1997 онд үйлдвэрлэсэн уг онгоцыг МИАТ-ийнхэн өмнөхтэй адил сарын 245.500 ам.доллараар хөлсөлж байгаа юм байна. “Өнгөрсөн зургадугаар сард оруулж ирсэн Б767-300 онгоцоор зуны ачаалалтай үеэ амжилттай давлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад манай компанийн зорчигч тээвэрлэлт 35 хувиар нэмэгдсэн. Цаашид бид парк шинэчлэлтийн хүрээнд “Боинг” компаниас 2013 онд Б767-300, 2015 онд Б737-800 маркийн гурван онгоц худалдаж авахаар гэрээ хийсэн” хэмээн МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон ярив.
Нисэх
бүрэлдэхүүн, бүхээгийн багийн болон инженер, техникийн ажилтнуудыг
Б767-300 агаа рын хөлгийн сургалтад хам руулан, хүний нөөцийн асуудлыг
шийдсэнээ ч тэрбээр нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн юм.
Л.ГАНЧИМЭГ