Số bài viết: 3,329

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, 22 улсын 171 жүдоч “Лондон-2012” олимпийн 100 онооны төлөө өрсөлдлөө. Гурав дахь жилдээ зохиогдсон тэмцээний хүрээ жилээс жилд өргөжиж, гран пригийн төвшинд хүрэх боломжтойг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нээлтийн үеэр онцолсон юм.

Францын Парис хотноо болсон ДАШТ-д тааруу оролцсон Монголын шигшээ багийнхан нутгийнхаа дэвжээнд ааглаж, ард түмнээ тайвшруулах зорилгоо биелүүлэв. ДАШТ-ий дараахан зохиогдсон нь хилийн чанадаас ирэх тамирчдын тоонд нөлөөлсөн байж болох талтай ч БНСУ-ын нэгдүгээр шигшээ баг, Япон, БНХАУ-ын ур чадвар өндөртэй тамирчид ирсэн байлаа.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Парисын татамид Х.Цагаанбаатарыг буулгаж авсан Чо Жун Хо С.Мияарагчаад ялагдсан бөгөөд тэрбээр цаашид нутаг нэгт Ан Жон Хваныг ялснаар хүрэл медаль хүртсэн юм. Харин Х.Цагаанбаатар нутгийн дэвжээндээ өнгөтэй байж ээлжит алтан медаль хүртсэнийхээ дараа “Монголын жүдочид 2012 оны олимпод заавал аваргална” хэмээн амласныг тэмдэглэх нь зүйтэй.

Цагийн зөрүү ихтэй, уур амьсгал, газар нутаг тэс өөр Лондонд өмнөх амжилтаа бататгана гэдэгт Цагаанаа ба түүний нөхөд итгэлтэй байгаа аж. Энэ бол хийсвэр сэтгэлийн хөөрөл биш, биелэх ёстой амлалт хэмээн ард түмэн хүлээж авсан нь лавтай.

ЭРЭГТЭЙ

60 КГ: 1.Ч.Болдбаатар (Монгол) 2.А.Телманов (Казахстан) 3.Д.Төмөрхүлэг (Монгол), Ким Вон Жинь (БНСУ)

66 КГ: 1.Х.Цагаанбаатар (Монгол) 2.С.Мияарагчаа (Монгол) 3.Чо Жунь Хо (БНСУ), М.Фукуока (Япон)

73 КГ: 1.С.Ням-Очир (Монгол) 2.Г.Одбаяр (Монгол) 3.Г.Пүрэвдорж (Монгол), И.Лефанов (Украин)

81 КГ: 1.Хон Сук Вон (БНСУ) 2.О.Ууганбаатар (Монгол) 3.А.Седеж (Словен), И.Воробев (ОХУ)

90 КГ: 1.Сон Дай Нам (БНСУ) 2.К.Вопросов (ОХУ) 3.Р.Гонтиюк (Украин), Квон Ён Во (БНСУ)

-100 КГ: 1.Б.Тэмүүлэн (Монгол) 2.Б.Ариун-Эрдэнэ (Монгол) 3.Б.Өнөржаргал (Монгол), Д.Пүрэвдорж

100 КГ: 1.Ким Сун Минь (БНСУ) 2.А.Волков (ОХУ) 3.Н.Батсуурь (Монгол), Р.Шичинохе (Япон)

ЭМЭГТЭЙ

48 КГ: 1.М.Уранцэцэг (Монгол) 2.Шинь Сюн Минь (БНСУ) 3.Г.Отгонцэцэг (Монгол),Мо Чинкюнь (БНХАУ)

52 КГ: 1.М.Бундмаа (Монгол) 2.Ким Кюнь Ok (БНСУ) 3.Б.Солонго (Монгол), Зузанна Павликовска (Польш)

57 КГ: 1.Ким Жань Ди (БНСУ) 2.Т.Баттөгс (Монгол) 3.Д.Сумъяа (Монгол), Лию Ян (БНХАУ)

63 КГ: 1.Ц.Мөнхзаяа (Монгол) 2.Кон Жа Ён (БНСУ) 3.О.Диденко (Украин), Ж.Гарсиа (Пуэрто Рико)

70 КГ: 1.Р.Срака (Словен) 2.Н.Смал (Украин) 3.Хан Вэйянь (БНХАУ), Ф.Сзаво (Унгар)

-78 КГ: 1.П.Лхамдэгд (Монгол) 2.В.Туркс (Укриан) 3.Жеон Геон Ми (БНСУ), Д.Погорзелец (Польш)

+78 КГ: 1.Д.Цэрэнханд (Монгол) 2.И Жун Унь (БНСУ) 3.Б.Мөнхтуяа (Монгол), М.Можика (Пуэрто Рико)
List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
809 Замын-Үүд дэх гадаадын иргэн харьяатынхан байртай боллоо 13-09-2011 7213
808 Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ 13-09-2011 7267
807 Тасалбар зарагдахгүй байна 12-09-2011 7640
806 Д.ТЭМҮҮЖИН: НЭЛЭЭН ОЛОН ЖИЛИЙГ ШОУДАЖ ӨНГӨРҮҮЛСЭНДЭЭ ХАРАМСДАГ 12-09-2011 7214
» МАНАЙХАН НУТГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ГЯЛАЛЗАВ 12-09-2011 8915
804 Монгол цөлжилтөөрөө тавд жагсаж байна 09-09-2011 7638
803 Анхны сансрын хувийн буудал жил хагасын дараа нээлтээ хийнэ 09-09-2011 7658
802 Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ 09-09-2011 7425
801 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. 08-09-2011 7430
800 Эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булш, түүний олдворуудыг хамгаалалтад авлаа 08-09-2011 7306
799 “СУПЕРМЕН” МОНГОЛД ХӨЛ ТАВИЛАА 08-09-2011 7544
798 Р.Фрийдланд Монголын газар шороог харийнханд зарж байна гэв 07-09-2011 7460
797 ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР АРВАНХОЁРДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО 07-09-2011 7410
796 Өмнөговьд 60 гаруй удаа чичирхийлэл мэдрэгджээ 07-09-2011 6872
795 Гар утсаараа зурагт үзэх технологийг монгол инженерүүд бүтээнэ 06-09-2011 7742
794 Есдүгээр сарын 1-ний дараах Монголын сургуулиуд 06-09-2011 7148
793 “Чингис хаан-2011”-д түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо авна 06-09-2011 7210
792 У.С.САЙМОН: Монгол Улс геополитикийн хувьд Орос, Хятадын эрхшээлд яагаад ч орохгүй 05-09-2011 7717
791 Харүмафүжиг шүүмжлэв 05-09-2011 7032
790 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 05-09-2011 15525
배너신청
자생병원

배너신청