Бичлэгийн тоо 3,329

 Энэ долоо хоногийн содон үйл явдлаар Монголын төдийгүй дэлхийд гайхуулсан монгол бөхийг нэрлэе. Дэлхийн улс үндэстнүүдийн дунд өөрийн гэсэн үндэсний бөхтэй нь тийм ч олон биш. Тэгвэл монгол үндэсний бөх уран мэхийн хязгааргүй хувилбар, орон зайг үл харгалзан хүч үзэх цэлгэр дэвжээгээрээ дэлхийд данслагдах гэж байна. Зүлэг ногоон дэвжээн дээр 6002 бөх хан гарьдын дэвэлтээр дэвэн дэвсээр гарч ирэхэд хамгийн дээд тал нь 1024 бөх гарч байсан Төв ц э н г э л д э х хүрээлэнд хоёр бөх ч барилдах зайгүй хотойж байлаа. Ийм олон бөх нэгэн зэрэг гарч барилдсан түүх бөхийн өлгий Монголд төдийгүй дэлхийн хаана ч гарсан удаагүй.

Нэгэнтээ тэрбум хүн амтай манай урд хөрш манийг давчих санаатай 2048 шаахай, шарваартай бөх гаргаж барилдуулан энэ бол манай бөх гээд Гиннесийн номонд бүрт гүүлчихсэн. Тийм ч учраас Монголын бөхийн холбоо өвөг дээдсээсээ уламжлан ирсэн үндэсний бөхөө харийнханд алдах эсэхээ үзэх гэж тэднээс хоёр дахин их бөх барилдуулах шийдвэр гаргасан хэрэг. Хүн болгонд зодог бэлдэх нь халаг суудаг монголчуудад дээрх тоо дэндүү бага байжээ. Бүртгэлийн ажил эхлэхэд Төв цэнгэлдэхэд зодог шуудгаа бэлэн зэхсэн 6196 бөх жагсах нь тэр. Тэднийг бүртгэх комиссынхон 6002 бөхөөр хязгаар тавьж, арайхийн хаалгаа барьжээ. Энэ үйл явдал дэлхийг шуугиулах нь дамжиггүй.

Хамгийн эртний бөхийн барилдаан гэвэл монгол бөх зайлшгүй орно. Хүннү, Сүннүг орхиж хамгийн ойр бичсэн түүх болох “Монголын нууц товчоо”-г дэлгэхэд л Бүрибөх, Бэлгүтэй, Чингисийн дүү хавт Хасар гээд дурайна. Хавт Хасарын хүү Есүнхэй наадамд 365 алд газар онддов гэж мөнхлөгджээ. Тэр хүний эрхийн эрч ямархуу байсан нь тодорхой. Энэ баримт юугаараа сонин бэ гэвэл монгол бөх, Монголын эрийн гурван наадам аль эртний буюу 1200 жилийн өмнө түүхийн хуудаснаа данслагдсаныг тодорхойлно. Энэ удаагийн барилдааны зүүн, баруун жигүүрийг харьшгүй хү чит дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр нар магнайлан гарсан. Энэ түүхт барилдаан нь монгол бөх бол монгол эр хүний цусанд шингэсэн урлаг гэдгийг харуулна.

Энд нэг зүйлийг сонирхуулахад, монгол бөхөд насны хязгаар үгүй. Энэ удаад гэхэд л хамгийн өндөр настай нь нас сүүдэр 80 гарсан сумын заан Д.Түгжжав байх жишээтэй. Тэрбээр зодог шуудгаа өмсөн гарч ирэхдээ хэнээс ч бэргэлгүй шударга барилдана гэж шавж зогсоно. 1976 онд Бүх ард түмний спартакиадад 64 бөх тойргоор барилдахад үзүүрлэсэн улсын начин С.Буян Говь-Алтай аймгийн Төгрөг сумаас 1100 гаруй км зам туулж ирээд 62 насандаа хоёр давчихаад хээв нэг гурвын даваанд ам угтуулаа авч зогсоно. Энэхүү барилдаан 13 даваатайгаараа монгол бөхийн дээд амжилтыг эвдэж, 6002 бөх харцага шонхрын дэвэлтээр нэгэн зэрэг гарч барилдсанаараа дэлхийн гайхамшигт бүртгэгдэнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5143508/a38/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
» МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청