Бичлэгийн тоо 3,329

Улмаар дагах барилдаанд Польшийн А.Собиераг 5:2, 4:0-ээр итгэлтэй буулган авсан ч Азербайжаны Ж.Хасановт 1:0, 7:0-ээр хожигдон Стамбулын дэвжээг орхилоо. Хэрвээ түүнийг ялсан бол олимпийн эрхээ авч, хүрэл медалийн төлөө барилдах байлаа. Түүнчлэн 74 кг-ын П.Өнөрбат Оросын Д.Царгушт 2:0, 1:0-ээр ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна. Учир нь түүнийг ялсан орос бөх дараа нь Америкийн Ж.Бурроузд хожигдсон юм.
Хамгийн хүнд буюу 120 кг-д хүч сорьсон ОУХМ Ж.Чулуунбат өчигдөр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байлаа. Тэрбээр эхлээд Оросын бөх Б.Маховт 1:0, 4:1-ээр хожигдсон боловч дагах барилдаанд Армений Р.Басиевийг 0:1, 2:0, 3:0-ээр хожсон. Улмаар олимпийн эрх бүхий тавдугаар байрын төлөө Грекийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Йоаннис Арзоумандисыг 3:0, 4:0- ээр илт давамгай ялснаар эрэгтэй бөхчүүдээс олимпийн анхны эрхийг өөрийн болгосон юм. Түүнтэй хүрэл медалийг булаалдах бөх нь Азербайжаны Жамаладдин Магомедов байсан.