Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд яармагийн дэнж дэх Спорт цогцолборт болж, 22 улсын 171 жүдоч “Лондон- 2012” олимпийн 100 онооны төлөө өрсөлдлөө. Гурав дахь жилдээ зохиогдсон тэмцээний хүрээ жилээс жилд өргөжиж, Гранпригийн түвшинд хүрэх боломжтойг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нээлтийн үеэр онцолсон юм. Францын Парис хотноо болсон ДАШТ-д тааруу оролцсон Монголын шигшээ баг нутгийнхаа дэвжээнд ааглаж, ард түмнээ тайвшруулах зорилгоо биелүүлэв.

Дэлхийн цом ДАШТ-ий дараахан зохиогдсон нь хилийн чанадаас ирэх тамирчдын тоонд нөлөөлсөн байж болох талтай ч БНСУын нэгдүгээр шигшээ баг, Япон, БНХАУ-ын ур чадвар өндөртэй тамирчид ирсэн байлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Парисын татамид Х . Ц а г а а н б а а т а р ы г буулгаж авсан Чо Жун Хо С.Мияарагчаад ялагдсан бөгөөд тэрбээр цаашид нутаг нэгт Ань Жон Хваныг ялснаар хүрэл медаль хүртсэн юм. Харин Х.Цагаанбаатар нутгийн дэвжээндээ ааглан ээлжит алтан медаль хүртсэнийхээ дараа “Монголын жүдочид 2012 оны олимпод заавал аваргална” хэмээн амласныг тэмдэглэх нь зүйтэй. Цагийн зөрүү ихтэй, уур амьсгал, газар зүйн байрлал тэс өөр Лондонд өмнөх амжилтаа бататгана гэдэгт Цагаанаа ба түүний нөхөд итгэлтэй байгаа аж.

Энэ бол хийсвэр сэтгэлийн хөөрөл биш, биелэх ёстой амлалт хэмээн ард түмэн хүлээж авсан нь лавтай. Эхний өдөр манайхан алтан медаль бөөндөж, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 73 кг-д С.Ням-Очир нар аваргалснаар төрийн дууллаа зургаан удаа эгшиглүүлсэн. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д л БНСУ-ын жүдоч Ким Жань Ди түрүүлснээр “Гуулин” улсын далбаа анх удаа тэргүүнд мандсан юм. Энэ үеэр аваргуудтай уулзаж, цөөн хором ярилцлаа.

М.БУНДМАА: БАГШ НАР ХАТУУ ДААЛГАВАР ӨГСӨН

Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа манай сурвалжлагчийн асуултад хариулж байна.

-Дэлхийн цомд хоёр дахиа түрүүлсэнд тань баяр хүргэе. Уншигчидтай маань сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Нутгийнхаа дэвжээнд барилдан, ард түмнийхээ нижгэр уухайн дунд түрүүлэх сайхан байна.

-Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан биз?

-Тэгэлгүй яахав. Аваргалах зорилгоор оролцсон. Багш нар ч хатуу даалгавар өгсөн.

-Аваргын төлөө хүч сорьсон тамирчинтайгаа өмнө нь хэдэн удаа таарсан бэ?

-БНСУ-ын Ким Кюн Октой зургаан удаа барилдахдаа нэгд нь л ялж байсан. ДАШТ-д тааруу барилдсан ч гэсэн ард түмэн бидэнд итгэл хүлээлгээсэй, сайн барилдах эрмэлзэл дүүрэн байна гэдгээ хэлье.

-Уг нь ДАШТ-д медалийнхаа өнгийг хувиргахын төлөө оролцсон байх…

-Тийм ээ. Гэсэн ч сугалаа хатуу таарсан болохоор чадсангүй.

-Та Дэлхийн цомд гурван удаа түрүүлэх боломжтой байсан уу?

-Ноднин Японы тамирчинд ялагдсан юм. Түүнийг энэ жил Москвад болсон “Их дуулга”-д ялсан. Цаашид арваннэгдүгээр сарын сүүлчээр Узбекистан, Казахстанд болох Азийн цуврал тэмцээнүүдэд оролцоно.

ТАКТИКИЙН АЛДАА ГАРГАСАН Ч ЯЛЛАА

Г.Болдбаатар

-Дэлхийн цомд хоёр удаа түрүүлсэндээ баяртай байна. Аваргын төлөөх барилдаанд тактикийн алдаа гаргасан. Гэхдээ ялж чадлаа. Хагас шигшээд Төмөрхүлэгийг хожсон. УАШТ-д Төмөрхүлэгтэй хийсэн барилдаанд би ялагдаж байсан юм.

-Цуглуулаад байгаа олимпийн оноондоо сэтгэл хангалуун байна уу?

-Дэлхийд шилдэг 22-т багтсан тамирчид олимпод оролцох эрхтэй. Манайхаас 60-д гурван хүн 22-т багтсан.

-Дэлхийн цомд түрүүлснээр тэдний өмнө орох эрхтэй болж байна уу?

Бараг өмнө нь орох байх. Сайн мэдэхгүй байна.

НЭГ ЖИНГИЙН АНДДАА БАЯРЛАЛАА

Х.Цагаанбаатар

-Та Монголын жүдочид ирэх олимпод алтан медаль хүртэнэ гэж арай эрт амалж байгаа юм биш үү?

-Монгол хүн амны бэлгээр гэдэг. Манай жүдочид 2012 оны олимпоос алтан медаль авах өндөр зорилгоор бэлтгэлээ хийж байна.

-С.Мияарагчааг ялсныхаа дараа долоогийн тоо заасан нь ямар учиртай юм бэ?

-Дэлхийн цомын чанартай “Их дуулга”-д нийтдээ долоо дахиа түрүүлээд байна. Үүнийг илтгэсэн юм. Миний жинд дэлхийд өрсөлддөг сайн тамирчин байдагт баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Бид хоёр хоорондоо өрсөлдөж байж, дэлхийд хүчтэй өрсөлдөгч болдог.

-Японы бөхтэй хийсэн барилдаанаа ярина уу?

-Японы бөхтэй барилдахдаа ядрааж, торгуулиар ялахыг хичээсэн. Тактикийн дагуу барилдаж, хоёр торгуулж ялсан. Японы тамирчин “Их дуулга”, Германд болсон Гранприд түрүүлсэн бөх. Хүчтэй өрсөлдөгчийг ялсандаа баяртай байна.

ХАГАС ЖИЛИЙН ТУРШ ФОРМОНДОО ОРЖ АМЖААГҮЙ

С.Ням-Очир

-Та нутгийнхаа дэвжээнд болсон гурван Дэлхийн цомд оролцохдоо анхны алтан медалиа гардаж буй нь энэ үү?

-Тийм ээ. Нэгд нь медаль хүртэж чадаагүй, нөгөөд нь хүрэл медаль хүртсэн.

-“Токио-2010” ДАШТ-д тохойгоо бэртээсэн нь Лондоны олимпийн бэлтгэлээс хойш чангаасан болов уу?

-Бараг хагас жил бэлтгэлгүй байсан. Формдоо орж чадахгүй байсаар ДАШТ-ий өмнө л гадагшаа тэмцээнд оролцох шив.

СОЛОНГОСЧУУД АМЖИЛТАА ДЭЭШЛҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ

БНСУ-ын жүдоч Ким Жань Ди

-Бэлтгэлээ хичээл зүтгэлтэй хийсэн учраас үр дүнд хүрлээ. Хэсгийн аваргын төлөө Сумъяа болон бусад өрсөлдөгч хүчтэй байсан. Бид аваргалахын төлөө энд ирсэн юм. Дараа жил бид амжилтаа дээшлүүлнэ.

-Жиндээ хэддүгээрт эрэмбэлүүлдэг вэ?

-Узбекистаны Дэлхийн цомд сайн барилдвал найм руу орох боломжтой.

ДЭЛХИЙН ЦОМД ТАВАНТАА ТҮРҮҮЛЭЭД БАЙНА

Ц.Мөнхзаяа

-Аваргын төлөө барилдсан Кон Жа Ёнтой хэд дэх удаагаа барилдаад байна?

-Найм дахиа барилдсан. Тэмцээн жил ирэх тусам чангарч хүчтэй өрсөлдөгчид олноор ирэх болжээ. Багш нарынхаа үгийг сонссоны хүчинд ялалт байгууллаа.

-“Чингис хаан”-д хэд дэхээ түрүүлэв?

-Гурав дахь түрүүгээ авлаа.

- С о л о н г о с ы н тамирчинтай найман удаа таарсан гэлээ, ялалт ялагдлын харьцаа хэд вэ?

-Би тав ялсан юм байна.

-Түүнтэй барилдах тактикаа хэрхэн боловсруулав?

-Солонгосчуудад шилдэх барьц өгөх дэмий. Ийм барьц өгөхгүйг хичээсэн.

-Сая Х.Цагаанбаатар Лондоны олимпоос аварга төрнө гэж амлалаа?

-Тэр ерөөлийг биелүүлэхийн төлөө баг хамт олон маань бэлтгэлээ хийж байна. Энэ дашрамд намайг дэмждэг СХДийн Цагдаагийн хэлтэс болон ” Ажнай” корпорацийн хамт олонд талархлаа илэрхийлье.

-Жүдогийн нийт хэдэн Дэлхийн цомд түрүүлээд байна?

-Таван удаа түрүүлсэн.

ДЭЛХИЙН ЦОМЫН ДҮН

Эмэгтэй

48 кг:1.М.Уранцэцэг (Монгол) 2.Шинь Сюн Минь (БНСУ) 3.Г.Отгонцэцэг (Монгол),Мо Чинкюнь (БНХАУ)

52 кг: 1.М.Бундмаа (Монгол) 2.Ким Кюнь Ok (БНСУ) 3.Б.Солонго (Монгол), Сюзанна Павликовска (Польш)

57 кг: 1.Ким Жань Ди (БНСУ) 2.Т.Баттөгс (Монгол) 3.Д.Сумъяа (Монгол), Лю Ян (БНХАУ)

63 кг: 1.Ц.Мөнхзаяа (Монгол) 2.Кон Жа Ён (БНСУ) 3.О.Диденко (Украин), Ж.Гарсиа (Пуэрто Рико)

70 кг: 1.Р.Срака (Словен) 2.Н.Смаль (Украин) 3.Хан Вэйянь (БНХАУ), Ф.Жабо (Унгар)

-78 кг: 1.П.Лхамдэгд (Монгол) 2.В.Туркс (Украин) 3.Жён Гён Ми (БНСУ), Д.Погорзелец (Польш)

+78 кг: 1.Д.Цэрэнханд (Монгол) 2.И Жун Унь (БНСУ) 3.Б.Мөнхтуяа (Монгол), М.Можика (Пуэрто Рико)

Эрэгтэй

60 кг: 1.Ч.Болдбаатар (Монгол) 2.А.Телманов (Казахстан) 3.Д.Төмөрхүлэг (Монгол), Ким Вон Жинь (БНСУ)

66 кг: 1.Х.Цагаанбаатар (Монгол) 2.С.Мияарагчаа (Монгол) 3.Чо Жунь Хо (БНСУ), М.Фүкүока (Япон)

73 кг: 1.С.Ням-Очир (Монгол) 2.Г.Одбаяр (Монгол) 3.Г.Пүрэвдорж (Монгол), И.Лефанов (Украин)

81 кг: 1.Хон Сук Вон (БНСУ) 2.О.Ууганбаатар (Монгол) 3.А.Седеж (Словен), И.Воробьев (ОХУ)

90 кг: 1.Сон Дэ Нам (БНСУ) 2.К.Вопросов (ОХУ) 3.Р.Гонтюк (Украин), Квон Ён Вү (БНСУ)

-100 кг: 1.Б.Тэмүүлэн (Монгол) 2.Б.Ариун-Эрдэнэ (Монгол) 3.Б.Өнөржаргал (Монгол), Д.Пүрэвдорж

100 кг: 1.Ким Сун Минь (БНСУ) 2.А.Волков (ОХУ) 3.Н.Батсуурь (Монгол), Р.Шичинохо (Япон)

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5131724/3cf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
829 ЧӨЛӨӨТИЙНХӨН АМЖИЛТ, АЛДААГАА ТАЙЛАГНАВ 2011-09-23 7863
828 100 КМ-Т УРАЛДАЖ, ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ 2011-09-22 8911
827 МОНГОЛД ЭНХ ТАЙВНЫ ХОНХ АРАВ ДАХЬ УДААГАА 2011-09-22 7201
826 Олимпийн эрх авбал 5 сая төгрөгийн шагналтай 2011-09-22 9596
825 ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2011-09-21 7064
» Х.ЦАГААНБААТАР ЖҮДОЧДЫН ӨМНӨӨС ЛОНДОНЫ ОЛИМПОД АВАРГАЛНА ХЭМЭЭН ЗОРИГТОЙ АМЛАВ 2011-09-21 6882
823 Өрхийн эмч нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамруулна 2011-09-21 7574
822 Э.Амартүвшин “Competizione dell'Opera”-гийн шилдгээр тодорлоо 2011-09-20 7133
821 Хакүхо ганцаараа тэргүүлж эхлэв 2011-09-20 7448
820 НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг Ц.Элбэгдорж удирдана 2011-09-20 7396
819 ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ БАРИЛДААНД 6000 БӨХ ЗОДОГЛОЖ БАЙНА 2011-09-19 6925
818 Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа 2011-09-19 7617
817 “Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ 2011-09-19 6828
816 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 7519
815 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 9795
814 Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ 2011-09-15 7819
813 Ц.Цогтбаатар: Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь гараагүй байна 2011-09-14 8535
812 “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд ангол бүсгүй тэргүүлэв 2011-09-14 6947
811 ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ 2011-09-14 6924
810 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА 2011-09-13 7390
배너신청
자생병원

배너신청