Бичлэгийн тоо 3,329

БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ


Хөл хүнд үедээ ч тэр хүнд буу мөрлөн, галын шугамд онч сорьж зогссон. Тохой залган суралцсан оюутан найзуудаа дипломын ажил хамгаалж байхад хилийн чанадад “дайтаж“ явсан. Урт буугаар хичээллэж эхлээд хоёр сарын дотор спортын дэд мастер, таван сарын дараа спортын мастер, 30 хоногийн дараа ОУХМийн болзол биелүүлсэн “цадиггүй” Ч.Нарантуяа Лондоны олимпийн утаа үнэрлэх итгэл дүүрэн байна. Нараа тун тайван, амнаас нь унах хэдхэн үг маш жинтэй. Спорт, амьдралын талбарт аль алинд нь барьц алдахааргүй хэрсүү ухаан нь түүнийг бусдаас ялгаруулдаг ч байж болох. Азийн АШТ-ий багийн хүрэл, “Универсиад”- ын хувийн мөнгөн медалиар нь л түүний амжилтыг үнэл бэл өрөөсгөл болов уу. Урт буучдын дэлхийд үзүүлж байгаа оноо өндөр нягтралтай. Тэдний дунд багтаж, оноогоо тогворжуулж буй нь Нарааг хэр зэргийн тамирчин гэдгийг илтгэх биз ээ. Түүнийг уншигчидтайгаа уулзуулья.

-Лондон хүрэх визийг олгох Азийн АШТ-д хэрхэн бэлтгэж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Ирэх арванхоёрдугаар сард болох Азийн АШТ-д гурван дасгалд оролцоно. Эдгээрээс хэвтээ 60 м-ээс буудах төрөл олимпийн хөтөлбөрт багтдаггүй юм. Хийн буу болон 50 м-т гурван байрлалаас буудах дасгалд олимпийн эрх хүртэх найдлага тавьж байна.

-Хүчтэй өрсөлдөгчдийн олонх нь олимпийн эрх хүртсэн болохоор 100 хувийн найдлагатай биз дээ?

-Хятадууд, иранууд олимпийн эрх авчихсан байгаа. БНСУ-аас ч бас цөөн тооны тамирчид эрхээ авсан. Боломжийг алдахгүйг хичээнэ. Гэхдээ тэр өдрийн тэнгэр мэднэ гэсэн үг бий.

-Та энэ жил оролцсон Дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнээс олимпийн эрхийг атгаад алдсан. Зорилгоо биелүүлж чадаагүйдээ ямар дүгнэлт хийж байна?

-Тийм ээ. Дэлхийн цомын аварга шалгаруулах дөрвөн цувралд оролцохдоо олимпийн эрхээс нэг, хоёр онооны зөрүүгээр мултарсан. Хоёр тэмцээнд нь л дасгалжуулагчтайгаа явсан. Үлдсэн хоёрт нь багшийн туслалцаа их хэрэгтэй байлаа. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход сэтгэл зүйн бэлтгэл дээр алдаа гаргасан байж магадгүй.

-Тэмцээнд онч сорихын хажуугаар өрсөлдөгчдөө судалж, техникийг нь самбаачлан харж амждаг уу?

-Манайхаас бусад орны тамирчин дасгалжуулагч, илээч, эмч, сэтгэлзүйчтэйгээ хамт очиж өндөр амжилтад хүрэх нь бий. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Миний бодлоор Европын буудагчид техник дээр нэлээн анхаардаг. Сүүлийн үеийн буу, хувцас хэрэглэл эдэлдэг. Гол төмөрт таарсан сайн сумаар буудаж байж өндөр оноо авдгийг дэлхийн жишгээс харж болно. Бидний хувьд бууны тал дээр гайгүй ч хувцсандаа анхаарах хэрэгтэй. Хувцас минь дэндүү хуучирсан болохоор саяхан БНСУ-д захиалан хийлгэсэн хувцсаа өмсөөд Азийн АШТ-д оролцоно.

-Тэгвэл хувцсандаа дасах хэрэгтэй болох нь дээ?

-Тийм ээ. Өнөөдрийн бэлтгэлээс эхлэн шинэ хувцсаа өмсөнө.

-Хувцас хуучирсан гэж ярилаа. Хэдэн жил өмссөн юм бэ?

-Хэн өмсөж байсныг нь мэдэхгүй. Складад хураалттай байсан хувцаснаас сонгож өнөөг хүртэл өмссөөр явна.

- “ У н и в е р с и а д ” - ы н мөнгөн медальт Нараа ДАШТ-д улсын дээд амжилт шинэчилсэн байх аа?

-Нэг зүйл онцолж хэлмээр байна. Би УАШТ-д 2000 оноос хойш оролцохдоо өнөөг хүртэл тасралтгүй медаль хүртсэн. Хоёр жилийн өмнө 50 м-т улсын дээд амжилт шинэчилж байлаа. Би сүүлийн ээлжинд ганцаараа буудсан бөгөөд нар ээгээд сайхан өдөр таарсан. Өндөр онож байгаагаа мэдрэх бүр ч сайхан. Дараа жилийн ДАШТ-д 587 оноо дахин оносон юм. 587 гэж онцолж байгаагийн учир нь энэ бол өндөр оноо. Эрэгтэйчүүдийн 50 м-т гурван байрлалаас буудах дасгалын 1174 оноотой тэнцэнэ. Одоогоор манай улсад ийм оноо авсан эрэгтэй алга.Намайг ДАШТ-д оролцож байхад бороо шивэрч, маш их кайф авсан.Ээлжнээсээ хоёрдугаарт шалгарсан боловч маргааш нь сэтгэл хөдөлсөн юм байлгүй, 579 оноо авч, 13 дугаар байр эзэлсэн. Анх удаа ДАШТ-д оролцсон минь энэ.

-Бээжингийн олимпийн үетэй харьцуулбал дөрвөн жилийн хугацаанд нэлээд туршлагажсан байх?

-Өнгөрсөн жилүүдэд бэлтгэл сургуулилтад л анхаарч, оноогоо өндөр түвшинд хүргэхийн төлөө хичээж ирсэн юм. Харин одоо туршлага гайгүй хуримтлуулсан гэж бодож байна.

-Олон хүний тусламж дэмжлэгээр таны амжилт дээшилж байгаа нь мэдээж?

-Тэгэлгүй яахав. Юуны өмнө намайг их спорттой нөхөрлүүлсэн аавдаа баярлалаа гэж хэлье. Бас Өмнөговь аймагт амьдардаг, анхны дасгалжуулагч Д.Доржпалам багшаасаа ихийг сурсан. 2003 оноос хойш өнөөг хүртэл С.Адилбиш багшийн удирдлагад хичээллэж байна. Мөн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо ар амьдралд маань тусалдаг. Би эмэгтэйчүүдийн 407-р хорих ангийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог, Shuud.mn, “Шууд” телевизийн захирал Б.Мандахбаяр ах маань санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм.

-Та буудлагаар хичээллэж эхэлсэн үеэсээ хэр өөрчлөгдсөн бол?

-Буудлагын спортод дурлаж орсон цагаа санах сайхан. Өглөө хичээлдээ явлаа гэж ээждээ худал хэлж гарчихаад бэлтгэлдээ ирдэг байлаа. Формоо тайлж, цүнхэндээ хийчихээд бэлтгэлээ хийнэ. Одоо бодоход миний хүүхэд нас туйлын завгүй өнгөрчээ. Хүйтэн тирэнд буу бариад өдөржин зогсохоос уйдахгүй. Үүний хүчинд оноо гайгүй тогтворжсон. Анхны дасгалжуулагч маань биеийн хүчний бэлтгэлийн суурийг сайн тавьж өгсөн. Анх УАШТ-д Өмнөговь аймгийн нэрийн өмнөөс оролцохдоо алтан медаль хүртээд урам нэмсэн.

-Спортын зэрэг, цолыг нэг жилийн дотор бөөндсөн гэл үү?

-Хоёрдугаар сард нь дэд мастер, долоон сард спортын мастер, найман сард ОУХМ болсон. БНСУ-д болсон Дэлхийн цомд анх удаа оролцоод хийн буунд 389 оноогоор ОУХМийн болзол хангасан. Удалгүй Үндэсний шигшээ багийн тамирчин боллоо. Адилаа багш маань надад “Аварга болох амархан, харин аваргын байр суурийг хамгаалах хэцүү” гэж сургамжилдаг юм.

-Хийн урт бууны 10 м, 50 м-т гурван байрлалаас буудах дасгалуудын аль нь илүү таалагддаг вэ?

-Хоёулаа л гоё. 50 м-ээс гурван байрлалд буудах нь илүү сонирхолтой.

-Ингэхэд яагаад заавал урт бууг сонгосон юм бэ? Гар буунд хүч сорьж болоогүй юм уу?

-Гар буунд тэнцээгүй болохоор урт бууч болсон. Дасгалжуулагчид зөв дүгнэлт хийсэн гэж боддог шүү. Аав маань цэргийн хүн учраас намайг урт буугаар хичээллэхийг дуртай зөвшөөрсөн.

-Гэхдээ л амжилтыг нь бодоход гар буучдынх илүү шүү дээ?

-Гар буучдын оноо дэлхийн жишгээрээ сийрэг учраас нягтрал гайгүй. Урт буучдынх маш өндөр. Онооны нягтрал шигүү гэсэн үг. Тиймээс тухайн тамирчныг сатааруулах тактикийн дүрмийг Олон улсын буудлагын холбоо боловсруулж байгаа гээд бод доо. Тухайлбал, 50 м-т гурван байрлалаас буудах дасгалд дэлхийн рекорд 594. Монголчууд дээд тал нь 587 оносон байдаг.Гар буучдын өндөр амжилт гаргаж, урт буучид гавьтай бууддаггүй гэсэн өрөөсгөл ойлголт олон хүний дунд дэлгэрчээ. Манайд урт бууны төрлөөр дэлхийн түвшинд хүрсэн олон сайн тамирчин бий. Гэсэн ч зардал м ө н г ө н и й улмаас тэр бүр хилийн чандад ө р с ө л д ө ж чаддаггүй.

- Д э э р х дасгалуудад дээд тал нь хэдэн оноо авч байв?

- 5 0 м - т г у р в а н б а й р л а л а а с буудах дасгалд 587, хувийн рекорд 589, хийн буунд т э м ц э э н и й амжилт 396, хувийн рекорд 400 оноо.

- А н х б у у д л а г ы н тирэнд орж ирэхэд үлгэр жишээ болсон тамирчин олон байсан биз?

- Б и сонирхолдоо х ө т л ө г д ө н энэ спортод орсон. Ямар нэгэн тамирчин нөлөөлөөгүй. Харин бэлтгэл хийж эхлэхдээ Лхамсүрэн эгчийн хурдан буудаж, өндөр оноо авахыг хараад түүн шиг болохыг хүсч билээ.

-Дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ-д ганцхан удаа оролцсон та Азийн АШТ-д бас анх удаа өрсөлдөх гэж байна уу?

-Хоёр дахиа оролцох гэж байна. 2007 оны Азийн АШТий 50 м-т гурван байрлалаас буудах дасгалд багаараа хүрэл медаль хүртсэн.

-Дэлхийд нэртэй, хүндэлж явдаг, бас өрсөлддөг тамирчин хэн байна?

-Европын тамирчдын техникийг голдуу хардаг. Тэр дундаа 50 м-т гурван байрлалаас буудах дасгалын дэлхийн дээд амжилтын эзэн Соня Пфейлшифтерийг хүндэлж, түүний рекордыг эвдэхийг хүсэж явдаг.

-Герман бүсгүйн тогтоосон рекордыг шинэчлэхэд хэдэн жил шаардлагатай бол?

-Хэлж мэдэхгүй байна. Хэзээ нэгэн цагт шинэчилнэ.

-Олимпийн эрхээс удаа дараалан мултарсны дараа сэтгэлээр унасан байлгүй. Энэ үед өөрийгөө хэрхэн тайвшруулав?

-Сэтгэл гонсгор үедээ би хөгжим, шүлэг сонсдог. Б.Явуухулангийн шүлэгнүүд, Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан Богд”-ыг сонсох дуртай. Өмнөговийнх болохоор ч тэр үү, “Сэгс цагаан Богд”-ыг сонсохоор нутагтаа очсон шиг санагддаг. Гурван сайхан ууландаа очиж энерги авах юмсан.

-Сурагч, оюутан байхдаа даргын сонгуульт алба хашиж байв уу?

-МУИС-ийн гадаад хэл соёлын сургуульд суралцаж байхдаа ангийн дарга байсан. Ер нь нийгмийн идэвхтэй сурагч, оюутан байж дээ. Гэхдээ ихэнх цагаа бэлтгэлд зориулсан учраас нөхөдтэйгөө бужигнасан өдөр цөөн. Диплом хамгаалалтын үеэр Германд тэмцээнд оролцож байсан. Их сургуулиа төгсчихөөд өнгөрсөн жил МУБИС-д буудлагын анги нээгдэхэд бүртгүүлсэн.

-Тамирчин бүсгүйчүүдийн ар амьдрал орхигдох нь бий. Амьдралаа зохиож амжсан уу?

-Нөхөр, хүүхэдтэй. Нөхрийг минь Ш.Мэндбаяр гэдэг, “Айвенхоу Майнз” компанид ажилладаг. Гурван настай ГанЭрдэнэ хүү маань цэцэрлэгт.

-Ингэхэд хөл хүнд байхдаа тэмцээнд оролцож байв уу?

-Зургаан сартай жирэмсэн байхдаа ОУТ-д оролцож, нэг дасгалд рекорд тогтоосон юм байна. Хөл хүнд байхдаа буудахад ачаалал их ирдэг. Тиймээс сүүлийн саруудад спортоо орхисон юм. Хүүгээ төрүүлчихээд удалгүй бэлтгэлдээ орсон. Гадагшаа тэмцээнд оролцох бүрд л миний хүү “Медальтай ирээрэй” гэж захидаг. Энэ дашрамд хүүг маань асарч сувилдаг аав, ээж, хадам ээждээ баярлаж явдгаа хэлье.

-Өндөр амжилт гаргасан тамирчид Засгийн газрын мөнгөн шагналд хамрагддаг. Харин урт буучид энэ шагналаас хүртэх нь ховор. Зарим хүн юуны төлөө ингэж нойр хоолоо хасан зүтгэдэг юм бэ гэж хачирхдаг уу?

-ОУТ-д азгүйтэхээр буудлагаа орхих бодол төрөх нь бий. Гэсэн ч маргааш нь буугаа барьчихсан зогсох жишээтэй. Одоо спортоо орхих тухай биш яагаад би гадаадын тамирчдаас хол хоцрох ёстой билээ гэж хор шар буцалдаг.

-Орон байрын асуудлаа шийдсэн үү?

-Одоохондоо шийдээгүй байгаа. Дүүгийндээ, заримдаа хадмындаа байдаг. Спортод өндөр амжилт гаргаж байгаа тамирчдынхаа нийгмийн асуудлыг ивээн тэтгэгчид шийдэх нь элбэг байна. П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нар “Сүлд”-ийнх шүү дээ. Миний хувьд амжилт гаргахаа хүлээж сууна.

-Ингэхэд хэр азтай вэ?

-Тэмцээний хувьд аз дундаж түвшинд юм шиг. Шеньженээс хувиараа мөнгө авсан юм чинь азтай байгаа биз дээ. Цаашид од ивээх байх.

-Спортоо орхиод дасгалжуулагч болох уу?

-Сайн дасглжуулагч болохын тулд суралцах хэрэгтэй.

-Нараа Дэлхийн цомын шигшээд оролцох урилга хэзээ гардан авах бол?

-Магадгүй дараа жил шигшээд орох ч юм бил үү? Дэлхийн цомын шигшээ сайхан тэмцээн шүү. Монголын тамирчдын дунд болдог тропитой төстэй. Монголдоо 2008 оноос хойших тропид долоон удаа түрүүлсэн юм байна.

-Буудлагаас өөр ямар спорт сонирхдог вэ?

-Марафоны тэмцээн үзэх дуртай. Тэсвэр хатуужилтай хүмүүс л уралддаг учраас заримдаа энэ төрөлд хүч соримоор санагддаг.

-Хөнгөн атлетикийн тэмцээнд оролцож байсан уу?

-Дунд сургуульд байхдаа нэг удаа 100 м-т гүйгээд түрүүлж билээ. Буудлагынхан цугларалтад гарсан үедээ хөлбөмбөг тоглоход би хамгаалагчийн байрлалд тоглодог.

-Ингэхэд эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Ооны эвэр шиг хоёулаа. Дүү маань хятад хэлний орчуулагчаар МSC-д ажилладаг юм.

-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.

- Энэ дашрамд Монголын бүх тамирчныг ивээн тэтгэж байгаа хүмүүст талархлаа илэрхийлье. Тамирчин хүнд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг маш чухал. Буудлагынхныг байнга дэмждэг УИХ-ны гишүүн, МБХ-ны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир ахдаа баярлаж явдаг.

Б.ӨЛЗИЙТОГТОХ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5143510/40d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
» БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청