд дарга Б.Эрдэнэс үрэн хэлсэн. НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржентина Матавел тухайн цаг мөчид мэндэлсэн хүүхдүүдийн судалгааг хөдөө орон нутгийнхантай хамтран шуурхай гаргасанд талархаж буйгаа илэрхийлсэн.

Бид Л.Дээдэнцэцэгтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонсохоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон юм. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам” компанийн “Улаанбаатар” өртөөний ачаа тээвэр эрхэлсэн орлогч даргаар ажилладаг гэнэ. Хүү нь 3.1 кг жинтэй, 50 см өндөр төрсөн бөгөөд Сарантунгалаг гэдэг эмч эх барьж авчээ.

-Монголд мэндэлсэн долоон тэрбум дахь хүүхдийн ээж болж байгаад тань баяр хүргэе. Энэ мэдээг хэзээ дуулав?

-Баярлалаа. Өнөөдрөөс маш олон хүн баяр хүргэн утасдаж байна. Анх С1 телевизийнхнээс сонссон. Тэд дэлхийн долоон тэрбум дахь иргэн төрөх үеийн цагийг бас давхар судалж байсан юм шиг байна лээ. Хүүгээ төрүүлсэн өдөр тэд надтай ирж уулзсан. Тэр шөнө төрж байгаа эхчүүдээр анкет бөглүүлээд л байсан. Ядраад юун судалгаатай манатай гэж бодож байсан чинь хүү маань долоон тэрбум дахь Монгол иргэн болчихлоо.

-Гэрийнхэн тань бөөн баяр байгаа биз дээ. Хэд дэх хүүхэд тань вэ?

-Тийм ээ. Манай хадмууд маш их баярлаж байна гэсэн. Манайх нэг охинтой. Есөн жилийн дараа хүүтэй болж байгаа минь энэ.

-Хүйсийг нь мэдэж байсан уу?

-Үгүй ээ. ЭХО-д харуулахаараа эмчийгээ хүйсийг нь битгий хэлээрэй гэдэг байсан (инээв).

-Хүүдээ ямар нэр хайрлах гэж байна. Их утга учиртай нэр өгнө байх, тийм үү?

-Одоохондоо нэр бодож амжаагүй л байна. Гэхдээ гэрийнхэн янз янзын нэр яриад л байгаа гэсэн. Өмнө нь охины маань нэрийг аавын ах өгч байсан. Ярилцаж байгаад сайхан нэр өгнө дөө.
List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
929 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн СЭРГЭЭХ ТӨВИЙГ ТӨР ИВЭЭЛДЭЭ АВЛАА 08-11-2011 7127
928 Хүүхэд хулгайлсан гэх хүмүүсийг УМБГ-т шилжүүллээ 08-11-2011 7254
927 2014-2017 он гэхэд Кэмбрижийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлнэ 08-11-2011 7123
926 ШИЙДВЭРЛЭХ МӨЧ ИРЛЭЭ 04-11-2011 8088
925 Нийслэл хот 2013 оноос хэрэгцээндээ зориулж бонд гаргана 04-11-2011 6823
924 Монгол гэр Торонтод 20000 ам.долларын үнэ хүрэв 04-11-2011 7521
» ДОЛООН ТЭРБУМ ДАХЬ МОНГОЛ ИРГЭНЭЭР ХОЁР ХҮҮ ТОДОРЧЭЭ 03-11-2011 6786
922 МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭР IX БОГДЫГ ЗАЛЛАА 03-11-2011 7656
921 Ж.Нарантунгалаг MMA-гийн дэлхийн аварга болсон анхны монгол тулаанч 03-11-2011 7193
920 ЯПОН ОЗЭКИТЭЙ БАШЁ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13-НД ЭХЭЛНЭ 02-11-2011 6882
919 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 02-11-2011 7878
918 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 02-11-2011 7109
917 “Bloomberg” Монголд салбараа нээнэ 02-11-2011 7004
916 Урд хөршид улаан буудай, мах махан бүтээгдэхүүн экспортлохоор тохиров 01-11-2011 7704
915 ӨВӨРМОНГОЛ ДУУЧИН “ЭЗЭН ЗАЯА”-Г ДУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ 01-11-2011 8191
914 МОНГОЛ ЭМЧ НАР БИЕ ДААН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ 01-11-2011 6839
913 НҮБ –ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа 31-10-2011 6905
912 "МОНГОЛЫН ДАЙЧИН"-Ы ЭЭЛЖИТ ЯЛАЛТ 31-10-2011 6784
911 Байгалийн эрдэнэсийн Сан-Чендү 31-10-2011 8455
910 Монгол Австралийн нүүрсний зах зээлийг булаав 28-10-2011 7425
배너신청
자생병원

배너신청