Бичлэгийн тоо 3,329
“DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноны нээлт аравдугаар сарын 29-нд Парис хотын “Escape landowski” кино театрт болно. Энэ киноны зургийн 20 орчим хувийг Монголд, 80 орчим хувийг Германы нийслэл Берлин, Францын нийслэл Парис хотноо авсан учраас уран бүтээлчид ингэж шийджээ.
Киног Ш.Доржсүрэн найруулж, “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат хөгжмийг нь бичжээ. “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрд Ц.Төмөрбаатар, А.Мөнгөнзул, П.Баттөр, Т.Эрдэнэбаяр, С.Уудам нар тоглосон аж.