Бичлэгийн тоо 3,329
Орон байрны нөхцөлөө сайжруулах хүсэлтэй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд 100000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах боломж нээгдлээ. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлье” зөвлөлгөөнийг өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын өрхийн эмнэлгүүдийн холбоо, Орон сууцны санхүүжилтийн корпораци хамтран гурвалсан гэрээ байгуулснаа зарласан юм. Эхний ээлжинд нийслэлийн Засаг даргаас олгосон квотоор найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Харин ирэх сарын эхээр орон сууцны зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Үндэсний хороогоор баталснаар зургаан хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл олгоно гэдгийг ОССКийн захирал Ж.Алдаржавхлан тэдэнд дуулгав.

Өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эхний алхам болсон эл зөвлөлгөөнд нийслэлийн удирдлагуудаас гадна нийслэлд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлгүүдийн төлөөлөл оролцсон. Нийслэлд 124 өрхийн эмнэлэгт 521 их эмч, 475 сувилагч ажилладаг юм байна. Ажлын байнгын ачаалалтай байдаг, цалин бага, төрийн албан хаагч бус, бүрэн бус нөхөрлөлд харьяалагддаг болохоор эмч сувилагч нар нь мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах боломж байдаггүй зэрэг өрхийн эмнэлгийнхний хувьд бэрхшээлтэй асуудал их аж. “Сүүлийн гурван жилд Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо 100 мянга даваад байна.

Хүн ам өсөж буй ч тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлэг, эмч сувилагч нарын тоо яг хэвэндээ. Улаанбаатар хотын Захирагч та бүхэнтэй уулзаж, санал бодлоо хуваалцаж буйн шууд зорилго нь удахгүй нийслэл хот төсвөө хэлэлцэнэ. Энэ үеэр та бүхний гаргасан санал санаачилгыг төсөвт суулгаж, санхүүжилтийн нэмэлт дэмжлэг олгох явдал юм. Түүнчлэн өрхийн эмнэлэгт ажиллаж буй хүмүүсээ орон байртай болгож, нийгмийн асуудлыг шийдэж өгөх нь чухал. Цаашлаад эмнэлгийн тоног төхөөрөмжийг ч сайжруулах шаардлага бий. Анагаахын их сургуульд эмч мэргэжлээр сурч байгаа оюутан залуус нарийн мэргэжил эзэмших хүртлээ ажилгүй байдаг. Тэгвэл ирээдүйн эмч нарын сургуулиа төгсөөд ажиллах шууд ажлын байр бол өрхийн эмнэлэг юм. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн өмнө та бүхний санал бодлыг сонсож байна” гэж зөвлөлгөөний үеэр хотын дарга Г.Мөнхбаяр хэллээ.

Энэ үеэр Баянгол дүүргийн VII хорооны “Эрхэм жаргалан” өрхийн эмнэлгийн их эмч Д.Мөнхцэцэгээс зарим асуултад хариу авлаа.

-Өрхийн эмнэлгүүдэд тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Хүн ам ихэссэнтэй холбоотойгоор манай өрхийн эмнэлгийн ачаалал маш их. Нэг эмч 1500-1800 хүнд үйлчлэх ч манай нэг эмчид 3000 хүн ногдож байна. Хүн ам шигүү суурьшсан, өвчлөл ч их байна. Бид амсхийх завгүй ажилладаг. Манай эмнэлэгт эмч дутагдалтай. Саяхан хоёр ч эмч маань гарчихлаа. Цалин хангамж сайн биш учраас төгсөж ирсэн эмч нар сайндаа л хоёр жил болоод явчихдаг. Өмнө нь манайх 7000 хүн амд таван эмчтэй ажилладаг байсан бол одоо 12000 хүнд гуравхан эмч арай ядан үйлчилж байна. Гэтэл зайлшгүй гэрээр очиж үзэх шаардлагатай хүн өвчтөнүүд, нярай хүүхдүүдээ эргэж чаддаггүй.

-Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-320 мянган төгрөг. 25 жил ажилласан хүн ийм цалин авч байна. Шинэ эмч нар бол 260 мянгаар цалинждаг. Төрийн албан хаагч биш учраас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг өөрсдөө төлдөг. Би жишээ нь хоёр оюутныхаа төлбөрийг төлөх гэж зээл авсан. Өрхийн эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхээр ийм зөвлөлгөөн хийж байгаа нь сайшаалтай. Орон байрны нөхцөлөө дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх сайхан шийдвэр гаргаж байгаад үнэхээр их баяртай байна. Орон сууц маш чухал. Цалин нэмэгдүүлэх арга хэмжээ аваасай гэж бодож байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5131707/ac7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
829 ЧӨЛӨӨТИЙНХӨН АМЖИЛТ, АЛДААГАА ТАЙЛАГНАВ 2011-09-23 7863
828 100 КМ-Т УРАЛДАЖ, ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ 2011-09-22 8911
827 МОНГОЛД ЭНХ ТАЙВНЫ ХОНХ АРАВ ДАХЬ УДААГАА 2011-09-22 7201
826 Олимпийн эрх авбал 5 сая төгрөгийн шагналтай 2011-09-22 9596
825 ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2011-09-21 7064
824 Х.ЦАГААНБААТАР ЖҮДОЧДЫН ӨМНӨӨС ЛОНДОНЫ ОЛИМПОД АВАРГАЛНА ХЭМЭЭН ЗОРИГТОЙ АМЛАВ 2011-09-21 6882
» Өрхийн эмч нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамруулна 2011-09-21 7574
822 Э.Амартүвшин “Competizione dell'Opera”-гийн шилдгээр тодорлоо 2011-09-20 7133
821 Хакүхо ганцаараа тэргүүлж эхлэв 2011-09-20 7448
820 НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг Ц.Элбэгдорж удирдана 2011-09-20 7396
819 ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ БАРИЛДААНД 6000 БӨХ ЗОДОГЛОЖ БАЙНА 2011-09-19 6925
818 Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа 2011-09-19 7617
817 “Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ 2011-09-19 6828
816 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 7519
815 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 9795
814 Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ 2011-09-15 7819
813 Ц.Цогтбаатар: Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь гараагүй байна 2011-09-14 8535
812 “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд ангол бүсгүй тэргүүлэв 2011-09-14 6947
811 ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ 2011-09-14 6924
810 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА 2011-09-13 7390
배너신청
자생병원

배너신청