Монгол
Улсын сэтгүүлзүйн түүхэнд “Балдорж” шагнал бий болсноор гуравдахь
алдартнаа 2011 оны есдүгээр сарын 15-ны орой Улаанбаатар зочид буудлын
их танхимд тодрууллаа. Сэтгүүлч Жамбалын Гангаа авьяас чадвараараа
шалгаран энэ жил ”Балдорж” шагналтан болж алдаршив. Сэтгүүлч Ж.Гангаа
гэхээр “Тэр чинь биеийн тамирын л багш шүү дээ” гэх тодотгол гарч мэдэх
юм. Тийм ээ, тэр биеийн тамирын багш мэргэжилтэй нь үнэн. Гэхдээ жирийн
нэг багш биш, спортын мастер цолтой тамирчин хүн. Сэтгүүлч болдог олны
мэдэх хоёр зам бий. Сэтгүүлчийн мэргэжлээр сурч төгсөөд тамгатай
бичигтэй болсон олон нөхөр бий. Мэргэжлийн үнэмлэх хувь заяаг нь
даадагсан бол тэр бүгд алдарших учиртай.
Сэтгүүлч болоход авьяас гээч юмны хэлтэрхийгүй бол хэчнээн дипломтой байгаад ч хэл, хөлд ордоггүйг амьдрал нотолно. Авьяастай нь тэмцэгчийн мэргэж лийг сонгоод, суралцаад ажиллавал амжилтад хүрдгийг Ц.Балдорж, М.Чойжил, Ө.Тогоо нарын түмний мэдэх сэтгүүлчдийн үлдээсэн өв илэрхийлнэ. Ингэсгээд товчлоод орхиё. Өнөө цагт бүтээлээ туурвисаар яваа мэргэ жил нэгтнүүдийг уншигчид таньж мэднэ. Өөрсдөө үнэлэг. Харин өөр мэргэжил ажил тай бай гаад авьяа саа түшиглэж х ө д ө л м ө р л ө с ө ө р сэтгүүлчийн ажилд дадаж буйлсан нөхөд цөөнгүй. Тэдний бодит төлөөллийн нэг нь Жамбалын Гангаа. Эл эрхэм Төв аймгийн У г т а а л ц а й д а м ы н унаган хүүхэд. Удам сударт нь дээр үед бичээч нар байснаас Жамбалын хүүхдүүдээс сэтгүүлчийн мэргэжлээр сураагүй ч мэргэжээд өнөө үеийнхэн андахгүй “Өдрийн сонин”-ы ах дүү гурав хэмээгдэх болжээ. Үнэндээ Ж.Мягмарсүрэн, Ж.Сандагдорж, Ж.Гангаа нар хэний ч өмнө сэтгүүлч гэхээсээ ичихээргүй бүтээлтэй.
Ж.Гангаагийн бичсэн зүйлийг унших сонирхол надад байдаг юм. Аян замын тэмдэглэлүүд нь танин мэдүүлэх өгөөжтэй санагддагаас өдрийн сониныг хаяа эргүүлнэ. Түүний спортын сэдвээр бичсэн зүйлүүд бас уншууртай. Углуургыг сайн гаргана. Онолыг нь гадарлана. Улсын шигшээ багт хүртэл хичээллэж явсан спортын мастер тамирчдын болон биеийн тамирын байгууллагын ил далд, нарийн ширийн зүйлийг андахгүй учраас магтаал нь үнэмшилтэй, шүүмжлэл нь хорсголтой. Ж.Гангаа уйдамтгай ч юм уу, ухаантай ч юм уу танихад амаргүй. Спортын амжилт нь ид сайхан байхдаа шигшээ багаасаа гараад хөдөөг зорин дунд сургуульд багш болчихсон дуулдсан.
Жирийн нэг багш сумынхаа наадмыг хэнд ч алдахгүй хэдэн жил түрүүлчихээд “Одоо болно оо” гээд огт барилдахаа байсан намтартай эр. Түүнийг сумандаа босоо байхад улсын заан Р.Гансүх нарын найзууд нь “Угтаалын наадам хэзээ вэ” гэж лавлахад “Наашаа ирж намайг давах гээ юу. Илүү зан битгий гарга. Намайг, намайг ч юу байхав нутгийн бөх нь холын хүнд унаад сумын наадмаа алдахад нутгийн хөгшид сэтгэлээрээ давхар унаж, гонсгор үлддэгийг мэддэггүй юм уу” гээд болиулж явсан хашир толгой шүү, тэр. Энэ өгүүлбэрийг уншаад Гангаа ч сумын наадмаас хэтрээгүй бөх юм байна гэж бодвол эндүүрэл. Тэр бас аймгийн заан цолтой. Улсын шигшээ багаа гэнэт орхисон шигээ бөхийн барилдаан баяртай гээд нийслэлд ороод ирж дээ. “Өдрийн сонин”-ы ажилтан болоход түүнд хэн саад болох билээ, ах нь Ерөнхий эрхлэгч гээд сууж байхад. Эрхлэгч эрхэм мастерыг эхлээд гар хурууны үзүүртээ зарж, аж ахуйн хар бор ажил хийлгэж эхлэв. Багаасаа ном унших дуртайгаас сонины хүн болоод хүмүүсийн бичсэнийг, тэгэх тусмаа ахынхаа номуудыг уншсаар бичээд үзмээр санагдсан нь онолоо.
Оносноо өөрөө үнэмшилгүй удсан ч олон түмэн нь “Балдорж” шагналтан болох замд нь таньсан биз ээ. Биеийн тамираар хичээллэж, хүндийг өргөлтөөр спортын мастер болсон Ж.Гангаа бичих туурвих замыг сонгон хөдөлмөрлөж бичгийн мастер болсныхоо дараа, сайн хөлбөмбөгчин болж тодорсон. Гоол оруулдаг тамирчинд сайн баг хэрэгтэй байдгийн адил сайн зүйл бичиж нийтлүүлэхэд сонины сайн баг түшиг болдог оо. “Сонин бол хамтын хөдөлмөр, миний амжилт ч хамт олны амжилт” гэж итгэл үнэмшилтэйгээр хэлэх нь содон сонсогдов. Бүр зууны тэртээ Владимир Ильич Ленин ч бас сониныг хамтын бүтээл, хамтын хөдөлмөр гэж хэлсэн нь буруу биш юм шиг байна аа. Ц.Балдоржтой цуг ажиллаж, нөхөрлөж явсан зарим хүн чимээгүйхэн явахад түүнтэй нэг багт нэг ч өдөр ажиллаагүй Жамбалын Ганбаа Бал ах гээд явдгийн учиг уйрган зангийн илрэл бус хүндэтгэл хүмүүжлийн илэрхийлэл, Угтаалцайдамын ус, агаар, газар шороо, хүн зоны буян хишгийн өгөөж юмсанжээ. Спортын мастер сэтгүүлчдийн эрхэм дээд шагнал гардан байхад спортын сэтгүүлчид бүр ч илүү баярлах юм гээч.