Moderator: mgl_300
Москвад амьдардаг Сергей гэдэг залуу нуруугаа гэмтээснээс хойш хөл дээрээ ч тогтож чадахгүй болсон байсан юм. Хоол нь огт шингэхээ болиод, байнгын дусал залгаастай... Шинжилгээний үзүүлэлтүүд нь улам дордсоор байсан тэр өчнөөн эмчид үзүүлж эмчлүүлээд тусыг эс олсны эцэст Иван Крапивка гэдэг бариач дээр ирээд эв эрүүл болжээ. 6 удаа бариа засал хийлгэсний дараа залуугийн шинжилгээ нормондоо орсон байна.
Иван Крапивка: “Сергейгийн нурууны үенүүдийг зассанаар түүний өвчнүүдийн шалтгааныг арилгасан юм. Шалтгаан арилахаар организм өөрөө бүх ажиллагаагаа сэргээгээд ирдэг. Хүний нуруу нугас бол маш чухал эрхтэн байхгүй юу. Түүний 24 хөдөлгөөнт үед өчүүхэн төдий хазайлт гарахад л нугас ямар нэгэн хэмжээнд хавчигдан шахагдаж, нугасны шингэний эргэлтийг өөрчилдөг. Энэ нь янз бүрийн өвчний шалтгаан болдог юм. Магадгүй хорт хавдар ч ийм шалтгаантай байх. Организм өөртөө болж байгаа процессуудыг бүрэн хянаж чадахгүй болохоор хорт хавдрын эсүүд үржилд ороод ирдэг. Организмын өөрөө өөртөө тохиргоо хийх механизм нь нугасанд өөрчлөлт орсноос болж алдагддаг, энэ нь төрөл бүрийн өвчнөөр илэрдэг гэсэн үг. Эмч нар өвчин “хаанаас ирснийг” тайлбарладаггүй. Төрөлхийн өвчин, олдмол өвчин гэж хуваагаад л болчихдог. Тиймээс, эрүүл хүн гэж бараг байхгүй болчихоод байна. 100 гэр бүлийн 10 нь хүүхэдтэй болж чадахгүй, арван хүний нэг нь чихрийн шижинтэй, таван хүний нэг нь зүрх судасны проблемтой. Хүүхдүүд “хөгшчүүдийн өвчнөөр” өвчилдөг боллоо”. Крапивка эмч хүний нурууны үе болгоныг нь тэмтэрч үзэх замаар тухайн хүний бүх өвчинг хэлдэг. “Байранд нь оруулахгүй бол өвчнөөс салахгүй. Жишээ нь, цусны даралт нь 200/140 – гаас буухгүй байна гээд орж ирсэн хүн 3 минутын барианы дараа 150/90 болоод явдаг юм шүү дээ. Ходоодны ажиллагаа нь алдагдсан хүний нурууны 5, 6, 7 –р үеийн завсар хөндүүр болсон байх жишээтэй. Жирэмслэж чадахгүй байна гэдэг бол организмын ажиллагаанд маш их гэмтэл гарсан байна гэсэн үг. Үүний бүх ужиг нь нурууны доод үенүүдэд нуугдаж байдаг. Бариа заслаар нүдний хараа, астм, үргүйдэл, энурез /шээсээ барьж чадахгүй болох/ зэрэг өвчнүүдийг ч эмчилнэ. Жишээ нь, хүзүүний доод үе, цээжний эхний 4 үеийг засах бариа хийснээр хүүхдийн астмыг арилгаж болдог. Надад эмчлүүлсэн хүүхдүүдийн 80-90% нь ингэж эдгэсэн. Нүдний солир харалтыг засах бариаг Оросын хараа заслын томоохон төвүүд ч хүлээн зөвшөөрөөд байгаа. Харамсалтай нь, бариач бидний энэ энгийн аргууд өргөнөөр нэвтрэхгүй юм. Хүмүүсийг аль болох өвчтэй байлгах сонирхолтой бизнес олон байна л даа... Эм зүйч нар эмээ зохиохгүй бол болохгүй, эмийн үйлдвэрүүд ашгаа олох хэрэгтэй, эмч нар бас ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Хүмүүс ч гэсэн, бариа засал гэхээсээ илүү эм уугаад өвчнөө дараад явахаа бодох юм даа. Бариа засал хэмжээ хязгаартай байх хэрэгтэй, тэгэхгүй бол нуруу өөрөө ажиллаж чадахаа болино гэж эмч нар үздэг. Тэр ч тийм. Би хүний физиологид нийцсэн хөдөлгөөнүүдийг хийж засдаг. Бариа хийлгэхдээ нурууны үенүүдийн шажигнахаас айж хэрэггүй, харин ч баярлах хэрэгтэй. Өөрийнхөө хотоос сайн бариач хайж олоод нуруу нугасаа засуулчихад ер буруутахгүй шүү, хэн хүнгүй. Эрүүл байхыг хүсч байгаа хүмүүс өдөр бүр нуруу нугасандаа тодорхой хэмжээний ачаалал өгч байгаарай. Өглөөд сэрэнгүүт сайтар суниагаад, доош бөхийгөөд, ганц хоёр удаа суухад л болоод явчихна, илүү их ачаалал өгөөд хэрэггүй. Харин үдээс хойш ачаалал өгөхөд сайн. Гэртээ нэг ханандаа турник хадаад үе үе түүнээсээ зүүгдэн нурууны үенүүдээ тэнийлгэж, өвдөгөө дээш татаж байвал сайн. Дараахь хэдхэн дасгалыг хаана ч хийж байж болно. Цагт нэг удаа 2 минут зарцуулаад хийгээд байвал нас тань нэмэгдэнэ. Энэ дасгалуудыг цаг тутам нэг нэг удаа хийнэ. Ганц хоёр минутыг зарцуулснаар олон жилийн нас олж авах юм шүү!!! Бүх дасгалын үндсэн зогсолт – хөлдөө мөрний хэмжээний зай авна. Дасгал болгоны төгсгөлд нуруу дуугарч байвал зөв хийж байна гэсэн үг. 1–р дасгал Бүх булчингаа суллана. Гэдсээ аль болох татаад, амьсгалаа түгжээд урагшаагаа бөхийнэ. Нурууны гол хэсгээр дуугараагүй бол дараагийн удаа арай хурдан бөхийгөөрэй. Энэ дасгал радикулит, түрүү булчирхайны өвчин, түнхний үе, гар хөлний өвчин зэргээс хамгаална. 2–р дасгал Маш гүнзгий амьсгаа аваад, гэдсээ татна. Мөрөө аяарханаар дээш татаад, толгойгоо аль болох тонгойлгоно. Тэгээд ташаагаа урагш түлхэж нуруугаа дугуйруулна. Энэ дасгал нурууны бүх үенд сайнаар нөлөөлдөг бөгөөд ялангуяа эрчүүдэд их тустай. 3–р дасгал Гараа доош унжуулан алгуурхнаар бөхийнө. Дараа нь өөрийгөө тэврэх байдлаар хоёр далаа барина. 4–р дасгал Хоёр гараа ардаа бариад, өгзөг болон гар хуруугаа чангалаад нуруугаа хотойлгоно. Ингэхдээ хоёр гараа салгах гэж байгаа юм шиг татна. 5–р дасгал Бүх булчингаа 10 – 15 секундын хугацаанд суллаад, дараа нь зурагт үзүүснээр хойш хотойно. Ингэхдээ нуруу, гэдэс, өгзөгний булчингуудаа чангалах бөгөөд хоёр тохойгоо ардаа савах хөдөлгөөнөөр нийлүүлэх гэж оролдоно. |