"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хvний элэг ямар хоолонд
дургvй, бас дуртайг
сонирхуулахъя.
Элэг нь хоол боловсруулах
эрхтэний нэг учраас өөрт нь
зохисгvй хvнс хэрэглэхийг
анддаггvй байна. Элэгний vйл
ажиллагаа ямар хэмжээнд
байгааг илэрхийлдэг дам
эрхтэн
бол нvд аж. Элэгний vйл
ажиллагаа хэвийн бус хvний
нvдэнд олон янзын зовиур
илэрдэг
байна.
Тухайлбал, нvд бvрхэж, хараа
муудах, нvд загатнах,
шарлах, мах ургах зэргээр
мөн
толгойн баруун тал өвдөх,
баруун ар далаар өвдөх,
баруун хавирга дор хvндрэх,
шилэн
хvзvv хөших, даралт ихдэх,
ууртай болох зэрэг шинжvvд
илэрдэг байна.
Гурван сар vргэлжлэх хаврын
улиралын эхний хоёр сар
гаруй хугацаанд хvний
элэг,
vлдсэн сар хvрэхгvй
хугацаанд дэлvv, нойр
булчирхай дэлгэрдэг байна.
Энэ vед хvний
биеийн хий цусны гvйдэл
бадарч шар ус ба хөлсний сvв
нээгдэж биеийн илч
гадагшилдаг
байна.Элэг дэлгэрэх энэ
цагаар хоол хvнсэндээ
хайхрамжгvй хандсанаар
дээрх зовиур
илэрч элэг өвчлөхөд
нөлөөлдөг гэнэ.
ЭЛЭГ ЮУНД ДУРГVЙ ВЭ?
өтгөн хийцтэй цай,
буцалгасан өтгөн аарц,
халуун ногоо, кофе, шоколад,
утсан хиам, утсан
гахайн мах, утсан загас,
хоносон хоол, цуу, кетчуп
бусад амтлагч, шарсан төмс,
тарган
хонины мах.
Мөн гурилаар зуурч хийсэн
аарц элгэнд маш муу ажээ.
ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?
Харин Алим, алимны компот,
лийр, усан vзэм, загас,
тахиа, vхрийн мах, хярам,
төрөл
бvрийн байцаанууд, тvvхий
лууван, цагаан будаатай
хоол нэн сайн аж.
Солонгос улсад амьдарч буй Монголчуудын Сэван эмнэлэг
web site : www.sewanghospital.mn
tell : 02-2299-3589 010-7743-6265