Бичлэгийн тоо 3,329
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 42 дахь, эмэгтэйчүүдийн 22 дахь ДАШТ энэ оны есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд Түрэг улсын Стамбул дөрөв дэх өдрөө 5 мянган хүний суудалтай "SINAN ERDEM" цэнгэлдэх хүрээлэнд 4 дэвжээн дээр явагдаж байна. 

Тус тэмцээнд БТСГ-ны Үндэсний шигшээ багийн албаны дарга Цагааны Одонбаяр, МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашюро Д.Дагвадорж, Монголын чөлөөт бөхийн багийн дарга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Хорлоогийн Баянмөнх, Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ганхуягийн Бат-Эрдэнэ, “Хасу-Мегаватт” компаний захирал, “Мегастарс” клубын захирал, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, “Мегастарс” клубын захирал, “Лексус консалтинг” компанийн захирал, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Мягмарын Баттогтох нар оролцож байна.

  Маргааш эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Батбаатарын Номин-Эрдэнэ, 59 кг-ийн жинд Гавьяат тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт Доржийн Нармандах, 63 кг-ийн жинд ДАШТ-ний хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа нар барилдана. 

2011 оны эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ДАШТ-ний дүн

                                                                     Турк улсын Стамбул хот, IХ сарын 14-18

48 кг:1. Хитоми Сакамото (Япон)  2. Мария Стадник (Азербайжан) 3. Жилдыз Ешимова-Туртбаева (Казахстан) 3.  Чжао Шаша (БНХАУ)  32. Ц.Энхжаргал (Монгол)    

Ц.Энхжаргал эхний тойрогт грекийн бөх ХБНГУ-ын бөх Жаздин Шелльд цэвэр ялагдсан. Энэ жинд 40 бөх зодогложээ.

51 кг:1.  3. Замира Рахманова (ОХУ) 2. Даваасүхийн Отгонцэцэг (Монгол) 3. Ратимат Багомедова (Азербайжан) 3. Анне Мария Жесика (Канад)    

Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжан улсын бөх Ратимат Багомедоваг 2:0, 0:1, 3:0 онооны харьцаагаар, гуравдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Энгельхардт Мелендэрсийг 0:1, 4:0, 4:1 онооны харьцаагаар ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд энэтхэгийн бөх Рати Ненаг 7:0, 1:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангаж алтан медалийн төлөө оросын бөх Захира Рахмановатой барилдаж 3:2, 5:0, 0:2 онооны харьцаагаар ялагджээ. Энэ жинд 23 бөх зодогложээ. Японы бөх Хитоми Сакамото дэлхийн аварга цолыг 6 дахь удаагаа хүртэв. 

Чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медальт  олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг Даваасүхийн Отгонцэцэг нь 1990 онд төрсөн, 200, онд Дархан-Уул аймгийн 16 дугаар “Жигүүр” цогцолбор сургууль төгссөн, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан, 2004 оноос дасгалжуулагч Цэндийн Баярсайханы удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Дархан-Уул аймгийн “Мегастарс” клубын тамирчин. 2007 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2007 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

  Насанд хүрэгчдийн болон залуучуудын УАШТ-нд тус бүр 4 удаа, өсвөр үеийн УАШТ-нд 3 удаа түрүүлсэн. 2009 онд Турк улсын Анкара хотод болсон, 2010 онд Унгар улсын Будапешт хотод болсон залуучуудын ДАШТ-нд тус тус хүрэл медаль хүртэж байсан.  2009 онд Тайланд улсын Паттая хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, энэ онд Узбек улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.

Турк улсад болдог Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээнд 2009 онд хүрэл медаль, 2011 онд И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээнд 51 килограммын жинд түрүүлж монголын эмэгтэй бөхчүүдээс анх удаа алтан медаль авч Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд 48 килограммын жинд мөн алтан медаль авсан.   Насанд хүрэгчдийн ДАШТ-нд 3 дахь удаагаа оролцоод байна.  Эцэг Г.Даваасүх нь Дархан-Уул аймагт Хүнсний үйлдвэрт ажилладаг, эх А.Түмэнбаяр нь хувийн аж ахуй эрхэлдэг, 3 ах эгчтэй, айлын отгон охин.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5106782/f24/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
829 ЧӨЛӨӨТИЙНХӨН АМЖИЛТ, АЛДААГАА ТАЙЛАГНАВ 2011-09-23 7863
828 100 КМ-Т УРАЛДАЖ, ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ 2011-09-22 8911
827 МОНГОЛД ЭНХ ТАЙВНЫ ХОНХ АРАВ ДАХЬ УДААГАА 2011-09-22 7201
826 Олимпийн эрх авбал 5 сая төгрөгийн шагналтай 2011-09-22 9596
825 ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2011-09-21 7064
824 Х.ЦАГААНБААТАР ЖҮДОЧДЫН ӨМНӨӨС ЛОНДОНЫ ОЛИМПОД АВАРГАЛНА ХЭМЭЭН ЗОРИГТОЙ АМЛАВ 2011-09-21 6882
823 Өрхийн эмч нар “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамруулна 2011-09-21 7574
822 Э.Амартүвшин “Competizione dell'Opera”-гийн шилдгээр тодорлоо 2011-09-20 7133
821 Хакүхо ганцаараа тэргүүлж эхлэв 2011-09-20 7448
820 НҮБ-ын Ардчиллын бүлгийн хуралдааныг Ц.Элбэгдорж удирдана 2011-09-20 7396
819 ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООХ БАРИЛДААНД 6000 БӨХ ЗОДОГЛОЖ БАЙНА 2011-09-19 6925
818 Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа 2011-09-19 7617
817 “Атрын III аян”-тай дүйцэхүйц “Таван Эрдэнэ” хөтөлбөр эхэллээ 2011-09-19 6828
816 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 7519
815 “Ханилснаас илүү амраг...”-тай удахгүй танилцана 2011-09-15 9795
» Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг чөлөөт бөхийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ 2011-09-15 7819
813 Ц.Цогтбаатар: Гиннесийн төлөөлөгч хэзээ ирэх тов нь гараагүй байна 2011-09-14 8535
812 “Ертөнцийн сайхан бүсгүй-2011” тэмцээнд ангол бүсгүй тэргүүлэв 2011-09-14 6947
811 ХАРҮМАФҮЖИ МУЛТАРЧИХАВ УУ 2011-09-14 6924
810 ҮР ХӨНДӨЛТИЙГ ХУУЛИАР БУС, НӨХӨН ҮРЖИХҮЙН БОЛОВСРОЛООР Л ЗОХИЦУУЛНА 2011-09-13 7390
배너신청
자생병원

배너신청