Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Монгол аялгуу” биe даасан тоглолтоо Японд хийхээр болжээ. Тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдоос анх удаа хилийн чанадад бүрэн хэмжээний тоглолт хийх гэж буй нь энэ. “Монгол аялгуу” тоглолтод Япон улсад ажил лаж, амьдарч байгаа А.Бат-Очир, Р.Амар баяр, А.Бат-Эрдэнэ, И.Амартүвшин, лимбэчин М.Лхагвагэрэл, хөөмийч П.Мөнхцэцэг, дуу чин Ж.Хишигдэлгэр, төгөлдөр хуурч Ж.Дам динцэрэн нарын мэргэжлийн хөгжимчид болон Японы мэргэжлийн хөгжимчид оролцох аж.
Дан хөгжмийн бүтээл зонхилох энэ тоглолтыг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өөрөө албан ёсны орчуулaгчтайгаар хөтлөн явуулах аж. Арван нэг дүгээр сарын 19-нд Ёкохама Минато Мирай бага танхимд болох тоглолтын тасалбар 2500-3000 иен буюу 40000- 50000 төгрөгийн үнэтэй.
Ж.СОЛОНГО