Бичлэгийн тоо 3,329

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид Туркийн Истанбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, багаараа гуравдугаар байрт шалгарсан сайхан амжилттай эх орондоо ирлээ. Олимпод ордог спортын төрөлд анх удаа хүрэл цом авч буй нь Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх амжилт юм. Энэ амжилтын эзэд нь мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Оюунсүрэн, ОУХМ Д.Отгонцэцэг, хүрэл медаль хүртсэн ОУХМ О.Насанбурмаа болон тэдний багш дасгалжуулагчид юм.

Манай чөлөөт бөхийн шигшээ багийн эмэгтэй тамирчид 2007 оноос хойш тив, дэлхийн томоохон тэмцээнүүдээс тогтмол медаль авчирч байгаа билээ. ДАШТ-д амжилттай оролцсон тамирчид болон багийн ахлагч хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, гавьяат дасгалжуулагч, олимпийн зэрэглэлийн шүүгч А.Басхүү нар өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзаж, амжилт ололт, алдаа дутагдлаа тайлагналаа.

Энэ жилийн ДАШТ-д өмнөх жил үүдээс хамгийн олон буюу 104 орны 900-гаад тамирчин зодоглосноороо онцлог бөгөөд “Лондон-2012” олимпийн их сунгаа гэж болох юм. Тэмцээнд ирсэн тамирчдын дийлэнх нь ирэх жилийн олимпод оролцох учраас тамирчдад өрсөлдөгчөө судлах том боломж олгосныг тэд онцолж байв. ДАШТ-д явсан багийнхан тогоон дотроо халуухан шүүмжлэл өрнүүлсэн юм. Багийн дарга Х.Баянмөнх “37 жилийн өмнө манайхан Туркийн Ис тан булд болсон ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медальтай ирж бай сан. Энэ удаа тэр түүх давтагдах байх гэж бэлгэшээн ярьж байсан.

Эмэгтэйчүүд маань сайхан амжилт гаргаж тэр түүхийг давтах дөхлөө. Нэг мөнгөн медаль нь алт байх боломжтой байсан. Харин тамирчид, дасгалжуулагч нар шинэ дүрмээ сайн судлаагүйгээс шийдвэрлэх мөчид оноо алдаж, алтан медальгүй ирлээ. Шинэ дүрмийн талаар шүүгчид сургалт явуулж, мэдээлэл өгч баймаар байна. Эрэгтэй багийн хувьд барилдааны ур техник, өрсөлдөх чадвар сул, дэлхийн дэвжээнд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байгаа нь харагдлаа” гэхэд А.Басхүү шүүгч “Энэ дүрэм гараад долоон жил болж байна. 2005 онд дүрэм шинэчлэгдэхэд “Монголчуудад таарсан сайхан дүрэм гарлаа” гэж ярьцгааж байсан. Бид Дэлхийн чөлөөт бөхийн холбоотой олон удаа хэлцэл хийж, нэлээд лообийдож байж энэ дүрмийг батлуулсан. Шинэ дүрэм гарснаас хойш улсын хэмжээнд хэд хэдэн удаа семинар зохион байгуулсан. Бөгсөөрөө суусан тохиолдолд оноо алдана гэдгийг багш дасгалжуулагч, тамирчид бүгд мэдэж байгаа шүү дээ.

Тамирчид, дасгалжуулагчид уг нь өдийд судалчихсан байх ёстой. Алдааг дахин давтахгүй байхыг хичээх ёстой. Алдаагаа хаацайлах бус дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгвэл дахин алдахгүй. Хаана шүүмжлэл байна тэнд ажил буцалж, урагшилж байдаг” гэв. Амжилт гаргасан тамирчдадаа баяр хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлаа ч нуулгүй ярилцсан уг арга хэмжээний үеэр ДАШТ-ий мөнгөн медальтнуудтай уулзлаа.

Д.ОТГОНЦЭЦЭГ:

-ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Чөлөөт бөхөөр хэдэн жил хичээллэж байж энэ амжилтад хүрэв?

-Баярлалаа. Маш их баяртай байна. Аав маань намайг бөхийн спортод оруулсан. Чөлөөт бөхөөр долоон жил хичээллэж байна. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дөрөвдүгээр курст сурдаг.

-Алтан медалийн оосроос атгаад алдсан нь дүрмээ мэдэхгүйгээс болсон юм уу?

-Аваргын төлөө барилдаж, гуравдугаар үедээ шодолт хийхэд өрсөлдөгчид маань давуу тал бий болсон. Би сууж шидээд оноо авчихлаа гэж бодтол алдчихсан. Ийм л юм болсон. Өмнө нь бөгсөөрөө суухад оноо өгдөггүй байсан. Он гарснаас хойш ийм шийдвэр гарсан гэж байгаа. Багш дасгалжуулагч нар ч, бид ч ерөөсөө мэдээгүй. Он гарснаас хойш болсон томоохон тэмцээнүүдийг үзэж байхад бөгсөөрөө суухад оноо өгөхгүй байсан. Саяын тэмцээнд миний барилдаанаас хойш надтай адил барилдаан гарахад оноо өгөхгүй л байсан.

Б.ОЮУНСҮРЭН:

-Дэлхийн аваргын тэмцээнд анх оролцоод мөнгөн медаль авсанд тань баяр хүргэе.

-Энэ бол миний анхны том тэмцээн байсан. Дэлхийн аваргын тэмцээн үзэгч олонтой, шуугиан ихтэй, аргаг үй сүртэй байдаг юм байна. Тив, дэлхийн аваргууд цугларсан болохоор өрсөлдөөн их байсан. Медаль аваад зогсож байхад их л сайхан байлаа. Их сандарсан. Сэтгэл их хөдөлдөг юм билээ.

-Өмнө нь ямар амжилт гаргаж байв?

-Чөлөөт бөхөөр 2006 оноос хичээллэж байна. Оюутны дэлхийн аваргаас хүрэл, Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн.

-Бөхийн спорт хэцүү санагдах үе гарч байв уу?

-Бэлтгэл сургуулилалт хийж байхад ачаалал авна. Тэр үед хэцүү санагддаг л юм. Гэхдээ больё, их спортоос гаръя гэх хүртлээ шантарч байгаагүй. Тамирчин хүн бэртэл гэмтэлгүй л байх хэрэгтэй гэж багш маань захидаг. Бэртчихгүй байхыг л хичээдэг.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5139684/960/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» ЧӨЛӨӨТИЙНХӨН АМЖИЛТ, АЛДААГАА ТАЙЛАГНАВ 2011-09-23 7863
828 100 КМ-Т УРАЛДАЖ, ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ 2011-09-22 8911
827 МОНГОЛД ЭНХ ТАЙВНЫ ХОНХ АРАВ ДАХЬ УДААГАА 2011-09-22 7201
826 Олимпийн эрх авбал 5 сая төгрөгийн шагналтай 2011-09-22 9596
825 ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2011-09-21 7064
824 Х.ЦАГААНБААТАР ЖҮДОЧДЫН ӨМНӨӨС ЛОНДОНЫ ОЛИМПОД АВАРГАЛНА ХЭМЭЭН ЗОРИГТОЙ АМЛАВ 2011-09-21 6882
823 Өрхийн эмч нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамруулна 2011-09-21 7574
822 Э.Амартүвшин “Competizione dell'Opera”-гийн шилдгээр тодорлоо 2011-09-20 7133
821 Хакүхо ганцаараа тэргүүлж эхлэв 2011-09-20 7448
820 НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг Ц.Элбэгдорж удирдана 2011-09-20 7396
819 ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ БАРИЛДААНД 6000 БӨХ ЗОДОГЛОЖ БАЙНА 2011-09-19 6925
818 Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа 2011-09-19 7617
817 “Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ 2011-09-19 6828
816 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 7519
815 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 9795
814 Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ 2011-09-15 7819
813 Ц.Цогтбаатар: Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь гараагүй байна 2011-09-14 8535
812 “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд ангол бүсгүй тэргүүлэв 2011-09-14 6947
811 ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ 2011-09-14 6924
810 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА 2011-09-13 7390
배너신청
자생병원

배너신청