Японы
Хёго мужийн Ибүсүки хотод ирэх арванхоёрдугаар сард “Боловсрол” сэдвийн
хүрээнд Азийн олон улсын хүүхдийн кино наадам болох юм. Уг наадамд
манай улсаас 7-12 дугаар ангийн арван хүүхэд оролцоно. Радио, телевизийн
дээд сургууль, Японы Элчин сайдын яам хамтран ерөнхий боловсролын дунд
сургуулийн сурагчдын дунд “Боловсрол” сэдвээр богино хэмжээний кино хийх
уралдаан зарлаж, наадамд оролцох хүүхдүүдийг шалгаруулжээ. Уг наадамд
Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Малайз, Тайланд, Вьетнам, Лаос, Япон зэрэг
орны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцдог.
А.АМИН