Бичлэгийн тоо 3,329

 Энэ сарын 17-21-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали, Хорват улсад албан ёсны айлчлал хийж, Лондонд төвтэй Оксфордын мэтгэлцээний клубт лекц уншихаар уригджээ. Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал сонирхолтой арга хэмжээ олонтой юм билээ. Ватиканд зочилж Ромын Паптай уулзах юм байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс зарим зүйл тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн Итали улсад хийх айлчлалд та бүхэн ямар ач холбогдол өгч байна вэ?

-Итали улсын Ерөнхийлөгч Ж.Наполитанигийн урилгаар энэ сарын 17-19-нд албан ёсны айлчлал хийнэ. Одоогоос арваад жилийн өмнө ЭСЯ байгуулах шийдвэр гарсан ч Их наймын орнуудаас манай улс ЭСЯ-аа байгуулаагүй ганц орон нь Итали юм. Айлчлалын үеэр ЭСЯ-ыг нээнэ. Хөдөө аж ахуй, нэхмэл, арьс ширний үйлдвэрлэлээрээ Итали алдартай. Хоёр улс эрт дээр үеэс харилцаатай явж ирсэн онцлогтой. Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллах нь чухал байгаа юм.

Баталгаатай, чанартай хүнсний болон жижиг, дунд үйлдвэрлэлийг Итали улс амжилттай хөгжүүлсэн юм билээ. Ерөнхийлөгчтэй хамт Монголын ноос, ноолуур, арьс, шир, хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл явна. Айлчлалын үеэр бизнесийн олон арга хэмжээ болно. Монгол, Италиас нийтдээ 100 гаруй бизнесийн төлөөлөгч Миланд ажил хэргийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой уулзалт болно гэж үзэж байгаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Г.Занданшатар, Т.Бадамжунай сайд нар багтсан.

-Айлчлалын үеэр төрийн тэргүүн Ватиканд айлчилж, Ромын Паптай уулзах сурагтай байсан...

-Ерөнхийлөгч Ватиканд айлчилж, Ромын Паптай уулзана. Монголчууд эрт дээр үед бүх шашныг нэг дор зэрэгцүүлэн хөгжүүлж байсан түүх, туршлагатай. Д.Чойжамц хамба Ватиканд очно. Ватиканы архив, номын сангийн үйл ажиллагаатай Төрийн тэргүүн танилцана. Монголын их хаан Гүегээс Ромын Папад бичиж байсан захиа архивт нь байдаг. Монголтой холбоотой түүхийн баримт бичгүүдийг хамтарч судлах талаар санал солилцоно. Эртний түүхэн сурвалжит баримт бичгийг хадгалж, судалгаа, шинжилгээ хийхдээ Ватиканы архив, номын сангийн ажилтнууд нь ихээхэн туршлагатай юм билээ. Энэ талаар ч ярилцахаар төлөвлөж байгаа. Марко Поло Монголд хөл тавьсны 740 жилийн ой энэ онд тохионо. Түүний тухай түүх, сурвалжийн баримт бичгүүдийг Ерөнхийлөгч сонирхоно.

-Хорватад хийх айлчлал ямар онцлогтой байх бол?

-Хорватын Ерөнхийлөгч 2005 онд манай оронд айлчилсан. Түүний хариу болгож айлчлах юм. Энэ улс тусгаар тогтнолоо олж аваад удаагүй ч эртний түүхтэй орны нэг. Эртний монгол цэргүүд Хорватын нутгаар дамжиж Адриатын тэнгист хүрч байсан түүхтэй. Монголтой холбоотой түүхийн баримт бичиг, домог Хорватад цөөнгүй байдаг гэлцдэг. Мал эмнэлгийн салбараа сайн хөгжүүлж чадсан улс юм байна. Энэ чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах зүйл бий. Хорватад 19-20- нд айлчилна.

-Монголоос анх удаа Лондонгийн Оксфордын мэтгэлцээний клубт Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч лекц унших урилгатай гэл үү?

-Оксфордын Их сургуулийн харьяа, дэлхийн хамгийн эртний мэтгэлцээний клуб болох Оксфордын холбооны клубт Монголоос анх удаа лекц уншина. Өнгөрсөн жил урилга ирүүлсэн юм. Их гүрнүүдийн Ерөнхийлөгч нар, Далай лам, Ромын Пап зэрэг дэлхийн лидерүүд урилгаар лекц уншдаг. Энэ жилийн хичээлийн шинэ жилийн анхны лекцийг Ерөнхийлөгч уншиж, мэтгэлцээн зохион байгуулна.

Го.ЭНХТӨР

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5221547/e7d/trackback

MiSHeeL_S

2011.10.14 23:10:07
*.234.220.146

Ih haan Gueg zahiandaa yu bichij yawuulsiin bol ..
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
889 Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6708
888 Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулна 2011-10-19 6651
887 Хүнсний аюулгүй байдалд олон улсын стандартыг нэвтрүүлнэ 2011-10-19 8736
886 Итали Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдлээ 2011-10-19 9039
885 ТЭНГЭРИЙН “ШАР ЗАЛААТ” НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ 2011-10-18 7814
884 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаазгүй ертөнц” хүндэт шагнал хүртэв 2011-10-18 6996
883 ПАНДА БҮХЭН ӨӨРИЙН ГЭРТЭЙ 2011-10-18 7366
882 Э.Халиунболд Өвөр Монголд түрүүлэв 2011-10-17 7563
881 АЛБАА ХААГААД, АЖИЛТАЙ БОЛООД ХАРЬЖ БАЙНА 2011-10-17 7264
880 Монгол эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ 2011-10-17 7472
879 ХӨНГӨЛӨЛТТЭЙ БОНД НООС НООЛУУРЫНХАНД УРАМ ӨГЧЭЭ 2011-10-14 7327
» ЕРӨНХИЙЛӨГЧ РОМЫН ПАПТАЙ УУЛЗАЖ, ОКСФОРДЫН КЛУБТ ЛЕКЦ УНШИНА [1] 2011-10-14 6682
877 Ивээн тэтгэгчдийн шагналыг Г.Баяр “хамжээ” 2011-10-14 7349
876 Ардчилсан залуус Facebookээр хэлэлцүүлэг явуулна 2011-10-13 7734
875 МОНГОЛЫН БЕЙСБОЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ 2011-10-13 6767
874 МОНГОЛ ЗУРААЧДЫН БҮТЭЭЛ ЕВРОПЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ БАЙНА 2011-10-13 7305
873 “Бодлын хулгайч” киноны зураг авалтыг хорих ангид хийжээ 2011-10-12 7439
872 ХӨДӨӨНӨӨС ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРСЭН ӨВЧТӨНҮҮД ТҮР СУУЦАНД БАЙРЛАХААР БОЛЛОО 2011-10-12 7403
871 МОНГОЛ ОХИН ДЭЛХИЙН БРЭНДИЙН ШИНЭ ТӨРХӨӨР ТОДОРЛОО 2011-10-12 6942
870 НАСА Хар нууранд санаа тавилаа 2011-10-11 7097
배너신청
자생병원

배너신청