Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхэд уйлах нь хэвийн зүйл гэж зарим эцэг, эх ойлгодог. Гэвч хүүхэд уйлах нь өлсөлт, өвдөлт, таагүй байдал, унтах хэрэгтэй болох зэрэг олон асуудалтай холбоотой байдаг.
Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хэлэх гэж оролдож байгаа зүйлийг хэрхэн таамаглах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүүхдийн уйлж байгаа шалтгааныг хурдан олох нь чухал.
Зонхилон тохиолддог хүүхэд уйлах шалтгаануудыг доор орууллаа. Хэрэв таны хүүхэд уйлаад байвал доорхи шалтгаануудаас хайж үзэхэд илүүдэхгүй.
1.Өлсөх
Энэ бол хүүхэд уйлах үед хамгийн түрүүнд байж болох шалтгаан юм. Хүүхдээ өлссөн байх үеийн шинж тэмдгүүдийг мэддэг байх нь уйлах шат хүргэлгүйгээр хүүхдээ хооллоход туслах болно. Нярай хүүхдэд илэрдэг зарим шинжүүдээс дурдвал: амаа амгалзуулах, тамшаах, хацарт нь хүрвэл тэр тал руу толгойгоо эргүүлж хөхөө хайх болон гараа хөхөх зэрэг болно.
2. Хуурайлах хэрэгтэй болох
Зарим хүүхэд хэзээ даавуугаа солих хэрэгтэйг мэддэг. Зарим нь бохир даавуугаа тэсвэрлэн дуугүй байсаар байдаг. Энэ бол хүүхэд уйлах үед шалгаж болох энгийн зүйлсийн нэг юм.
3. Нойр хүрэх
Хүүхэд ядарсан үедээ хаана ч, хэдийд ч унтдаг гэж томчууд боддог. Гэвч ингэж бодох нь үнэндээ тэдэнд ахадсан зүйл болдог. Нярай хүүхэд зүйрмэглэх үедээ уцаартай болж уйлж эхэлдэг. Ялангуяа хэт ядарсан байвал энэ байдал илүү тод илэрнэ.
4. Авахуулахыг хүсэх
Хүүхэд тэврүүлж авахуулах дуртай. Тэд ээж, аавынхаа царайг харах, дууг нь сонсох, мөн зүрхний цохилтыг нь сонсох, үнэрийг нь мэдрэх дуртай байдаг. Хүүхдэд авахуулах гэж хүссэн үедээ уйлж болно. Хэрэв хүүхдийг байнга аваад байвал авахуулах гээд байдаг болчихно гэж та бодож байж магадгүй. Гэвч эхний хэдэн сарын туршид ийм асуудал үүсдэггүй.
5. Гэдэс эвгүйрхэх
Гэдэсний эвгүйдэх асуудлууд ялангуяа гэдэс дүүрэх базлах зэрэг нь уйлах шалтгаан болдог. Хэрэв ил мэдэгдэх шалгаангүйгээр хүүхэд сүүлийн гурван цагийн турш уйлаад байвал гэдэс базлалттай холбоотой байж магадгүй гэж сэжиглэнэ.
Хэрэв таны хүүхэд хооллосны дараа уйлагнах болон хүчтэй уйлвал гэдэсний базлалт байж болох талтай. Ихэнх эцэг эхчүүд гэдэс дүүрэлтийн эсрэг үйлчилгээтэй эм болон гэдэс базлалтын үед хэрэглэдэг эм дур мэдэн хүүхэддээ өгдөг. Эдгээрийг хэрэглэхийн өмнө заавал эмчид үзүүлээрэй.
6. Хэхрэх хэрэгтэй болох
Хэхрэх бол сэтгэл санаагаар захирагддаггүй зүйл юм. Хэрэв таны хүүхэд хөхөө хөхсөний дараа уйлвал хэхрэх хэрэгтэй байж магадгүй. Хүүхэд хөхөө эсвэл угжаа хөхөж байх үедээ хий залгидаг нь энэ таагүй байдал үүсэх шалтгаан болдог.
7. Халууцах, эсвэл даарах
Хүүхдийн хувцасыг солих, эсвэл хуурайлж байх үедээ түүний бөгсийг хүйтэн алчуураар арчвал даарснаасаа болж чичрэхийн зэрэгцээ гомдоллон уйлж магадгүй.
Нярай хүүхэд дулаахан өлгийдүүлэх дуртай байдаг. Мөн түүнд дулаахан хувцас өмсүүлж болно. Хүүхдүүд ихэвчлэн халууцахаасаа илүү даарахаараа уйлдаг боловч хэт халууцвал мэдээж уйлах болно.
8. Бусад жижиг шалтгаан
Зарим үед хүүхдийн хөлийн болон гарын хуруу зэрэг нь хувцас болон даавууны завсарт орооцолдох дарагдах зэрэг шалтгааны улмаас цусны хангамж багассанаас болж уйлдаг. Энэ бол хүүхэд уйлах үед шалтгааныг хайхдаа хамгийн түрүүнд шалгах асуудлуудын нэг юм. Мөн шинэ хувцас өмсгөхдөө хаяг болон шошготой нь өмсүүлснээс биеийг нь нухаж байж магадгүй.
9. Шүд ургах
Шинэ шүд буйлыг нэвтлэн гарч ирэх нь ихээхэн өвдөлт үүсгэдэг. Энэ байдал зарим хүүхдүүдэд илүү тод илэрдэг.
Хэрэв таны хүүхдэд ямар нэгэн өвдөлт зовиур байгаа бол түүний буйлыг шалгах хэрэгтэй. Түүний шүд цухуйж буйлыг өвтгөж байж магадгүй. Хүүхдийн анхны шүд ихэвчлэн 4-7 сарын хооронд цухуйдаг. Гэвч зарим тохиолдолд үүнээс эрт ургах явдал байж болдог.
10. Тайван байхыг хүсэх
Хүүхэд хүрээлэн буй орчныхоо дуу чимээг сонсож байдаг. Гэвч зарим үед түүнд хурц гэрэл, мөн чанга дуу чимээ сонсох болон хүн хүний гар дамжих нь хэцүү байдаг. Уйлах нь үүнд тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлэх хэлбэр юм.
Иймд тайван байлгах, буцаан ээжид нь өгөх зэрэг арга хэмжээ нь тус болох болно.
11. Илүү ихийг хүсэх
Хүүхэд гадагшаа гарах болон хорвоотой танилцахыг “шаардаж” магадгүй. Хэрэв хүссэнийг нь хийвэл тэрээр даруй тайвширч сэргэлэн болдог. Энэ нь зарим үед таныг ядрааж магадгүй. Та хүүхдээ салхинд гарган тоглуулж хүүхдийн музей болон амьтны хүрээлэн үзүүлж болно.
12. Бие нь эвгүйцэх
Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг авсан ч хүүхэд уйлсаар байвал дараахь зүйлсийг шалгах хэрэгтэй. Хүүхдийн халууныг хэмжиж үзэхээс гадна бусад өвчний шинж тэмдгийн дохио байгаа эсэхийг сайтар шалгаарай. Хэрэв ямар нэгэн өөрчлөлттэй зүйл илрэх болон хүүхэд дуугүй болохгүй уйлсаар байвал эмчид хандаарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5089789/6d9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211372
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239292
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366725
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365271
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524294
31476 heleed ogooch [1] lg123 2011-09-14 804
31475 Mash yaraltai hariulaad ogooch [4] einj 2011-09-14 743
31474 KEB banknii avtomat shiljuulgiin uilchilgee, Easy one file money$$$ 2011-09-14 483
31473 asuuy [3] Хонгорзул 2011-09-13 608
31472 vizgyi zorchih talaar [1] miluksan5 2011-09-13 770
31471 zovlooch [4] 0033 2011-09-13 827
31470 hi eejvvd [3] mashin34 2011-09-13 792
31469 mgl.ruu huuhed avch yaviya manuka 2011-09-13 1266
31468 GOO SAIHAN, VITAMIN.... navchaa_j 2011-09-13 1684
31467 so-goos salax [12] LOVE24 2011-09-13 950
31466 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-09-13 464
31465 costko ongorhoi bgaa bolovuu unuudur mishil 2011-09-13 447
31464 f-3 viztei bol ajil hiij boloh bolvuu? [3] popoloo 2011-09-13 722
31463 utas avahad? [1] jalindugui 2011-09-13 608
31462 ~~~ BANKnii batalgaa gargaj vilchilne ~~~ *** MARALGOO *** 2011-09-12 492
31461 gadaad passport [1] LOVE24 2011-09-12 1130
31460 asuult bna tuslamj ogooch [11] LOVE24 2011-09-12 986
31459 torsnii daraa [1] aash muut 2011-09-12 732
31458 eejuudees asuuyaa [1] tomax 2011-09-12 490
31457 Бариа засал хийж байна Baria zasal 2011-09-12 822
31456 skynetiin hvvhnii utasnii dugaariig medeh hvn bnuu heleed vgvvch amza 2011-09-12 455
31455 Nyalx xuuxedtei ail tsewerxen bair yaraltai xaij bn. [1] luxor 2011-09-12 680
31454 HI HUDALDAJ AVYA [1] zurchil 2011-09-11 660
31453 BANKNII BATALGAA GARGANA sormuusmaa 2011-09-11 458
31452 Монгол бүсгүйчүүддээ зориулж гоо сайханы хямдралтай элсэлт авч эхэллээ file chevon 2011-09-11 829
31451 hi yaraltai olood heleed ogooch,usa ulsruu kartaar zalgahad ymar cod yaj hiideg yumbe solongosoos heleed ogooch [3] siahan 2011-09-11 591
31450 hi jiremsen? [2] kooko 2011-09-11 1013
31449 NVDNII KONTUR XOMSOGNII KONTUR ARILGDG GAZR BGADUU? chimgeeeeeee 2011-09-11 776
31448 yaraltai helj uguuch [4] urach 2011-09-11 777
31447 yaraltai helj uguuch plmokn 2011-09-11 584
31446 hi CHINGEC 2011-09-11 581
31445 ogloonii mend eejvvdee hyrimiin palat??? [2] rexsa 2011-09-11 1230
31444 yaraltai asuuya [1] mishil 2011-09-11 765
31443 olnii anhaarald!!!!! [1] sdsa 2011-09-10 995
31442 sn pampers xelj ogooch [2] duck duck 2011-09-10 898
31441 ??????????? хаанбугуйвч 2011-09-10 645
31440 dalai............................. LoveDurlal 2011-09-10 646
31439 so-ruu huuuue 2011-09-10 657
31438 HI kostko ene amraltiin odorvvdeer amardag bolovuu? [1] ev_negdel 2011-09-10 784
31437 8n sariin 30.nd garsan nevtruuleg? [1] uka666 2011-09-10 1173
31436 Eejuudee huuhdiin baktsinii talaar asuuya Selen88 2011-09-10 1127
31435 <<СОЛОНГОС НӨХРӨӨСӨӨ ЗУГТСАН МОНГОЛ БҮСГҮЙГ >>> [3] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2011-09-10 1263
31434 yaraltai asuuya [3] dulgn 2011-09-10 767
31433 menge? [3] xairtai9 2011-09-10 991
» Нярай хүүхдийн уйлах 12 шалтгаан tuyaha 2011-09-09 1194
배너신청
자생병원

배너신청