“Цэргийн
бодол-32” тоглолтоо 2010 оны хавар хийснээс хойш нам гүм байгаа “Хурд”
хамтлагаар сонин сайхан юу байгааг сонсохоор гитарчин Д.Отгонбаяртай
холбогдлоо.
-“Хурд” хамтлагаар сонин сайхан юу байна вэ?
-Бид энэ зун бараг амарсангүй. Орон нутагт тоглож, БНХАУ, Өвөр монголд болсон хөгжмийн наад муудад оролцлоо. Сая хэд хоног жаахан амсхийгээд одоо ноос ажилдаа орж байна. -Хүмүүс танай хамтлагаас шинэ уран бүтээл хүлээж байгаа байх? -Хийж байгаа, хийхээр төлөвл өсөн ажил их байна. Энэ намар гадаад дотоод явахгүй суу рин байж, шинэ бүтээл дээрээ ажил - лана. Нэ лээд хэдэн шинэ дуу хийсэн. Одоо клипжүүлнэ.
-Тухайлбал ямар дуу хийсэн бэ?
-Монгол Улсын Төрийн дууллыг хамтлаг, дуучид янз бүрээр дуулсан. Бид ч бас өөрсдийнхөөрөө дуулж, нэгэн шинэ хэл бэрээр сонсох боломжийг хүмүүст олгож байна. ЦДБЧ-ын эрэгтэй найрал дуучидтай хамтарч рок маягаар дуулсан Төрийн дууллын клип бэлэн болж байгаа. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Энэ мэтчилэн олон бүтээл хийж байна. “Хурд” хамтлаг одоо фэнүүд гэж ам бардам ярьж болох байх гэж бодож байна.
-Ойрын үед тоглолт хийх үү?
-Арваннэгдүгээр сарын сүүлчээр “Best of Khurd” тоглолтоо хийнэ. Сайтар ярилцаж, зөв лөлдөж байж шийднэ. “Хурд” хамт лаг ямар нэг тоглолт хийх ху гацаа болсон байх аа. Манай тог лолтыг хүмүүс хүсэн хүлээж байгаа энерги нь мэдрэгдээд байгаа. Тийм бо лохоор удахгүй тоглолтоор уул зана.
-“Монстер” шоуг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа гэл үү?
-Монголд рок поп урлаг үүссэний 40 жилийн ойд зориулж, өнгөрсөн жил ТВ-8 телевизтэй хамтран “Монстер” шоу хийсэн нь амжилттай болсон. Рок хөгжимд дуртай, энэ урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулах залуусыг олох, авьяасыг нь дэмжиж, хөгжүүлэх зорилгоор “Монстер-2” шоуг зохион байгуулж байна.
-Энэ жилийн шоу ямар онцлогтой байх бол?
-Залуус өнгөрсөн жилийнхээс илүү идэвхтэй оролцож байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. “Харанга” хамтлагийн Я.Одсүрэн ерөнхий шүүгчээр ажиллана. “Хурд” хамтлагийн гитарчин Н.Наранбаатар, “Sweetymotion” хамтлагийн дуучин Б.Ганболор бид шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа. Шоу үнэхээр шударга болно. Залуусыг олон сайхан сюрприз, шагнал, хамгийн гол нь гайхалтай боломж хүлээж байгаа. Оролцогчдыг энэ бямба гариг хүртэл бүртгэнэ.