Número de documentos 3,329
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн очоод байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулган энэ сарын 13-нд эхэлсэн бөгөөд чуулганы ерөнхий шүүмжлэл “Олон улсын маргааныг энхийн замаар шийдэхэд зуучлалын гүйцэтгэх үүрэг” сэдвээр энэ сарын 21- 27-нд болох юм. Чуулганы үеэр Ерөнхий Ассамблейн өндөр төвшний хуралдаан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын бусад байгууллагаас хэд хэдэн арга хэмжээг төр засгийн тэргүүн нарын төвшинд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр арга хэмжээнд үг хэлж, үндсэн илтгэл тавьж, хуралдаан даргалах зэргээр идэвхтэй оролцохоор төлөвлөөд байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Мөн “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хянах” сэдэвт цөлжилт, ган, хөрсний доройтлын асуудлаарх өндөр төвшний хуралдаан, дугуй ширээний хэлэлцүүлэгт үг хэлэхээс гадна цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд АОХН-ийн Удирдах зөвлөл болон НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг энэ сарын 22-23-нд удирдан зохион байгуулна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуралдааныг нээн үг хэлж, АОХН-ийн өмнө тавьж буй зорилт, үйл ажиллагааг танилцуулан, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллах дэмжлэг хүсэх, шинээр байгуулагдах Удирдах зөв лөлд гишүүнээр идэвхтэй ажиллахыг улс орнуудад уриалах болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын байгаль хамгаалах бүлгийн сан, Азийн нийгэмлэг, Клинтоны глобал санаачилга, Байгаль хамгаалах олон улсын бүлгийн сан зэрэг байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд урилгаар оролцоно.

Мөн АНУ, Унгар, Кыргыз, Польш улсын Ерөнхийлөгч, Катарын Эмир, Японы Ерөнхий сайд, Европын Холбооны тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож буй бусад өндөр дээд хэмжээний төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
List of Articles
Título Fecha Leídos
829 ЧӨЛӨӨТИЙНХӨН АМЖИЛТ, АЛДААГАА ТАЙЛАГНАВ Sep 23, 2011 7863
828 100 КМ-Т УРАЛДАЖ, ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ Sep 22, 2011 8911
827 МОНГОЛД ЭНХ ТАЙВНЫ ХОНХ АРАВ ДАХЬ УДААГАА Sep 22, 2011 7201
826 Олимпийн эрх авбал 5 сая төгрөгийн шагналтай Sep 22, 2011 9596
825 ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Sep 21, 2011 7064
824 Х.ЦАГААНБААТАР ЖҮДОЧДЫН ӨМНӨӨС ЛОНДОНЫ ОЛИМПОД АВАРГАЛНА ХЭМЭЭН ЗОРИГТОЙ АМЛАВ Sep 21, 2011 6882
823 Өрхийн эмч нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамруулна Sep 21, 2011 7574
822 Э.Амартүвшин “Competizione dell'Opera”-гийн шилдгээр тодорлоо Sep 20, 2011 7133
821 Хакүхо ганцаараа тэргүүлж эхлэв Sep 20, 2011 7448
» НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг Ц.Элбэгдорж удирдана Sep 20, 2011 7396
819 ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ БАРИЛДААНД 6000 БӨХ ЗОДОГЛОЖ БАЙНА Sep 19, 2011 6925
818 Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа Sep 19, 2011 7617
817 “Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ Sep 19, 2011 6828
816 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана Sep 15, 2011 7519
815 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана Sep 15, 2011 9795
814 Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ Sep 15, 2011 7819
813 Ц.Цогтбаатар: Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь гараагүй байна Sep 14, 2011 8535
812 “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд ангол бүсгүй тэргүүлэв Sep 14, 2011 6947
811 ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ Sep 14, 2011 6924
810 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА Sep 13, 2011 7390
배너신청
자생병원

배너신청