Бичлэгийн тоо 3,329
“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхантай өчигдөр 14.10 цагт холбогдлоо. Тэрбээр Монголын рок поп урлагийн түүхийг мөнхлөх ажилд шамдаж байгаа аж.

-Сайн уу, Жагаа ах аа. Сонин сайхан юу байна вэ?

-Монголын рок попын түүхийг өгүүлэх “Рок нууц товчоо” ном бичиж байна. Энэ ажлаа хийгээд л сууж байна даа.

-Таныг рок попын музей байгуулах гэж байгаа тухай сонслоо?

-Монголд рок музей байгуулахаар сүүлийн таван жил хөөцөлдөж байна. Хамаг анхаарал, цаг заваа энэ ажилд зориулсны хүчинд овоо ахицтай байгаа.

-Музей хэзээ үүдээ нээх вэ?

-Ажил нэлээд шуударсан шүү. Ер нь удахгүй нээчих санаатай байна.

-Яг ямар музей байх бол, мэдэхсэн гэсэн хүсэл төрөөд болдоггүй?

-Музейд Монголын рок попын бүх хамтлаг, дуучдын хэсэг байх бөгөөд мэдээллийг цахим байдлаар оруулна. Английн алдарт Мадам Тюссогийн музей шиг чихэвч зүүгээд ордог, үзмэрийн дэргэд очихоор холбоотой мэдээлэл нь чихэвчээр сонсогддог байх юм. “Харанга” хамтлагийн хэсэгт очиход дуу нь эгшиглээд, хамтлагийн тухай, тэнд тавьсан үзмэрийн тухай мэдээлэл авна гэсэн үг.

-Энэ бүхнийг хийхэд хөрөнгө мөнгө их шаардагдах байх даа?

-Мэдээж их мөнгө орно. Гэхдээ тусалж дэмжинэ гэсэн байгууллага, хүмүүс байгаа. Мөнгө төгрөг, байр сууцны асуудлыг ший дэх арга олдоно. Харин музейд тавих үзмэр цулуулна гэдэг хэцүү ажил байдаг юм байна. Ялангуяа Монголд рок поп урлагийн үндэс суурийг тавилцаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйл их ховор юм. Өмсөж эдэлж байсан хувцсыг нь шатаачихсан, хаячихсан гэх юм. Бурхан болсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, учирлаад, хадгалж байгаа зүйлийг нь цуглуулж байна.

-Хэчнээн үзмэртэй болсон бэ?

-Нэрт дуучин Баарайн Баяраа агсны зур гаан настайдаа тоглож байсан баян хуур, “Айзам” хамтлагийн соль гитарчин “согтуу” Ганбаагийн барьж байсан гитар, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хөгжимчин Наран баатарын хүү хөгжмийн найруулагч Халиуны хоёр давхар аргон, “Никитон” хамт лагийн гитарчин Д.Саруулсайханы ги тар, “Чингис хаан” хамтлагийн гитарчин С.Шинэ-Одын арван жил тоглосон “Гибсон” гитар, нэрт дуучин Б.Нандинцэцэг агсны таван жил хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэр, дуучин Т.Ариунаагийн 1996 онд хийсэн тоглолтдоо өмсөж байсан цагаан савхин хүрэм гээд олон зүйл бий. Рок попынхны нүдний шил, үзэг, хувцас хэрэглэл, дууны ноотны эх хувь гээд үзмэр болгож болох бүх зүйлийг цуглуулж байгаа. Ямар ч байсан хүмүүсийн өмнө дэлгээд тавьчих хэмжээний үзмэртэй болсон. Цуглуулах ажлаа үргэлжлүүлж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5162794/a86/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
» Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청