Бичлэгийн тоо 3,329

 Даваа гаригт Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ. Энэ жилийн тэмцээнд 127 орны 681 ширэн бээлийтэн 10 жинд хүч сорьж байна. Азербайжаны рингэнд медалийн төлөө тулалдсан боксчин буюу жин тус бүрийн эхний найман байрт шалгарсан нь Лондонг зорих эрхтэй болох юм. ДАШТ-д эх орноо төлөөлөн тулалдах манай найман боксчин ямар сугалаа татсаныг сонирхуулъя.

49 КГ (48): Олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA) энэ жилээс тамирчдын сугалааг хийхдээ дэлхийн чан сааг үндэслэж, өндөр оноотой тамирчдаар хэсэг ахлуулдаг болсон. Дэлхийн аварга П.Сэрдамба өөрийн жиндээ гуравт бичигдэж байгаа учир хэсэг ахлан тулалдахаар болжээ. Тэрбээр эхний даваанд гоц мөргөсөн, дараа нь Камеруны Томас Эссомбатай тоглох оноолт гарчээ. Камерун боксчин нь өмнөх тулаанд Алжирийн М.Флиссиг 17:8-аар буулгаж авсан юм. Сэрдамбын эхний тоглолт аравдугаар сарын 3-нд болно. Түүний хэсгийн хамгийн эвгүй өрсөлдөгч нь Европ тивийн аварга Армений Х.Даниелан болон Кубын Ё.Веитиа нар.

Сэрдамба ялаад байвал энэ хоёрын нэгэнтэй нь медалийн төлөө тулалдах юм. Түүний хувьд одоо хоёр ялж байж олимпийн эрх, гурав ялбал медаль авна. Олимп, дэлхийн аварга Хятадын Зөү Шиминь сүүлийн хэдэн жил тэмцээнд бараг ороогүй учир дэлхийн чансаанд бичигдээг үй. Ингэснээр тэр эрэмбэ доогуур боксчидтой хамт сугалаанд орсон юм. Тиймээс энэ жингийнхэн түүнтэй таарчихвий гэж их эмээж байгаа. Тэр Сэрдамбаас зөрж, дээд зоонд бичигджээ.

52 КГ (59): Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мөн л хэсэг ахалж байна. Тэр нэгийн даваанд Болгарын боксчин, Европын аваргын хүрэл медальт Сте - фан Ивановтой тоглох суга лаа татсан. Уг тоглолт өчиг дөр болсон юм. Хэрвээ Төгсцогт эхний гурван өрсөлдөг чөө ялчихвал медалийн тө лөө ДАШТ-ий хүрэл медальт Оро сын М.Алоянтай таа рах магад лалтай. Манай хүн 2009 оны ДАШТ-ий хагас шигшээд орос боксчныг 8:7-гоор хожин финалдаж байсан билээ.

56 КГ (57): Д.Отгондалай Армений Х.Бачковтай тэгшитгэлд тоглох сугалаа татсан. Хэрэв түүнийг хожвол Солонгосын Ли Жин Ён, Данийн Д.Сеилан нарын нэгтэй таарах юм. Түүний хэсгийн гол өрсөлдөгчөөр Энэтхэгийн А.Кумар, Ирландын Ж.Невин нар тооцогдож байна. Ирланд боксчны хувьд Бээжингийн олимпод манай Э.Бадар-Ууганд ялагдсаныхаа дараа ДАШТээс хүрэл медаль зүүсэн юм. Отгондалай энэ хоёрын аль нэгийг ялж байж олимпийн эрхээ авах учиртай.

60 КГ (66): ДАШТ-д анх удаа хүч сорьж буй Б.Жавхлан нэгийн даваанд Колумбын С.Велларрагатай тулна. Түүнийг хожвол дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Европ тивийн хошой аварга Оросын А.Селимовтой таарах юм. Дэлхийн аваргыг аргалж чадвал цаашаа медаль руу зүтгэх сайхан боломж харагдана.

64 КГ (67): 2009 оны ДАШТ-ээс хүрэл авч, энэ жил тивийн аварга болсон У.Мөнх-Эрдэнэ жингийнхээ чансааны хоёрт бичигдэж байгаа. Хэсэг ахлан тулалдах тэрбээр нэгийн даваанд гоц мөргөжээ. Харин хоёр дээр Нигери, Сент Люсиягийн аль нэгтэй таарах аж. Түүний хэсэгт мэргэжлийн боксын дэлхийн аварга А.Ханы дүү Пакистаны Аамир Хан, олимпийн хүрэл медальт, Европ тивийн аварга Армений Х.Жавахян, энэ жил тивийнхээ аваргад аман хүзүүдсэн Мексикийн Х.Ромеро зэрэг эвгүй боксчид байна. Тиймээс олимпийн эрх болоод медаль хүртэх тоглолтууд нь амаргүй байх болов уу.

69 КГ (63): Энэ жил 69 кг-д жин өгсөн тулалдаад тивийн аваргаас хүрэл авсан Б.Түвшинбат дэлхийн рингэнд анхны тулаанаа Армений С.Матевосяны эсрэг хийнэ. Хэрвээ түүнийг хожвол өм нөх дэлхийн аваргын мөн гөн медальт Оросын А.Зам ковойтой таарах магадлал өндөр. Орос боксчин нэгийн даваанд Нигерийн боксчинтой оноолт таарсан болохоор гараад ирэх нь тодорхой. Замковой 2009 онд хагас шигшээд дэлхийн хошой аварга С.Сапиевийг ялж, шуугиан тарьж байсан билээ. Түүний хэсэгт Кубын К.Бантеур, Францын А.Вастин гэсэн чанга боксчид багтжээ. Манай хүн маш хүнд сугалаа татсан гэж болно.

75 КГ (67): Ази тивийн дэд аварга Т.Чулуунтөмөр Сербийн боксчин А.Дреновактай эхэлж тоглох сугалаа татжээ. Түү нийг хожвол Америк тивийн аварга Эквадорын Ж.Кортестэй таарах юм. Энэ боксчин өдгөө дэлхийн чансааны гуравт бичиг дэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, 64 болон 75 кг-д бусдаас хамгийн олон буюу 67 боксчин оролцохоор болжээ.

81 КГ (56): С.Эрдэнэбаяр Шинэ Зеландын Р.Папунитай эхний даваанд оноолт таарав. Түүнийг ялж чадвал Грекийн Э.Коэллингтэй тоглоно.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5158831/49c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
» П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청