jasen
Бичлэгийн тоо 4,494

Хаадын хаан Канишка Шагжамүнийн сургаалиар ном хаялцдаг байжээ

• 2008.07.16, 11:33 • Өглөөний сонин Энэ мэдээг 51 хүн уншсан. Өнөөдөр, 18 хүн уншаад байна.

Манай эриний босгон дээр Төв Азид хөгжин цэцэглэж байсан Кушаны эзэнт гүрний тухай баримт тун бүрхэг. Нутгийн унаган иргэдийг бүдүүлгээр шахан зайлуулж одоогийн Афганистан, Пакистан болон Дундад Азийн нутаг дэвсгэрт суурьшсан тэднийг хаанаас гаралтай, хэн гэдгийг мэдэх арга байхгүй бололтой. Байгуулагдсанаасаа хойш ердөө гурван зууны дараа гэхэд тэд хэзээ ч байгаагүй юм шиг ямар ч ул мөргүй арилсан ажээ. Агуу их Ром, Парфия. Хятадын хүчирхэгжилтэй эн тэнцүү хөгжилтэй байсан эртний энэхүү хаант улсын тухай түүхчид анх XIX зууны дунд үед л мэдсэн байна. Европын эртний эд зүйлийн цуглуулга эзэмшигчдэд үл таних Кушан хэмээх нэрийг давтаж сийлсэн зоосон мөнгөнүүд анхаарал татжээ. Македоны Александрийн эзэнт гүрний нутаг дэвсгэрийн дорнод хэсэг буюу Грек-Бактирийн хаант улсын хөндийгөөр урсах Аму-Дарья мөрний зүүн талд Кушаны хаант улс оршин тогтнож байсныг археологийн олдвор гэрчилж байна. Учгийг цааш нь тайлваас мянган квадрат метр асар том талбайг эзлэн орших, олон үндэстэн, олон соёл иргэншил сүлэлдсэн хүчирхэг засаг захиргааны байсны ул мөр илэрчээ.

Нүүдэлчид нүүдэлчдийн эсрэг

Шинэ эрин эхлэх хүртэлх гурван зууны дотор Төв Азийн болон Алс Дорнодын өргөн уудам тал нутагт газар нутгийн төлөөх “эмгэнэлт жүжиг” тавигджээ. Чин гүрэн өөрийн гол дайсан болох тал нутгийн хүчирхэг нүүдэлчин Хүннү гүрнийг мөхөөхийн тулд бусад жижиг омог аймгуудтай түр зуурын холбоо тогтоон зальт бодлого явуулсан байна. Эхэн үедээ Хятадын энэ бодлогод нь тахар хэлээр ярьдаг таван овог аймаг туслаж байсны нэг нь Юэчжи байв. “Тэнгэрийн доорх цааз бичиг”тээ хятадууд тэднийг “Гуйшуан” /хожим нь Кушан гэх болсон / хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэвч МЭӨ III зууны эцэст Хүннү гүрнийг довтолсноор хувь заяа тэднээс нүүрээ буруулсан юм. Тэд олон тооны хүмүүсийг олзлон авсан бөгөөд тэдний дотор хан хүү Маодунь байжээ. Түүнийг баригдахад хаан эцэг Тоумань нь удам залгагч хүүгээ алдахаас айгаагүйгээр барахгүй алагдаасай гэж хүсэж байсан гэдэг. Гэвч Маодунь олзноос оргон гарч санаа муут эцэг эхийнхээ амийг егүүтгэн Юэчжи аймгийнхны зүрхэнд шар ус хуруулжээ. Гэхдээ заримд нь Маодуний өшөө хорслоос бултах аз таарсан байна. Тэд ийнхүү зугатан гарснаар Азийн нүүдэлчин овгоос Европын суурьшмал амьдралд шилжсэн ажээ. Он жил улирах тусам “Сарны хүмүүс” /Юэчжи гэдэг үгний хөрвүүлэг/ европжиж, грекчүүдийн нэрлэснээр Бактир буюу Дасягийн засаг захиргаанд ууссан ажээ. Гэвч хэдхэн зууны дараа Македоний Александр ямар ч онцлох шалтгаангүйгээр Бактир луу довтлон өөрийн эзэнт гүрний нэгэн муж болгосон байна. Ойролцоогоор МЭӨ 135 онд амьдарч байсан овог аймгуудын тахар хэл одоогийн Афганистан, Узбекстан, Таджикистан улсад хэрэглэгдэж байна. Кушан гүрний талаар Хятадын элч Чан Цянь өөрийн эзэн хаандаа мэдээлэхдээ ” Их Юэчжи нь ойролцоогоор 400 мянган хүн амтай хүчирхэг хаант улс байна. Гэхдээ бүгд мал дагаж нүүдэллэн амьдардаг. Харин нийслэл нь хот гэхээсээ илүү “амбааруудын цуваа” шиг харагддаг” гэсэн байна.

Аралаас Ганга мөрөн хүртэл

Энэтхэгийг бүхэлд нь эзлэн нөлөөгөө өргөжүүлснээр Кушанчууд Персийн булангийн боомт хотуудтай тогтмол наймаа арилжаа явуулах нөхцөл бүрдсэн юм. Энэ түүхэн цаг мөчөөс Кушаны эзэнт гүрний хүчирхэгжлийн эрин эхэлсэн байна. Учир нь Хятадын түүх сударт өгүүлснээр, Энэтхэгийн үржил шимт тал нутгийг гартаа оруулсан нь Кушаны хаант улсыг мандан бадрахад хүргэсэн ажээ, Кушаны төр хүчирхэгжсээр л байлаа. Куджул хаанаас хойшхи дөрвөн хаан төр барьсан хугацаанд л гэхэд газар нутаг нь мэдэгдэхүйц өргөжин тэлсэн. юм. Кушаны хаадын дундаас хамгийн алдартай нь 127 оноос хойш 30 шахам жил төр барьсан Канишка аж. Түүний хаанчлалын үед Кушаны эзэнт гүрэн хамгийн том нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байв. 40 орчим насны эрийн дүрийг товойлгон гаргасан эртний нэгэн зоосон дээрх бичгийг тайлан уншвал “Хаадын хаан Кушаны Канишка” гэсэн байсан нь энэхүү төр баригчийн хэр их нэр хүндтэй байсныг гэрчилж байна. Хятадын аялагч Сюань Цаны тэмдэглэлд “Канишка хаан өөрийн бүхий л мэдлэг боловсрол, хүч чадлаа улс гүрнээ өнө удаан жил оршин тогтноход зориулж, өдөр бүр шинэ мэргэдийг ордондоо дуудан ирүүлж Шагжамунийн сургаалиар ном хаялцдаг байсан.” гэжээ. Энэ ярианаас тэрээр сургаал бүхний төлөөлөгчид өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй бөгөөд түүнээсээ хэзээ ч ухардаггүй гэдгийг сайтар ойлгосон байна. Ингээд Канишка тэдний хооронд нь “гүүр” тогтоох зорилгоор Буддын шашны хамгийн нөлөө бүхий үзэл сургаалыг баримтлагчдыг нэгэн дор цуглуулах зоригтой шийдвэр гаргажээ. Зар тарсны дагуу Кашмирт 500 төлөөлөгч хүрэлцэн ирсэн ажээ. Гэвч хаан зорилгодоо хүрч чадсангүй. Ярилцлага маш хүнд нөхцөлд болоод зогсохгүй Буддын шашныг “Их хөлгөн” буюу “Махаяна”, “Бага хөлгөн” буюу “Хиняана” хэмээх хоёр үндсэн урсгал чиглэл болон хуваагдахад хүргэжээ.

Их гүрний мөхөл

Канишкагийн дараа төр барьсан Хувишка, Вашишка, Васудэва нарын хаадын үед ч Кушан хүчирхэг хэвээр байлаа. Харин Васудэва хааныг тэнгэрт хальсны дараа буюу ойролцоогоор 225 оны үед гүрэн өрнө, дорно гэсэн хоёр хэсэгт хуваагдсаны улмаас газар нутаг нь бага багаар хумигдаж эхэлсэн юм. Ингэж Хятадын Хань болон Ромын эзэнт гүрнээс ялгаатай нь эртний гурав дахь их гүрэн Кушаны хувь заяа түүхийн хуудаснаас арчигдсан байна. Хэзээ нэгэн цагт бид түүний нууцыг тайлж чадах болов уу?

О.Цолмонтуяа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/524701/b27/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
84 Солонгос хэлний сургалт [2] erdemtugs 2008-08-08 3563
83 ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН [1] Мичидмаа 2008-08-07 3653
82 test file [1] sysop7 2008-08-04 2373
81 huuhed file [3] tsundak 2008-08-03 2630
80 sumo file [2] tsundak 2008-08-03 2424
79 ***Гоо сайхандаа анхаардаг хүн бүхэн үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг --VENERA salon [1] skin_salon 2008-08-03 2996
78 ЭРДЭМТ ХҮН ДАРУУ Мичидмаа 2008-08-03 4141
77 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар [2] haih 2008-08-01 3448
76 yaraltai [1] har_irves6 2008-07-31 2493
75 Mongolchuudaa tsaani chin olimpiin horoo mongoloo hudaldchihaj [1] orgil2009 2008-07-30 5224
74 Хутагт Нагаржуна. [2] 96843226 2008-07-30 4856
73 Чонан хотын 'Бөртэ' зоогийн газар file [1] sana3ds 2008-07-29 3973
72 САХИУСАН ТЭНГЭР [1] Мичидмаа 2008-07-28 3511
71 ***Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-27 3618
70 medeh hun baiwal helj ugch tuslaach [1] mgld 2008-07-26 1934
69 female rappers so hoT~ [1] StyLish_S 2008-07-24 2653
68 nad shig bna shdee [1] StyLish_S 2008-07-24 2651
67 Sony VAIO (notebook) зарна [1] 몽골 2008-07-24 8241
66 Санаж байна уу Mонголчуудаа [1] hosluul 2008-07-24 3154
65 18Nas [1] hosluul 2008-07-24 3235
64 moto gej iim l baigaam shdee [1] hosluul 2008-07-24 2908
63 Turaah ,targaluulah,ondor bolgoh bvh torliin bvteegdehvvneer yilchilne. [1] hulan turaah tov 2008-07-22 3814
62 СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ [3] 몽골 2008-07-21 4721
61 mongol hoolnii gazar zarna [1] bolor1991 2008-07-21 2728
60 ТАЛАРХАЖ АМЬДАРЦГААЯ [1] Мичидмаа 2008-07-20 3957
59 Urilga batlan daalt naidvartai hiine. hil deer tosno. viz gargahad tuslana [1] xu nam 2008-07-20 2191
58 ВX-н Солонгост болсон тоглолтын үер авсан гэрэл зургуудыг шалгаруулах [1] 96843226 2008-07-19 3306
57 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon [1] skin_salon 2008-07-19 4183
56 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ [1] 96843226 2008-07-18 3981
55 AAB [1] 96843226 2008-07-18 2815
54 Amerikiin uurag [1] skin_salon 2008-07-18 6497
53 19-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа [1] 96843226 2008-07-18 4343
52 hi [1] oyunaa_1060 2008-07-18 2640
51 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна 96843226 2008-07-17 4275
50 zovolgoo ogooch [1] mazi 2008-07-17 3018
49 ИТГЭЛ ОРШИХУЙН ХҮЧ Мичидмаа 2008-07-16 5686
» Хаадын хаан Канишка Шагжамүнийн сургаалиар ном хаялцдаг байжээ 96843226 2008-07-16 4636
47 uvur mongolia hip hop xaxa [1] hosluul 2008-07-15 4223
46 Ondor bolgodog vitamin ... hulan turaah tov 2008-07-15 3122
45 dajgui site bn orood uzeerei [1] TopNaraa 2008-07-14 3499
44 yamar hayagaar orwol naadam shuud uzej boloh we [3] appleapple 2008-07-11 4059
43 http://kr.youtube.com/watch?v=QpTCTPr64hc&NR=1 [2] 96843226 2008-07-10 4133
42 ANSAN SHIVA 2008 MONGOL NAADAMD HURELTSEN IRNE UU file [3] pitty1 2008-07-10 3919
41 hoshin shoguud [1] pitty1 2008-07-09 6715
40 karma oroo holsluulne [2] stainless 2008-07-08 3660
배너신청
자생병원

배너신청