“Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ
Уншсан 6828 vote 0 2011.09.19 15:11:30
Зөвлөлгөөнийг нээж Ерөнхий сайд хэлэхдээ “Монголын эрдэс баялаг, түүхий эдийн талаарх тив, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, зөвл өлгөөн ар араасаа болж байна. Энэ нь цаг үеийн маань өнгө төрх, хэрэгцээ, бодит шаардлагаас урган гарч байгаа юм. Тиймээс ч Монгол Улс дэлхий дахины анхаарлыг татаж байна. Хөрөнгийн урсгал уул уурхай, аж үйлдвэрлэл рүү чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн энэ зүг хошуурах боллоо.
Бид зөвхөн уул уурхай гээд уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйн бодлогоо орхигдуулж, цалгардуулж болохгүй. Ингэвэл “Уулын буга хараад унасан морио мартав” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосорно. Ийм байдалд орохгүйн тулд байгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломж бидэнд байна. Олон зуун жилийн байгалийн шалгарлыг даван туулсан манай мал сүрэг нь эдийн засгийн суурь, ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, баталгаа нь болж ирсэн. Мөн улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурийг эзэлдэг билээ. Тийм ч учраас бид мал сүргээ эх орны шавхагдашгүй баялаг, “Таван эрдэнэ” хэмээн тодотгож байна.
Мал аж ахуйг хөгжүүлж, улс орныхоо эдийн засгийн голлох салбар болгох бодлогыг манай улс тууштай хэрэгжүүлэх ёстой. Энэ нь стратегийн орд газруудыг ашиглахаас дутуугүй ач холбогдолтой, алсыг харсан шийдвэр юм. Стратегийн ач холбогдолтой салбар чиглэл гэдгийг төр, засаг нь бодлогодоо тусгаж, түмэн олон нь ойлгон дэмжиж ажиллах цаг ирсэн. Засгийн газар эдийн засгийг олон тулгуурт салбараар хөгжүүлэх бодлого баримталж байгаагийн дотор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжсэн олон чухал арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ. Үүний нэг илрэл нь “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөт өлбөрийг УИХ-аас батлан гаргаж, мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг энэ оноос эхлэн хоёр дахин нэмэгдүүллээ.
Мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгуур болсон мал аж ахуйн мэргэжилтнүүдээс хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн хувь заяа, цаашилбал үндэсний боловсруулах үйлдвэр үүдийн ирээд үй шууд хамааралтайг мартаж болохгүй. Мал эмнэлгийн ажилтнууд Та бүхний ажил үүрэг зөвхөн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчин эмгэгтэй тэмцэх, эмчлэхээр хязгаарлагдахгүй. Хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, гадаад худалдааны чөлөөт байдлыг баталгаажуулах талаар ч гэсэн үүрэг хариуцлага хүлээх учиртай.
Миний бие малын эмч, мэргэжилтэн Та бүхнийг эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гэж боддог. Та бүхэн маань хөдөөгийн хүнд хэцүү нөхцөлд, дөрвөн цагийн эргэлтэнд малыг эрүүлжүүлэх, өвчлөлийг нь бууруулах, сэргийлэх чиглэлээр ажилладаг. Энэхүү нөхцөл нь малаасаа өвчин эмгэг авахад нөлөөлж байна. Тиймээс малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ангилалд оруулах талаар тодорхой арга хэмжээ авна гэдгээ дуулгая. Засгийн газар хөдөө аж ахуйн салбартаа ихээхэн анхаарч ирсний нэг илрэл нь өнөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэх “Таван эрдэнэ” арга хэмжээ юм. Энэхүү “Таван эрдэнэ” бодлогын хүрээнд гурван жил дараалан нийт мал сүрэгт вакцинжуулалт, угаалга, туулгалтын үнэ төлбөргүй арга хэмжээг төрөөс хариуцан хэрэгж үүлэх шийдвэрийг гаргалаа. Энэ нь “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл юм” гэв.
Л.Элдэв-Очир:Ирэх
онд бҮх сумын мал эмнэлэг, Үржлийн алба машинтай болно Зөвлөлгөөний
дараа Сүхбаатарын талбайд “Таван эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих
зарим арга хэмжээний нээлт болсон юм. Энэ үеэр Монголын бүх мал сүргийг
угаалга, туулгалт, вакцинжуулалтад гурван жил дараалан үнэ төлбөргүй
хамруулах тухай, эхний ээлжийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилга
туулгалтыг бүх суманд хүргэх ажлыг эхлүүлж байгааг Ерөнхий сайд
С.Батболд танилцуулсан юм. Ерөнхий сайдын Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын
ахлах зөвлөх Л.Элдэв-Очироос энэ үеэр зарим зүйл тодруулахад,
-Мал сүргийг угаалга, туулгалт, вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, эм бэлдмэл, тарилгыг бүх сум, малчин айл өрхөд хүргэх малын эмч нарын ажил үлдлээ гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Үүний ач холбогдлыг ард иргэдэд эхнээс нь ойлгуулж, сум, багийн хэмжээнд оновчтой зохион байгуулж, зохих үр дүнд хүргэх нь Малын эмч нарын улсын зөвлөлгөөнд оролцогсод, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн үүрэг болж байна. “Таван эрдэнэ” хөтөлбөр Монголын бүх ард иргэдэд ач тусаа өгөх учиртай.
Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 375 сая рублийн үнэ бүхий 34,0 сая тун малын шүлхий өвчний вакцин, 22 ариутгал халдварг үйжүүлэлтийн машин нийлүүлсэн бол “Монгол мал” хөтөлбөр”-ийн хүрээнд 100 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт үйлчилгээний автомашиныг хүлээлгэн өглөө. 2012 онд багтааж бүх сумын Мал эмнэлэг үржлийн тасаг машинтай болно гэв.