배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Төрөх үед юу тохиолддог вэ?

Уншсан 8969 vote 0 2011.09.24 15:50:43
МАРАЛГОО *.176.75.74 http://www.mglclub.com/forum9/5143629

Олон эмэгтэйчүүд төрөхөөс айдаг. Янз бүрийн аймшигтай түүх сонссоноос гадна төрөхийг чухам яаж явагддаг талаар ямар ч мэдлэг байхгүйн улмаас тэр. Юм мэдэхээр санаа амарч айдас багасан арилдаг бөгөөд айдас үгүй байхад төрөлт улам сайн явагддаг. Тийм учраас таныг төрөх үед юу болдо
Төрөлт хэзээ эхлэхийг хэн ч хэлж чадахгүй, мөн хэр их удахыг урьдаас хэлэх боломжгүй байдаг. Анх удаа төрөхөд дунджаар 16 цаг хэрэгтэй. Дараагийн хүүхдээ төрүүлэх нь ер нь арай хурдан байдаг (8-10 цаг). Гэхдээ эмэгтэй хүн ба хүүхэд болгон өвөрмөц учраас энэ цагт баригдахгүй нь мэдээж. Зарим эмэгтэйчүүд хэдхэн цагийн дотор төрж байхад өөр заримынх нь төрөх ажил нь хэдэн хоногийн турш үргэлжилдэг. Зармынх нь төрөх ажил маш идэвхтэй явагдаж байснаа гэнэт хэсэг хугацаа саатаж ч болно. Төрөлт бүр хосгүй. Нэг л эмэгтэйгийн хоёр төрөлт хоорондоо өөр өөр байх болно.


Төрөх гэдэг ер нь эмэгтэй хүний амьдралдаа хийдэг хамгийн хүнд ажлын нэг бөгөөд тиймээс ч төрөх ажлыг англиар “labour” буюу хөдөлмөр гэж нэглэдэг. Энэ нийтлэл дээр жам ёсны төрөлт хэрхэн явагддагийг тодорхойлж бичнэ. Жам ёсны төрөлт гэдэг нь эрүүл эмэгтэй гадны оролцоогүйгээр төрөхийг хэлнэ.
Төрөх гэдэг гурван үе шатаар хуваагддаг:
1. Умайн амсар нээгдэх (ер нь хамгийн их уддаг үе шат)
2. Хүүхэд төрөх замаар умайнаас гарч мэндлэх (эмнэлгийн хэллэгээр “ургийг хөөх”)
3. Ихэс гарах

1. Төрөхийн нэгдүгээр үе шат
Төрөх үед эсвэл төрөхөөс ч хэд хоногийн өмнө умайн амсрыг бөглөдөг өтгөн салиа гардаг. Умайн амсрыг ноосон цамцны урт хоолойн захтай зүйрлэж болно: хүүхэд цамц өмсөх мэт толгойгоороо “цамцны хоолой”-гоор гарах хэрэгтэй. Умайн амсар маш сайн хаалттай байдаг бөгөөд төрөх үедээ нимгэрэхээс гадна 10 см-ээр нээгдэх ёстой. Үүний тулд умай базлалт өгч эхэлдэг бөгөөд энэ нь “цамцны хоолой”-г аажимдаа хүүхдийн толгойгоор “татаж өмсдөг”. Базлалт ер нь улам хүчтэй, удаан хугацаатай (60+ секунд) болж, базалтын хоорондын зай улам ойртдог. Олон хүний хувьд энэ нь сарын тэмдэгний базлалттай төстэй санагдана. Харин өөр зарим хүн гуя юмуу нуруугаараа өвддөг. Өвдөхгүй хүн ч бий. Зарим хүний умай хэд хоногийн өмнөөс бага зэрэг базалж эхэлдэг бөгөөд ингээд савын амсар бараг мэдэгдэхгүйгээр нээгдэж эхэлсэн тохиолдол олон бий. Ихэвчлэн энэ үе шатанд ургийн ус гарна (гэхдээ төрж эхлэхээс өмнө гарах, эсвэл хүүхэд усан дотроо төрөх удаа ч бий). Мөн бие нь өөрийгөө төрөхөд бэлдэж гэдсэнд үлдсэн өтгөнийг чацгаар гаргах нь олонтаа.
Энэ үе шат нь хэр зэрэг сайн явагдаж байгааг гадны шинж тэмдэгээс 100% баталгаатай хэлэх боломжгүй. Жишээ нь, умайн хүзүү 5 см нээгдсэн бол та юу ч мэдрээгүй дөнгөж төрөх ажилдаа орж, эсвэл төрөх ажил хэдэн цагийн турш идэвхтэй сайн явагдсан, эсвэл бараг хоёрдугаар үе шатанд орсон байж болно. Учир нь төрөх гэдэг цор ганц бие махбодийн үйл ажиллагаа биш, сэтгэл зүйтэй нягт холбоотой юм. Тийм учраас та өөрийнхөө сэтгэл санаанд анхаарч биеийн ажил хэр сайн явагдаж байгаагаа сэтгэл хөдлөлөөсөө уншиж болно. Төрөлт дөнгөж эхлэхэд ихэнх эмэгтэйчүүд сэтгэл хөөрдөг эсвэл байдлыг хүлээж авсан хүлцэнгүй зантай байдаг (“Пөөх, ямар хүчтэй базалт вэ?!” гэж хэлж магад). Нэгдүгээр үе шатын идэвхтэй үед орохоороо сериозны зантай болж бусдаар саад учруулмааргүй санагддаг (“Чимээгүй бай!”). Энэ үед олон эмэгтэйчүүдэд хувцас хунар хийж буй ажилд саад болж байгаа мэт санагдаж эхэлнэ.
Хоёрдугаар үе шат руу оруулах шилжилтийн үед ихэнх эмэгтэйчүүд өөртөө эргэлзэж эхлэн, айж, “би чадахгүй, больё оо!!!” мэтийн үг хэлж, эсвэл юм хэлж чадахгүй ч тиймэрхүү юм бодож мэдэрдэг. Одоо хувцас улам төвөгтэй санагдах байх.
Ер нь төрж буй эмэгтэй өөрийнх нь бие, сэтгэл санааг сайн чагнах юм бол яахаа мэдэх болно. Жам ёсны төрөлтөд маш ховорхон гардаг хүндрэл үүссэн ч “ямар нэгэн юм болохгүй байна” гэж дотроо мэдэрсний хажууд юу хийх ёстойг ч мэдэж авна.
2. Төрөхийн хоёрдугаар үе шат

Хоёрдугаар үе шатан дээр умайн амсар бүрэн нээгдсэн бөгөөд базалтын зорилго нь хүүхдийг гаргах болж хувирдаг учраас чанар нь ч өөрчлөгддөг. Эдгээр базалт нь савыг төрж буй эмэгтэйн санаа зорилгоос үл хамааран өөрийн эрхгүй дүлэхэд хүргэдэг. Энэ ажилд яарах шалтгаан ер нь байхгүй учраас санаагаар дүлэх шаардлагагүй гэсэн үг. Аажимдаа төрөх нь харин ч эмэгтэй хүнийг доороо урагдахаас хамгаалж мэднэ. Төрөлт тайван явагдахад хүүхэд бүтэнэ гэж санаа зовох юм байхгүй, хүйгээрээ дамжин хүчил төрөгч авч байгаа хэвээрээ. Хүүхэд ч өөрөө хөлөөрөө тийрч тусалдаг. Олон эмэгтэйчүүдийн базлалт нэг хэсэг удааширдаг юмуу бүр байхгүй болдог бөгөөд ийнхүү амсхийх засвар өгдөг. Тийм бол санаа зовохгүй, олдсон амрах завшааныг сайн ашиглах хэрэгтэй.
Эмэгтэй хүний сэтгэлийн байдал нь энэ үе шатад ер нь тайван, шийдэмгий байж (“Дахиад нэг базлалт, за туулна…”), хувцас бүр ядаргаатай санагддаг болсон учраас тайлсан ч хамаагүй болсон байдаг.
Хүүхдийн толгой доошлох тусам хярзан томбойж, шулуун гэдэсний амсар онгойно. Хүүхдийн толгойн ясууд хоорондоо бүрэн холбогдоогүй, зулай мэтийн нүхтэй ч учраас төрөх замын шаардлагаар хэлбэрээ өөрчилж үтрээгээр багтаж гарна. Хүүхдийн чинь толгой сонин хэлбэртэй бол битгий гайх, удахгүй хэвийн болно! Гэсэн ч хүүхдийн толгой биеийнх нь хамгийн том хэсэг болохоор гаргахад хамгийн хэцүү нь. Үтрээний булчинг аажимдаа сунгахын тулд хэд хэдэн удаа наашаа цаашаа бараг л гарч буцаад орох нь түгээмэл. Хүүхэд ингэж үтрээгээр дамжих нь зовиур өгдөггүй. Ганцхан толгой гарах мөчид олон эмэгтэйчүүд “галт хүрээ” гэж нэрлэсэн, үтрээний ам нь бүр туйлдаа сунгасан мэдрэмжийг түр мэдэрдэг. Ихэнх хүүхдүүд духаараа эхлэн эрүү хүртлээ гараад 45˚-аар эргэдэг. Тэгээд хоёр мөр нь гардаг. Толгой л гарсан бол бие нь амархан дагаж гулсан гардаг. Удахгүй хүүхэд чинь анхны амьсгаа авна. Үүнд саад болох салиа мэтийн зүйлийг ам хамарнаас нь сорж авна. Хүүхдээ шууд цээжин дээрээ авч хөхүүлэх нь сайн. Ингээд төрөхийн хоёрдугаар шат нь өндөрлөж байна.
3. Төрөхийн гуравдугаар үе шат
Төрөхийн гуравдугаар үе шатан дээр ихэс гардаг. Ихэс гэж чухам юу вэ?
Умайн хананд шигдэж ургасан ихэс олон сарын турш таны хүүхдийг чинь хүйгээр дамжин тантай холбож тэжээл бодис, хүчил төрөгчөөр хангадаг байсан амин чухал эрхтэн нь юм. Элэгтэй төстэй харагдах энэ эрхтэнд таны цус, хүүхдийн цус холилдохгүйгээр зэрэгцэн урсаж бодисын солилцоо явагддаг байсан (хүүхдийн хаягдал бодисыг ихэс мөн таны бие рүү гадагшилдаг байжээ). Хүүхэд нэгэнт төрсний дараа өөрийн уушгаараа амьсгалдаг болж, өөрөө сүү хөхөн байж тэжээл авч хаягдал бодисоо өөрийн шээс баасаар гадагшлуулдаг болж эхэлдэг учраас ихэс хэрэггүй болсондоо эхийн биеэс гарна. Үүнээс өмнө эсвэл дараа нь хүйн лугшилт зогсож хатуурна. Тэгээд боож тасалж болно.
Хүүхэд төрсний дараа умайн агшилт түр хугацаагаар зогсоно. Хурдан төрсөн эмэгтэйчүүдийн сав амрах хэрэгтэй учраас ихэс гаргахдаа арай удаан байх нь түгээмэл. Хүүхдээ хөхүүлэх нь ер нь ихэс гаргах базалт эхлэхэд хүргэдэг. Эдгээр базлалт мөн л өөр чанартай, сулавтар байдаг. Үр дүнд нь умай томбойн агшиж ихэс савын ханаас салж амархан гулсаж гардаг. Ихэсийг бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Жижиг ч болов хэсэг үлдвэл умайн аюултай үрэвсэлд хүргэх боломжтой. Базлалт буюу умай агших нь ихэстэй холбоотой байсан эхийн цусны судсыг чимхэн таслаж цус их хэмжээгээр алдахаас сэргийлнэ. Ер нь төрж буй хүн ихэстэйгээ хамт 500мл-т хүрэхгүй хэмжээгээр цус алддаг бөгөөд үүний дараа хэд хоногоос хэдэн долоо хоногийн турш шавхаргадас ялгардаг.
Төрөлтийн дараах хоногуудыг зарим хүн төрөхийн дөрөвдүгээр үе шат гэж нэрлэдэг. Энэ үед умай урьдынх шигээ (лийрийн дайтай) жижиг болох зорилгоор үе үе базална, ялангуяа хөхүүлэх үед. Үр дүнд нь мөн шавхаргадас яваандаа тогтож умайн хананы, ихэс байсан шарх эдгэрнэ. Хүүхдийн хүйгийн шарх мөн эдгэрнэ. Төрсний дараах 6-8 цагийн дотор шээх нь чухал. Давсаг төрөхийн үйл явцад гэмтээсэн байж болох учраас энэ нь эхний ээлжинд хэцүү байж болно. Гэхдээ давсагны үрэвслээс сэргийлэхийн тулд энэ нь маш чухал. Жирэмсэн байхдаа биед хураагдсан шингэн гарах хэрэгтэй учраас эхний хэдэн хоногт маш их шээвэл гайхах юмгүй. Хөхөнд эхний хэдэн өдөр бага хэмжээтэй ч тэжээл, хамгаалалт бодис дүүрэн уураг байсан бол яваандаа сүү орох бөгөөд эх хүүхэд хоёр хөхөх хөхүүлэх харилцаагаа тогтоож шинэ амьдралдаа гарсан байна. Ингээд төрөлтийн ажил дууслаа.
Доорх видеоноос та төрөлтийг зурмал киногоор үзээрэй:


I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5143629/731/trackback
Жагсаалт

profile

venus_xp

2011.09.24 17:24:03
*.219.180.246

eoeo estoi aimar yma

  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366673
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
31701 Bvsgvichvvdee ipad2 64gb-tai awii bna uu? 수정_0220 2011-09-25 460
31700 Orchuulj ugch tuslaach [1] s2006 2011-09-25 605
31699 KEB banknii avtomat shiljuulgiin uilchilgee, Easy one file money$$$ 2011-09-25 512
31698 asuuy egch naraa [1] 어유나 2011-09-25 1305
31697 www.motherseura.blog.me file delguurt 2011-09-24 483
31696 chihnii emneleg asuuya sanata 2011-09-24 824
31695 nadad zvblvvch [5] amza 2011-09-24 1278
31694 nukbeon ii emnelegt uuruuru tursun eejuud bnuu??? [3] connect 2011-09-24 719
31693 wiznii juram xaanaas xarxuu [1] LOVE24 2011-09-24 628
31692 ene tohioldold ??? [8] shugam 2011-09-24 1122
31691 ** 55% SALE** ГОО САЙХАН,,ЭРЭГТЭЙЧҮҮД ,ДОТОР,ХАРШИЛ,БЗХӨ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ ӨДӨР БҮР 9-21 БҮТЭН САЙНД 9-13 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА /**010-7566-7074**/ ***5- CAP** 2011-09-24 502
» Төрөх үед юу тохиолддог вэ? [1] МАРАЛГОО 2011-09-24 8969
31689 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-09-24 484
31688 Chonju /청주 / kargo [2] mymik 2011-09-24 1086
31687 yaraltai tuslaach busguichuudee? [1] ganaa_sujin 2011-09-24 941
31686 귀염토끼 yum asuuya [1] cuna 2011-09-24 710
31685 eejuudee so goor heleed ogooch [2] jung 2011-09-24 632
31684 helj ogooch busguichuude saruulaa 2011-09-24 540
31683 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-09-24 473
31682 huuhdedee syrgyyli haij ba [2] suyoung 2011-09-24 736
31681 Одуудад хийгддэг Гоо сайхны шивээс гэж юу бэ ? O HUI brand...Түрхэх үү Түлэгдэх үү Өөрөө мэд ... MAKE-UP 2011-09-24 605
31680 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?.. MAKE-UP 2011-09-24 467
31679 kontur shiveh??? [1] tooyo 2011-09-23 1240
31678 eejuudee tsetserlegiin hool asuuya? [3] my husel 2011-09-23 1556
31677 BATALGAAT ORCHUULGA,SURGUULI ZUUCHLAL,010-9821-3721 kilookoo 2011-09-23 513
31676 gereenii viz sungana, ajilaas garsan hynd,,010-9821-3721 kilookoo 2011-09-23 499
31675 jiremsen asuuya [1] seegii76 2011-09-23 790
31674 mashinii hvvhdiin suudal zarna nandin2 2011-09-23 511
31673 10% sale honey0000 2011-09-23 1591
31672 eejuudee tuslaarai [3] anhaa555 2011-09-23 2361
31671 Хуримын зууч , бичиг баримт 행복^^** 2011-09-23 586
31670 10% sale honey0000 2011-09-23 1057
31669 baklawart surdag hvn urih erhtei yu? [5] mcblog 2011-09-23 598
31668 eejuud egch naraa......yaraltai asuuya [2] hunter™ 2011-09-23 605
31667 tos asuuyaa [2] Хонгорзул11 2011-09-23 619
31666 elegnii mahiig yu gedeg we [3] 993399 2011-09-23 668
31665 orchuulj heleed uguuch mcblog 2011-09-23 451
31664 iphone3g zarna mgl, so-d taarna ~ file ekbt 2011-09-23 508
31663 sodemvnii emneleg asuuya mc247 2011-09-23 460
31662 안산 상록수 맘들 ^^ saraan0105 2011-09-23 496
31661 eejude gaigui tulburtei esvel gaigui tseverhen unegui turuuldeg emleg medhu [3] connect 2011-09-23 634
31660 Helj ogooch busguichude [5] agii maa 2011-09-23 748
31659 <<<СОЛОНГОС НӨХӨР -- НҮДНЭЭС ДАЛД ОР ... БҮҮ ҮЗЭГД !!!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-09-23 782
31658 <<ХҮҮХНҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ >>>>>>> [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-09-23 634
31657 huuhnuudee asuuya [1] 505050 2011-09-23 604
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 233 234 235 236 237 238 239 240 241 242 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청