Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

. Өөрийнхөө амьдралын тухай хэн нэгэнд дэлгэдэггүй ч гэсэн та бүхэнд бичихээр зориглолоо. Би одоо 29 настай  Одоогоос 9 жилийн өмнө цэл залуухан 20 насандаа анхны хайртайгаа учраад амьдралын сайхныг амсч, түүнтэйгээ байхдаа энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн байдаг байлаа. Бид хоёр бие биендээ үнэхээр хайртай, цаашдаа хэрхэн амьдрах вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ гээд л бүхнийг ярилцаж хоёр биенээсээ хол хоромхон ч байж чаддаггүй, өвлийн хүйтэнд ч гар гараа барилцаад чичрээд л сууцгаадаг байж билээ. Жилийн дараа биднийг хоёр талын гэрийнхэн маань хүлээн авч бараг л эхнэр нөхөр хоёр шиг болж намайг оюутан байхад тэр маань сургуулиа төгсөөд орон нутагт томилогдож ажиллахаар болсон. Явахынхаа өмнө тэр маань дуртай дууг маань дуулж өгөөд нүдэнд нь нулимс хурж байсан ч “Сайхан амьдарнаа” гээд инээмсэглээд явсан. Энэ мэтчилэн мартагдахын аргагүй сайхан дурсамжууд бидэнд их бий.

Удалгүй би ч сургуулиа төгсөөд хайртай хүнтэйгээ хамт амьдрахаар явсан. Амьдрал эхэлж, бид хоёр өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй амьдралыг бүтээнэ гэж зориг шулуудан гарахдаа нийтийн байр луу хоёр цүнхээ үүрээд л очсон. Хоёр талын эцэг эх маань боломжийн амьдралтай ч  нэгэнт л амьдрана гэж  гэрээсээ гарсан болохоор хэцүү үе гарсан ч үргэлж л болж байна, бүтэж байна гэж хэлдэгсэн. Хааяа залуу хүмүүст дутагдаж гачигдах зүйл гардаг ч энэ бүхнийг сэтгэлээрээ давж сайхан болно л гэж боддог байсан. Үнэхээр ч бидний амьдрал сайхан болсон. Тэр маань сайхан алба хашдаг, би ч дутуугүй хүсч байсан мэргэжлээрээ ажилласан.

Гэвч харамсалтай нь хүсэвч хясна гэдгээр бидэнд үр хүүхэд заяагаагүй. Хэн хэнийхээ сэтгэлийг шархлуулахгүйн тулд сүүлдээ хүүхдийн талаар ч ярих нь цөөрсөн. Төрсөн гэрээ орхиод гарсан хоёр хүн долоон жил хамт амьдрахдаа юу эсийг үзэхэв дээ. Хайраар бялхаж байсан он жилүүд минь ард хоцорч сүүлийн жил нь бид их маргалддаг болсон. Амьдрах гэж зүтгэж явахдаа  хоёр биенийгээ муухай ч харж үзээгүй байсан бол сүүлдээ гадуур шоудаж, гэртээ шөнө өдөр цуварч ирэх нь олон болсон. Бид хоёрын харьцаа нэг л хөндий. Түүнийгээ хүүхэд үнэхээр их хүсч байгааг нь мэдэж байвч дотроо л шаналахаас өөр яаж ч чадахгүй. Сүүлдээ тэр маань гэртээ ирэхгүй хонуутаар явдаг боллоо. Тэр бүрт нь хийсэн хоолондоо ч ам хүргэлгүй, шөнө дунд орж ирэхэд нь халаагаад хамтдаа иднэ. Сэтгэлээ урж,  дэрээ норгон уйлах шөнө бүртээ өөртөө гомдож, цөхөрч сүүлдээ эрүүл ирж байна уу, үгүй юу гэдгийг нь шатаар явж байгаа гутлынх нь чимээгээр андахгүй мэддэг болж билээ.

Нэг удаа ажлаа тараад алхаж явахдаа хайртай залуугаа нэг хүүхэнтэй халамцуу явж байхад нь таараад  тэр хоёрыг  явалдаад жил гаруй болж байгааг, бүр хүүхэдтэй болоод авахуулсныг нь хүртэл сонссон. Тэр хоёрын өөрсдийнх нь амнаас ингэж сонссон болохоор яг л согтуу хүн шиг эргээд алхаж билээ. Чамайгаа гомдоовол “Намайг тэгж их хайрлаж байсан хайр чинь хаачсан юм бэ” гэж надад сануулж байгаарай гэж хэлсэн үг нь бодогдоод үхчихмээр л санагдсан. Дараа нь тэр хүүхэн дээр очоод битгий амьдралыг минь сүйрүүлээч гэж бараг л өвдөг сөгдөөд гуйсан. Хэрвээ би үр хүүхэдтэй элэг бүтэн амьдралтай байсан бол хэзээ ч тэгж гуйхгүй л байсан байх. Харамсалтай нь ханьтай, гараасаа хөтлөх охинтой ч гэсэн тэр эмэгтэй даанч хатуу хандсан даа. Хар дарсан өдрүүд үргэлжилсээр, би ч сүүлдээ түүнийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний залуу насыг үрж ханасан уу гэж асуудаг болсон. Дээр нь миний бие муудаад өвдөх болгондоо чи тэр хүүхэнтэй зууралдаад намайг үхүүлмээр байна уу гэж зовооно. Дахиж уулзахгүй, би чамаас салахгүй гэсэн амлалтууд нь зөрчигдсөөр өдөр хоногийг өнгөрөөж байгаад бид хоёр хот руу шилжихээр шийдэж дээр нь би  оношоо тодруулах шаардлагатай болсон.

Олон жил амьдарч байсан нутгаа, гэрээ орхиод гарахад хэцүү байсан ч гэсэн хамгийн түрүүнд хайртай хүнээ тэр хүүхнээс сална гэсэн горьдлоготойгоор л явсан. Төрсөн гэртээ ирээд ээж аавынхаа дэргэд ирсэн ч гэсэн бие бас л таагүй. Эмчид үзүүлээд оношоо тодруулахад тархины хавдар гээд, мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Хэрвээ хийлгэхгүй бол гэсэн эмчийн хэлсэн үг бүр ч аймшигтай. Хорвоо надаас нүүрээ буруулсан юм шиг санагдаж байсан ч хайртай хүнийхээ хамт бүхнийг давна гэсэн бодол маань хүч өгч, хүнд мэс заслыг түүнтэйгээ хамт байсан учраас л давж гарсан. Удалгүй эмнэлгээс гараад гэрт хэвтэрт байхад тэр бас л халамцуу ирсээр л байсан. Нэг удаа утсанд нь нөгөө эмэгтэйн утаснаас “Хоёулаа гэрлээд жил дарааллаад хүүхэдтэй болноо” гэсэн мессеж ирсэн байсан. Намайг үхээгүй байхад шүү дээ. Тэгээд би маргааш нь бүхнээс ч илүү хайрлаж явдаг байсан хүнээ өөрөөсөө үүрд явуулсан даа. Харин удалгүй тэр эмэгтэй нөхрөөсөө салж, охиноо дагуулж хотод шилжиж ирээд цагаан сараар “хадмуудтай” маань очиж золгосон байсан.

Тэгээд удалгүй хүссэн ёсоороо тэд нэг гэрт орж охинтой болсон. Хоёулаа хүүхэдтэй болохоороо гэж Хүслэн гэж нэр өгнө гэж би дандаа ярьдаг байсан юм. Гэтэл хайртай хүн маань хүүхэдтэй болохоосоо өмнөхөн над руу халамцуу залгаад Хүслэн гэж нэр өгнөө гэсэн. Харин би зөвшөөрөөгүй. Миний итгэл найдварыг минь унтраачихаад мөрөөдлийг маань булааж болохгүй шүү дээ. Харин төрснийх нь дараа охиндоо миний нэрний хагасыг оролцуулж нэр өгсөн гэж хэлсэн. Одоо би хайртай хүнээсээ салаад 2 жил болоход бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө байгаагүй. Гэхдээ би түүнийгээ буруутгаж чадахгүй ээ. Учир нь муугаасаа илүү аз жаргалтай сайн сайхан мөчүүдээр амьдрал маань дүүрэн байсан.  Хэдийгээр ээжээ гэж дуудуулах заяа байгаагүй ч би сайхан хайрыг амсч явсан азтай хүн гэж боддог юм.

Ингээд охин хүүхэдтэй эцэг эхэд хандаж хэлэхэд охин үрээ нүдний цөцгий шигээ хайрлаж унаж гэмтэхээс сэргийлээрэй. Миний үр хүүхэдгүй байгаа шалтгаан, миний аз жаргалгүй амьдралын шалтгаан нь бага байхаасаа л  толгойгоо доргиож байснаас үүдэлтэй гэсэн. Тэр нь явсаар өнчин тархины хавдар болж дааврын зохицуулалт алдагдсан юм.

Үр хүүхэд төрүүлж чадахгүй хүмүүс дотроо чимээгүй уйлж явдаг. Хэдийгээр нийгэмд эзлэх хувь нь цөөхөн ч нийгмийн хамгийн эмзэг сэдэв шүү дээ. Гэрийнхнийгээ зовоохгүй гэсэндээ би өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай байна, би хүнтэй суухгүй, хүүхдээр яах юм, би хүүхдэд дургүй гэж ярьдаг ч зүрх минь урагдаж явах юм даа. Аз жаргалаар бялхаж яваа хосууд, нялх хүүхдээ тэврээд явж байгаа ээж аавуудыг харахаар өөрийн эрхгүй атаархал төрөх юм. Ажлынхан маань ажил тарах цагийг харж хүлээсээр 6 болов уу үгүй юу гэр гэр лүүгээ гүйлдээд гарахад би жоохон юм хийнээ гэж хэлээд үлддэг. Тэгээд л дуртай дургүй гэрийн зүг явахдаа хайрлаж явсан залуугаа, үр хүүхэд заяадаггүй энэ хувь заяандаа гомдож хавийн чулууг бутартал өшиглөөд харьдаг. Хамгийн гол нь залуусаа эд баялаг, гоо сайхан, эрдэм мэдлэг энэ бүгд ямар ч аз жаргалыг бүтээж чаддаггүй гэдгийг ойлгож хайртай ханиа гомдоолгүй, алаг үрийнхээ нүдэнд нулимс хуруулахгүй амьдраарай. Таныг яг одоо бухимдуулж байгаа сэтгэл ханамжгүй амьдрал чинь өөр нэгэн хүнд хүсээд ч ирдэггүй тавилан юм шүү. Энэ захидлыг маань магадгүй чи минь олж уншвал чамайгаа  үргэлж хайрласаар байх болно гэдгээ хэлье дээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5151010/95f/trackback

profile

angl

2011.09.26 17:12:41
*.38.99.68

elgemsuu chi ih goy yum oruulsan bn aa bi bvgdiin ushilaa ene hvvheniig ih orowdoj bn aa minii neg nz bdag yumaa ter maani bas hvvhedtei boldoggvi nohortoigoo 6jil amidaraad salsaan neeree hvseed irdeggvi tawilan gedeg chini vnen shvv nz ohin mani nohortoo ih hairtai odoo ch hairtai bga nohor n oor hvntei suugaad hvvhedtei bolood ywsan hetsvv yum bn lee iim amidaral olon emegteichvvded bitgii dohioldoosoi gej hvsey

seora

2011.09.26 17:35:36
*.252.21.51

angl gej emegtei xun yumuu?

deer bichsen commentiig ni xaraad er gej bodson yumsan.

eniig ni unshsan em ch yum shig.

chi iim setgegdeluud olj unshii gevel

www.ceks.mn ruu orj unsh@aad yag ene setgegdliinx ni door comment bichvel ene busgui olj unshinaa.

 

tuyaha

2011.09.26 18:07:17
*.246.68.26

Bi elgemsuug neree uurchluud angl bolgotson bn gej bodood bgaa sh d ! Commentuud ni ih adilhan
profile

angl

2011.09.26 22:04:15
*.38.99.68

urd n tiim muuhai commentuud bichij bsan yumuu tegsen bol uuchilaarai bi emegtei shdee kkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211365
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366697
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365261
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524289
31746 so nuhertei busguichuudees [4] gutal 2011-09-26 1026
31745 Демодекс -ийг яаж эмчлэх вэ ? хэлж өгч туслаач [2] naizn 2011-09-26 3904
31744 HOOLOIN MAH???? jaks_86 2011-09-26 682
31743 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-09-26 447
31742 asuuya,heleed uguuch joly 2011-09-26 631
31741 7sartai hvvhdiin tsetserleg [1] bolorgoo 2011-09-26 1517
31740 em ajil bna albamaa 2011-09-26 575
31739 iher huuhediin tereg hyamd zarna i need you 2011-09-26 621
31738 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-09-26 468
31737 Гадаад Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Төвд хандаж зөвөлгөө аваарай sumowoman 2011-09-26 636
31736 menge 3000 aar tyyne, shivees hiine.viz sungana,(gereenii,c-3angilal)010-9821-3721 kimjankimchii 2011-09-26 797
» ҮҮНИЙГ УНШААД БҮСГҮЙЧҮҮД НЭГИЙГ ЭРГЭЦҮҮЛ !!!!!!!!!!!! [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-09-26 1026
31734 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?.. MAKE-UP 2011-09-26 577
31733 egch naraa mgloos solongosruu mungu shiljuulehed hangai kargo shimtgel avahgui endeh dollaroor bodoj ugnu geed bhiim. yaraltai heleed uguuchh. [2] hunter™ 2011-09-26 1240
31732 goy naizuud bolii [2] angl 2011-09-26 882
31731 eregtei xuuxdiin goeliin kostyum botink xaanaas avax ve [1] duck duck 2011-09-26 1508
31730 HUUNUUDEE huygaa0307 2011-09-26 670
31729 mongol kino [3] tiffani 2011-09-26 11749
31728 Yangju-d mongol shigdan shineer neegdlee. 현아 2011-09-26 525
31727 gulyash yaj hiih ve [3] tiffani 2011-09-26 12032
31726 KEB banknii avtomat shiljuulgiin uilchilgee, Easy one file money$$$ 2011-09-26 497
31725 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-09-26 543
31724 монгол цэцэрлэг нээгдлээ lunatik 2011-09-26 575
31723 shinechilsen burtgel [1] link789 2011-09-25 661
31722 em ajil bna emu 2011-09-25 477
31721 iher huuhdiin tereg haanaas hymdhan avahuu [1] aash muut 2011-09-25 564
31720 Eej nart hereg bolj magadgui! tuyaha 2011-09-25 533
31719 Та 010-2411-4025 утсаар болон newgmobile@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг танд өгнө. amoremia 2011-09-25 580
31718 Bvsgvichvvdee asuuya [1] 157359 2011-09-25 1019
31717 Hun buhen unsh..saii! tuyaha 2011-09-25 798
31716 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2011-09-25 512
31715 bair baina Anariinaav 2011-09-25 502
31714 0-6нас [1] tuyaha 2011-09-25 797
31713 sarnai 24 t ***5- CAP** 2011-09-25 463
31712 Baktsinii tuhai ingej baina. file women99 2011-09-25 1204
31711 Eejee [1] tuyaha 2011-09-25 524
31710 Busguichuudiin chat! [1] tuyaha 2011-09-25 670
31709 Ээжээ намайг бvv голооч!!! [5] tuyaha 2011-09-25 1004
31708 s2006d [1] star6789 2011-09-25 529
31707 s2006d star6789 2011-09-25 498
31706 Emegtei hunii nulims!!! tuyaha 2011-09-25 782
31705 hi star6789 2011-09-25 479
31704 Busguichuuded heregtei Medeelel bh gej bodood oruullaa! tuyaha 2011-09-25 648
31703 독감 vaktsin asuuy [1] bujintuulai 2011-09-25 2049
31702 Emegtei hvvhdiin owliin gutal zarj bna made in korea!!!!!! file 수정_0220 2011-09-25 1138
배너신청
자생병원

배너신청