Бичлэгийн тоо 3,329

 “Кунфу панда” хэмээх инээдмийн хүүхэлдэйн киногоор дамжуулан гол дүрийн баатар болох идэмхий, хөгжилтэй, эгдүү хүрэм хулсны баавгайг монголчууд бид бараг бүгд мэдэх болсон билээ. Хулсны баавгай нь Улаан номд орсон нэн ховордсон амьтан бөгөөд 1500 орчим буюу 80 хувь нь Сычуань мужид амьдарч байна. Үүнээс Хулсны баавгайг үржүүлэх, хамгаалах, судалгааны хүрээлэнд 250 орчим хулсны баавгай байдаг бол үлдсэн нь онгон байгальдаа зэрлэгээр амьдарч байна. Чендү хотын бэлгэ тэмдэг болсон энэ өхөөрдөм том амьтныг дэлхийн өнцөг булан бүрээс жилдээ 100,000 орчим жуулчид үзэж сонирхохоор ирдэг ажээ.

Аяллын хөтөч маань өглөө цайны дараа бид бүхэнд хандаж “Панда маш залхуу амьтан бөгөөд өглөө эрт цайны цагаараа арай сэргэлэн байдаг. Бусад үед нь ядарч сульдаад хөдөлж өгдөггүй учир одоо яаравчлан хөдлөх хэрэгтэй” хэмээн учирлав. Ингээд бид Хулсны баавгайг үржүүлэх, хамгаалах, судалгаа шинжилгээний хүрээлэнд 09.00 цагт ирлээ. Энд нийтдээ 200,000 га талбайд панда бүр тусгай үүрэн гэрт амьдардаг. Насанд хүрсэн панданы хороолол, бамба рууш ны хотхон, тоглоомын талбай нууд, үржүүлэг, судалгаа шинжилгээний иж бүрэн төв, пандад туслах сайн дурынхны байрнаас гадна жуулчдад зориулсан бүхий л төрлийн үйлчилгээтэй, бас музейтэй.

Хулсны баавгай нь зөвхөн ороо орсон үед буюу гурваас тавдугаар сарын хооронд хамт байх бөгөөд бусад үед ганц ганцаараа амьдарна. Эмэгчин нь үр зулзагаа ганцаараа өсгөх бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газартаа л амьдардаг байна. Намар найм, есдүгээр сард хулсны баавгай 1-2 зулзага төрүүлэх боловч хоёр зулзага гарсан тохиолдолд зөвхөн нэгийг л өсгөх чадвартай. Энэ нь хулсны баавгай нэн ховордох шалтгааны нэг болжээ. Аварга хулсны баавгайн зулзага төрөхдөө маш жижигхэн, буюу атгасан гарын хэмжээтэй, дөнгөж 90-130 гр байдаг. Энэ нь эхийнхээ биеийн жингийн 1/900- тэй тэнцэнэ. 8-9сартай болтлоо хөхөө хөхөх ба 18-24 сар хүртэл эхтэйгээ цуг амьдардаг байна.

Хулсны баавгай бас улаан өнгөтэй байдгийг та мэдэх үү. Тус хүрээлэнд улаан панда байдаг юм байна. Хальт харахад муур ч юм уу эсвэл үнэгтэй төстэй энэ амьтан бол хулсны улаан баавгай.

Хулсны улаан баавгай жижиг биетэй, модон дээр амьдардаг хөхтөн амьтан. Гэрийн муурнаас бага зэрэг том биетэй, улаан хүрэн үс, урт, сэгсгэр сүүлтэй, урд хоёр хөл нь богино байдгаас алцагнаж явдаг. Ихэвч лэн хулсаар хооллох бөгөөд хааяа өндөг, шувуу, шавьж, жи жиг хөхтөн амьтдаар хооллоно. Голдуу ганцаараа амьдарна. Гималайн нурууны ой модонд л амьдардаг улаан хулс ны баавгай Балба, Хятадын нутагт тархжээ. Мөн Энэтхэг, Бутан, хойд Мяньмарт тааралдах нь бий. Тархсан улсуудад нь уг амьтныг хуулиар хамгаалсан байдаг хэдий ч амьдрах орчны хомсдол, хуваагдал, хулгайн ан зэргээс болж нэн ховордож буй. 2009 онд Улаан номд бүртгэсэн. Хулсны улаан баавгай нь дасан зохицох чадвар сайтай бөгөөд дэлхий даяар 800 гаруй байдаг нь амьтны хүрээлэнгүүдэд амьдарч байна.

Ү.ИХМАНДАЛ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5236013/f1d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
889 Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6708
888 Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6651
887 Хүнсний аюулгүй байдалд олон улсын стандартыг нэвтрүүлнэ 2011-10-19 8736
886 Итали Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдлээ 2011-10-19 9039
885 ТЭНГЭРИЙН “ШАР ЗАЛААТ” НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ 2011-10-18 7814
884 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаазгүй ертөнц” хүндэт шагнал хүртэв 2011-10-18 6996
» ПАНДА БҮХЭН ӨӨРИЙН ГЭРТЭЙ 2011-10-18 7366
882 Э.Халиунболд Өвөр Монголд түрүүлэв 2011-10-17 7563
881 АЛБАА ХААГААД, АЖИЛТАЙ БОЛООД ХАРЬЖ БАЙНА 2011-10-17 7264
880 Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ 2011-10-17 7472
879 ХӨНГӨЛӨЛТТЭЙ БОНД НООС НООЛУУРЫНХАНД УРАМ ӨГЧЭЭ 2011-10-14 7327
878 ЕРӨНХИЙЛӨГЧ РОМЫН ПАПТАЙ УУЛЗАЖ, ОКСФОРДЫН КЛУБТ ЛЕКЦ УНШИНА [1] 2011-10-14 6682
877 Ивээн тэтгэгчдийн шагналыг Г.Баяр “хамжээ” 2011-10-14 7349
876 Ардчилсан залуус Facebookээр хэлэлцүүлэг явуулна 2011-10-13 7734
875 МОНГОЛЫН БЕЙСБОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ 2011-10-13 6767
874 МОНГОЛ ЗУРААЧДЫН БҮТЭЭЛ ЕВРОПЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ БАЙНА 2011-10-13 7305
873 “Бодлын хулгайч” киноны зураг авалтыг хорих ангид хийжээ 2011-10-12 7439
872 ХӨДӨӨНӨӨС ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРСЭН ӨВЧТӨНҮҮД ТҮР СУУЦАНД БАЙРЛАХААР БОЛЛОО 2011-10-12 7403
871 МОНГОЛ ОХИН ДЭЛХИЙН БРЭНДИЙН ШИНЭ ТӨРХӨӨР ТОДОРЛОО 2011-10-12 6942
870 НАСА Хар нууранд санаа тавилаа 2011-10-11 7097
배너신청
자생병원

배너신청