Бичлэгийн тоо 3,329
АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртээлээ. Уг шагналыг гардуулах ёслолын ажиллагаа - хүндэтгэлийн зоог есдүгээр сарын 22-нд Нью Йорк хотын “Сант Регис” зочид буудалд болж 100 орчим зочид төлөөлөгч оролцов.  АНУ-ын “Харфорд сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Миллер ёслолын ажиллагааг нээж  хэлсэн үгэндээ “ Монгол орныг 70 жилийн турш удирдан залж байсан дэглэмийг  шинэ нийгмээр солих тэр үйл явц тайван замаар хийгдсэн нь монголын ардчиллын нэг гайхамшиг. Дараа нь монголчууд хүний эрх, эрх чөлөөг хангасан, чөлөөт  зах зээлийн эдийн засгийг дэмжсэн шинэ Үндсэн хуулийг баталж чадсан.  Ардчиллыг шинээр тогтоосноос хойш 20 жилийн дараа энэ улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг удирдаж байна.

Өнөөдөр иргэд нь эрх чөлөөтэй, хүсэл эрмэлзэлтэй, нээлттэй засагтай, эдийн засаг нь тогтвортой өсч байгаа Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  Харин энэ бүх үйл явцад  Цахиагийн Элбэгдорж ямагт манлайлагч , удирдагч нь байсаар ирсэн юм” гэлээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийг шагнах тухай шийдвэрт  “Өөрийн улсдаа ардчиллын үйл хэргийг зоригтойгоор эхлүүлж, ардчиллыг тогтоох  үйл явцад тууштай оролцож, улс орноо амжилттай удирдаж, улмаар олон улсын тавцанд ардчиллыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож байгаагийн төлөө  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг  “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагналаар шагнаж байна” гэжээ. 

Шагналыг Ардчиллын төлөөх Америкийн үндэсний сангийн Ерөнхийлөгч Карл Гершман Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулан өгөв.  Дараа нь Киргиз Улсын Ерөнхийлөгч Р.Отунбаева Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж үг хэлсэн.  Тэрээр “...Өнөөдөр би энд  Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. Түүний ардчиллын төлөө, хүний эрхийн төлөө хийсэн бүх үйл хэргийн төлөө энэ бол нүдээ олсон шагнал юм. Монгол, Киргиз улсууд хэдэн зууны тэртээгээс харилцаатай, ойр дотно ард түмэн билээ. Бид бол тэдний адил нүүдэлчин ард түмэн. Чингис хааны Евразийг дамнан байгуулсан эзэнт гүрний нэг хэсэг нь Киргиз байсан юм. Гэхдээ өнөөдөр бид монголчуудтай өөрсдийгөө энэ шалтгаанаар нэгэн гэр бүл гэж тооцдоггүй.

Харин өнөөдрийн байгуулж байгаа нийгэм маань ийнхүү тооцоход хүргэдэг билээ.  Монголчууд , бид газар зүйн байрлалаасаа болж Америк, Европоос хол байгаа учраас ардчилалд за гэж хэлж чадахгүй нь гээгүй юм. Монголчууд ямар түүхтэй, хаана байгаагаасаа үл хамаарч Эрх чөлөөг сонгосон. Киргиз ч мөн эрх чөлөөг сонгосон учраас бид ахан дүүс, нэг гэр бүл билээ.  “Монгол Улс Эрх чөлөөг сонгосон учраас аль ч үндэстэн , улс оронтой ижил тэгш болсон” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлж байсныг би сонссон. Өнөөдөр би энэ үгийг Киргиз Улсынхаа өмнөөс давтмаар байна. Тийм ээ, бид эрх чөлөөг сонгосон учраас аль  ч үндэстэн,  улс оронтой ижил тэгш болсон.  Хүчирхийлэлгүй, авилгалгүй, хууль ёсыг сахин мөрддөг эрх чөлөөтэй нийгмийг сонгоход тусалсанд Танд баярлалаа...” гэв. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Гадаад бодлогын нийгэмлэг, Ардчиллын төлөөх Америкийн Үндэсний сангийн шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлж, ардчилал, хүний эрх эрх чөлөөг бататгахын төлөө тууштай зүтгэх болно гэлээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5143501/69d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
» Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청