Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

0-6 настангууд

Уншсан 1285 vote 0 2011.09.09 22:42:43
0-6 насны хүүхдийн мэдрэл сэтгэхүйн болон хөдөлгөөний хөгжил
Дөнгөж төрсөн нярай
Сэтгэл хөдлөл нь сөрөг байдлаар өөрөөр хэлбэл өөрийн биед болж буй бүх өөрчлөлтийг уйлж илэрхийлнэ.
Гадаад орчныг хүрэлцэхүйн мэдрэмжээр буюу арьсаар ихэнх цочролыг хүлээн авдаг.
Хөдөлгөөн нь эмх замбараагүй сарвалзах, гар хөл бага зэрэг чичирхийлэх байдлаар илэрдэг
1 сартай
Хөдөлгөөнтэй зүйлийг аажим дагуулан харах бөгөөд хөдөлгөөнгүй эд юмс дээр хараагаа тогтоон барих чадвартай болно
Чимээ чагнана. Хүний дууг сонсоод уйлахаа болих, эсвэл уйлах өнгөө өөрчилнө.
Түрүүлэг нь харуулан хэвтүүлэхэд богинохон хугацаанд толгойгоо өргөж даах чадвартай болно.
Том хүн өөрт нь хандахад хоолойн угийн нам дуу чимээ гаргана, ховорхон инээмсэглэнэ.
Ээжийгээ таньдаг болно. Энэ үед толгойгоо дааж байвал таны хүүхдийн хөгжил сайн явагдаж байгаа бус харин мэдрэлийн тогтолцооны ямар нэгэн эмгэг байж болох тул та заавал эмчид хүүхдээ үзүүлэн зөвлөгөө аваарай
2 сартай
Нярайн рефлексүүд тэгш хэмтэй дуудагдаж байх боловч дөнгөж төрсөн үеийнхтэй харьцуулахад илүү багассан байна.
Эд зүйлийг удаан хугацаанд дагуулан харах чадвартай болсон байхаас гадна толгойгоо эргүүлэн дуу чимээ гаргаж буй зүйлийг хайна.
Хүүхдийг босгож барихад толгойгоо сайн өргөх бөгөөд түрүүлэг нь харуулахад богино хугацаанд толгойгоо өндөр өргөж чадна.
Уйлах нь өөрийн гэсэн өнгө аястай болох бөгөөд ганганаж эхэлнэ.
Насанд хүрсэн хүнийг хараад инээмсэглэнэ. Ээжийгээ болон ойр дотны байнга хамт байдаг хүмүүсийг сайн танина
3 сартай
Нярайн рефлексүүд алга болж эхлэх бөгөөд ялангуяа алхах, тулгуурын /хөлийн гэж болох уу, болохгүй / рефлексүүд бүрэн алга болно
Хөдөлгөөнтэй зүйлийг удаан дагуулан, харин хөдөлгөөнгүй зүйлийг удаан харж ажиглана
Түрүүлэг нь харуулахад гарынхаа шуун дээр өндийж ирэх бөгөөд өвдөг дээрээ тулна. Тоглоом руу сарвайх анхны хөдөлгөөнийг хийнэ.
Янз бүрийн аялгатай уйлах бөгөөд дуулах мэт ганганана.
Хүн хараад баярлан хөөрнө. Энэ үеэс үе үе хажуу тийш харах оролдлого хийж эхэлнэ. Толгойгоо итгэлтэй сайн дааж чаддаг болно. Хүүхэд тань инээмсэглэхээс гадна ход ход гэж инээнэ.
4 сартай
Нярайн рефлексүүд бүрэн алга болно. Дээд мөчдийн нугалагч булчингуудын агшилт бүрэн тавигдана
Гараа ажиглан харж эхэлнэ. Дуу чимээ гарч буй зүг рүү толгойгоо эргүүлэн харж чадна.
Тоглоомоо барьж аван гараас гарт дамжуулан ажиглан харна. Хөхөх үедээ мээмээ эсвэл угжаа хоёр гараараа барьж тэмтэрнэ
Дуулах мэт удаан хугацаанд ганганана. Хүн ойртон ирэхэд хөдөлгөөн, ганганах нь алга болж нүдээ томруулан харсныхаа дараа инээж баярлана эсвэл айж уйлна. Ээжийгээ хараад баярлан хөөрнө.
Энэ үеэс хүүхдэд ямар нэгэн харшил байхгүй бол хүүхдэд зориулан тусгайлан үйлдвэрийн аргаар бэлдсэн алимны нухаш алимны шүүсийг өгч эхэлж болно. Гэхдээ аливаа шинэ хоолонд хүүхдийг оруулахдаа бага багаар оруулдаг гэдгйиг битгий мартаарай
5 сартай
Босгоход биеэ эгцлэн зогсож чаддаг болно. Өөрөө түрүүлгээ болон нуруу луугаа эргэн харж чадах бөгөөд гараа эгцлэн сарвуугаар газар тулна. Гараа чөлөөтэй хөдөлгөж чаддаг болно. Хүний гараас тоглоомыг авч чадна. Тоглоомыг хоёр гараар барьж ам руугаа хийнэ. Гараас гарт тоглоомоо дамжуулна.
Авиа гаргаж удаанаар ганганана. Тухайн нөхцөлд тохирсон баярлах, айх байдлыг үзүүлнэ. Өөрийн ойрын болон гаднын хүнийг болон аргадсан загнасан өнгө аясыг ялгана. Ээжийгээ бусад хүмүүсээс ялган сайн таних бөгөөд холдон явахад нь уйлна. Хэрэв таны хүүхэд тэжээвэр, эсвэл холимог хооллодог(мээмнийхээ хажуугаар тэжээл иддэг)бол нэмэлт хоолонд оруулж болно. Хамгийн эхний нэмэлт хоол нь хүүхдэд туснайлан зориулан бэлдсэн ногооны нухаш байдаг
6 сартай
Тэвэрч байгаад доош нь бөхийлгөхөд тулах газар луу гараа сарвайлгана.
Хэвтэж байхад нь гараас нь татахад толгойгоо бөхийлгөн биеэ татаж сууна.
Тоглоомыг гараас гарт шилжүүлэн тоглож, богино авиа гарган шулганана.
Халбагаар хоол өгөхөд уруулаараа хамж иднэ. Аягаар ууж эхэлнэ.
Өөрийн болон өөр хүний нэрийг дуудахад өөр өөрөөр хүлээж авна. Идэвхтэй анхаарал бий болно. Зарим хүүхдэд 5.5 сартайгаас харин заримд нь 6 сартайгаас шүдэлж эхэлнэ. Хүүхдийн тань хамгийн эхэнд гардаг шүд нь доод 2 үүдэн шүд байдаг. Хэрэв та хүүхдээ дан хөхөөрөө хооллодог бол нэмэлт хоолонд оруулах болсон байна
7 сартай
Гараараа тулан бие даан сууна. Гэдсээрээ мөлхөнө. Хэрэв хүүхэд тань мөлхөх оролдлого хийхгүй бйавал та идэвхжүүлж өгөөрэй. (урд нь тоглоом тавих, та өөрөө урд нь суугаад дуудах г.м)
Тоглоомоо зөөж тавих, нүдэх, савах, шидэх зэргээр хэрэглэнэ
Хаана байна гэж асуухад энд тэндгүй нүдээрээ хайна. Удаан, эрчимтэй шулганана. Хүний барьж буй аяганаас сайн ууна.
Хүнтэй харьцахдаа эхлээд удаан ажиглана. Айсан байдал нь сонирхсон байдлаар амархан солигдоно
8 сартай
Зураг дээр байгаа ойр дотны хүмүүсээ танина.
Тулгуургүй сууж дөрвөн хөллөж мөлхөнө. Өвдөглөж босно, хөлөө давуулна, хэвтэнэ.
Хэн нэгний хүсэлтээр “алга таших”, “гараа өг” зэрэг үйлдлүүдийг биелүүлнэ. Хүнтэй харьцахдаа идэвхтэй байдлаар
Гарт нь юм бариулахад амандаа хийж мэрнэ.
Хүнтэй нуугдаж тоглоно. Тоглоом болон эд зүйлийг өнхрүүлж, нүдэж, гаргаж тавьж тоглоно.Энэ үед дээд талын 2 ш үүдэн шүд гарч эхэлнэ
9 сартай
Өөрөө тулгуураас барин эсвэл хоёр гараас нь барихад хөлөө зөөнө. Жижиг зүйлийг хоёр хуруугаараа чимхэн авна. “Аваад ир”, “надаа” гэхэд эрж хайн авчирч өгнө. Өөрийн нэрийг мэддэг болохоос гадна дуудахад эргэж харна.
Янз бүрийн дуу авиа гарган шулганана. Хэлж буй зүйлийг дуурайн галиглана.
Хөтөвч дээр тайван сууна.
Өөр хүүхдийн хийж буй үйлдлийг дагаж дуурайна. Дохио зангаагаар харьцана.
10 сартай
Нэг гараар түшиж явна. Намхан шат руу бууж, гарна.
Сурсан зүйлээ дуртайяа давтаж хийнэ.
Өөр хүний нүүрний хэсгүүдийг заана.
Анхны үгнүүдээ үелэн хэлэх бөгөөд хүний хэлсэн үгний үеийг давтан хэлнэ.
Шээж, баахаа дуу гарган мэдэгдэнэ. Бусад хүүхдүүдтэй дуртай тоглоно.
Дээд доод хажуугийн үүдэн шүднүүд цухуйж эхэлнэ. Гэхдээ хүүхэд бүхэнд харилцан адилгүй байдаг.
11 сартай
Бие даан итгэлтэй зогсоно. Өөрөө хэд хэд алхах бөгөөд бага зэрэг дэмжихэд явна.
Хамгийн энгийн хамааруулсан нэрсийн утгыг ойлгож эхэлнэ (хүүхэлдэй, машин, шоо, бөмбөг г.м). Өөрийн биеийн хэсгүүдийг үзүүлж чаддаг болно. Анхны хялбарчилсан үгнүүдийн тоо олширно
Болохгүй гэхэд биеэ хураана. Өөр өөр хүүхдүүдэд янз бүрээр хандана.
12 сартай
Өөрөө бие даан явна. Хялбар даалгаврыг гүйцэтгэнэ.
Үсний самыг зориулалтаар нь хэрэглэнэ.Тоглоомон жижиг пирамидыг зөв хийж чаддаг болно. Өөрийн таньдаг баатрууд, эд зүйлийг заана. Тод зурагтай үлгэрийг сонсож чаддаг болно.
8 – 10 хялбар үгнүүдийг хэлнэ. Харилцааны үгнүүдийг хэрэглэж эхэлнэ
Эд зүйлүүдийг хэлбэрээр нь ялгаж эхэлнэ. Нэг нас хүрэхэд таны хүүхэд 8 шүдтэй болсон байна.
2 настай хүүхдийн хөгжил
2 – 3 настай хүүхдийн хөгжлийг улирлаар буюу 3 сараар үнэлдэг.
1 нас 3 сар
Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно.
Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ
3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно
Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна
Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ. 12-15 сарын хугацаанд доод болон дээд 1-р бага араа гарна
1 нас 6 сар
Хоорондоо төстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна
Хүсвэл хялбарчилсан болон зөв үгийг хэрэглэнэ
Ялгаатай 3-4 хэлбэр дүрсийг ялгаж чадна.
Том хүний хийдэг байнга ажиглаж нүдэлсэн хөдөлгөөнүүдээс тоглохдоо хэрэглэнэ
Хөлөө зөөн саадыг давна
Шингэн хоолыг өөрөө халбагадаж иднэ. 18-20 сартайд дээд доод соёо цухуйна
1 нас 9 сар
Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж өгсөн хялбар түүхийг ойлгоно
Хоорондоо 3 см-ын зөрүүтэй хэмжээтэй зүйлүүдийг ялгана
Эвлүүлдэг дүрсээр байшин, сандал г.м хялбар бүтцийг хийнэ
15-20 см-ын өргөн болон урттай зүйл дээгүүр явж чадна
2 нас
Том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно
3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ
Өөр өөр өнгөтэй 3 – 4 зүйлийг хооронд нь ялгана
Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна
15 – 20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна
Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө. 20-30 сартайд – дахь дээд доод араа гарч эхэлнэ.
3 настай хүүхдийн хөгжил
3-4 нас хүртэл хүүхдийн хөгжлийг хагас жилээр үнэлнэ
2 нас 6 сар
Захирах үг оролцуулсан нийлмэл өгүүлбэр хэрэглэж эхэлнэ
Хаана, хэзээ гэсэн асуултыг тавьж эхэлнэ
Урьдчилан үзүүлсний дараа геометрын үндсэн хэлбэр дүрсүүдийг ялгаж чадна
Урьдчилан үзүүлсний дараа үндсэн 4 өнгөтэй (улаан, шар, хар, цагаан) зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
Тоглоом нь үйл явдлыг харуулсан хоорондоо холбоотой дараалсан үйлдлүүдтэй болно.
Хялбар үйл явдлыг гүйцэтгэн түүнийгээ өөрөө нэрлэнэ.
Харандаа хэрэглэж эхлэх боловч ямар нэгэн зураг зурж чадахгүй байна
Гутал үдэж, хувцасаа товчлохгүй ч бүх хувцсаа өөрөө өмсөнө
Халбагаа зөв барин хоолоо нямбай иднэ
20-25 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж гарна
3 нас
Нийлмэл хүүрнэсэн болон нийлмэл захирсан өгүүлбэрүүдийг яриандаа хэрэглэнэ. Яагаад, хаана, хэзээ, яах гэж гэсэн асуултуудыг байнга тавина
Үндсэн 4 өнгийг зөв үзүүлж нэрлэнэ
Дүрийн тогтлолтууд бий болно. Тоглоомондоо геометрын дүрсүүдийг зөв хэрэглэнэ. Гараж, байшин г.м нарийн байгууламжуудыг бүтээж тоглоно
Харандаагаар хялбар энгийн зургуудыг зурна. Баримлын шавраар энгийн дүрсүүдийг хийнэ
Том хүний бага зэргийн тусламжтайгаар өөрөө хувцсаа бүрэн өмсөнө
Хэрэгцээтэй үед нусны алчуур, амны алчуурыг зөв ашиглана
30 см хүртэлх өндрийг хөлөө зөөлгүйгээр алхан гарна
4 нас
Гарын хөдөлгөөн чөлөөтэй,эвсэлтэй болсон байх бөгөөд хөлөө чирэхгүй явна
Хоёр гараараа бөмбөг шидэж, шидсэн бөмбөгийг энгэртээ тэврэлгүйгээр барьж авна.
Дороо үсрэн шалнаас хөндийрч 15 – 20 см урт болон өндөрт харайж чадна.
Дохио өгөхөд хөдөлгөөнөө зогсоон барьж чадна. Авирах дуртай болно.
Оньсон тоглоомыг түлхүүрдэн ажиллуулж чадна.
Харандааг зөв барьж хэвтээ босоо шугамууд зурна. Үндсэн 6 өнгийг /улаан, ногоон, хар, цагаан, хөх, шар) мэддэг, юмсыг өнгөөр ялгаж чаддаг болно.
Дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрсүүд болон урт, өргөн, өндөрийн хэмжээсийг мэддэг, ялгадаг, харьцуулж тавьж чадна.
Орон зайд зөв баримжаалж, ойролцоо, хажууд, цаана гэсэн ойлголтуудыг мэддэг, тэмтэрч эд зүйлийг таньж чаддаг болно
Юу вэ, яах гэж, яагаад гэсэн асуултуудыг тавина
Үлгэрийн гол агуулгыг зөв гарган, анхааралтай сонсож, эргүүлэн ярьж чадна. Зургийн үйл явдлыг нэрлэнэ. Дүрмийн хувьд зөв, бүтэн өгүүлбэрээр ярина
2 – 3 хүүхэдтэй хамтран дүрд хувиран тоглож чаддаг болно
Тоглоомын үргэлжлэх хугацаа 10-40 минут болно. Өөрийн гэсэн дуртай тоглоомуудтай болно. Тоглоомыг өрж, байгуулж тоглох хугацаа 10 минут орчим болох бөгөөд ямар нэгэн байгууламжуудыг өөрөө сэтгэн хийнэ
Том хүний яриаг анхааралтай сонсох бөгөөд том хүнийг бүтэн нэрээр нь дуудна. Нийгэмд биеэ авч явах энгийн дүрмүүдийг биелүүлж чаддаг болно. Биеэ цэвэр авч явах, нүүр гараа угаах, бие засаад гараа угаах г.м эрүүл ахуйн хэвшмэл үйлдлүүд бий болно.
Гуталд үдээсийг хийхээс бусад хувцас өмсөх бүх үйлдлийг өөрөө хийнэ.
Халбага сэрээ хэрэглэн өөрөө цэвэр нямбай хооллоно. Өөрөө нүүрээ угааж, арчина.
5 нас
Зөв зогсолт бий болж, гүйх алхах үед толгойгоо цэх байлгана. Алхахад хөл гарын хөдөлгөөн сайн зохицолдсон байна. Хүний гараас хөтлөлцөн өлмий дээрээ, тойргоор гүйж чадна. Өндрөөс айхгүй үсрэнэ. 30 см өндөртэй, 20 см урттай банзан дээр явж чадна. Бөмбөгийг газарт ойлгон барьж авч чадна.
Ямар нэгэн зүйлийг угсрахад гарын хуруунууд эв дүйтэй болсон байна.
Хэвтээ босоо шугамуудыг сайн зурж чадна.
8 өнгийг (улаан, шар, хар, цагаан, ногоон, хөх, ягаан, улбар шар ) бүрэн мэддэг болсноос гадна зураг зурахдаа үндсэн өнгөнөөс гадна завсрын өнгөнүүдийг хэрэглэнэ
Юмсыг том, жижиг хэмжээгээр нь зөв байрлуулан тавина.
Өөрийн болон өөр хүний биеийн баруун зүүн талуудыг мэднэ.
5 хүртэл тоолон цөөн тоотой зүйлийг хооронд нь жишинэ.
Мебель, жимс, тээврийн хэрэгсэл г.м хамааруулсан ойлголтуудыг зөв ойлгодог болно.
Яриандаа шалтгаан үр дүнгийн холбоог гаргаж чаддаг болно. Цэвэр дуудлагатай, урт өгүүлбэрээр ярьдаг болно. Үзсэн харсан зүйлийнхээ тухай ярьж, шүүмжлэлтэй хандана.
Тоглоомын хэлбэрүүд олширч, үйл явдлын цар хүрээ баяжина. Тоглоомын гол агуулга нь хүмүүсийн хоорондын харьцаа болно. Нийгмийн үйл ажиллагааг харуулсан үндсэн дүрмүүдэд тоглоом захирагдана. Тоглолт 40-50 минут үргэлжилнэ.
Хүрээлэн буй хүмүүст ашигтай байх, өгсөн даалгаврыг биелүүлэх эрмэлзлэлүүд бий болно
Том хүний шаардлагад өөрийн хүсэл сонирхлыг зохицуулж чаддаг болсон байхаас гадна хүмүүсийн хоорондын харилцааны дүрмүүдийг ойлгож эхэлнэ.
Гэр ахуйн хэрэгслүүдийг зөв хэрэглэж сурна. Өрөөндөө эмх замбараатай цэвэр байх чадвартай болно. Өөрөө бүрэн хувцаслана
6 нас
Хөдөлгөөн нь хөнгөн, цэвэр, эрчимтэй, нарийн, эмх цэгцтэй болно. Гүйж байгаад холоос харайж, үсрэнэ, юмыг даллаж шиднэ, нэг гараараа бөмбөгийг барьж авна, вандан дээгүүр хажуулдаж явна, хөлөн дээрээ ээлжлэн дороо дэвхрэнэ.
Хайч чөлөөтэй хэрэглэн энгийн дүрсүүд хайчлан, будаг харандаа ашиглан зураг зурна.
Юмыг удаан, нягт нямбай ажиглан харж, барьж тэмтэрч судална.
Шинээр сурсан геометрын дүрсүүдийг тодорхойлон нэрлэнэ. Завсрын өнгөнүүдийг зөв нэрлэнэ.
10 хүртэл тоолж, нэгжүүдийг хооронд нь нэмж, юмыг тэнцүү хэсэгт хувааж болох тухай ойлголттой болно.
Долоо хоногийн өдрүүд, улирлуудыг зөв нэрлэнэ.
4 – 5 ширхэг юмнуудын дотроос үгүйсгэсэн шинжээр нь ялган, яагаад хамааруулж буй шинжүүдийг нэрлэнэ.жиш нь: туулай, муур, арслан, бөмбөг дотроос бөмбөг бол амьтан биш гэдгийг мэддэг болсон байна
Тультралгүй ярина, 2 – 4 зургийг өөрийн бодсоноороо ярьж чадна.
Өөрийн гэсэн дуртай тоглоом, баатрууд, дүрүүдтэй болно. Тоглож буй тоглоомноосоо хурдан уйдахгүй. Тоглоомын үйл явдал өргөн цар хүрээтэй, баялаг, хурц тод болж хүрээлэн буй хүмүүсийн амьдрал илүү тусгагддаг болно.
Өөрийн хийх зүйлээ бусад хүмүүсийн сонирхолтой зохицуулж сурна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5089780/170/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211362
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366684
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365259
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524278
» 0-6 настангууд tuyaha 2011-09-09 1285
31430 Unsh..rai tuyaha 2011-09-09 682
31429 TUSLAACH MGLCHUUDAA? [14] chimgeeeeeee 2011-09-09 1539
31428 GOO SAIHAN BUTEEGDEHUUNUUD VITAMIN.... navchaa_j 2011-09-09 5319
31427 busguichuudee,huren manjing so-oor yu gedgiin bol? joly 2011-09-09 785
31426 ★★★ HeRBaLiFe ★★★ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ТУРААХ БҮТЭЭГДЭХҮҮН sekv_boy 2011-09-09 675
31425 SHINE ZAGWAR SHINE SEITUUD GER AHIUN SONIRHON UU cool_one 2011-09-09 4961
31424 Emegtei hun hair durlaltaigaa uchirsnaar ... honey0000 2011-09-09 1515
31423 2011 оны “Дэлхийн шилдэг 50 веб хуудас“ тодорлоо. honey0000 2011-09-09 1302
31422 KEB banknii avtomat shiljuulgiin uilchilgee, Easy one file money$$$ 2011-09-09 548
31421 Зүүд ... honey0000 2011-09-09 766
31420 eejuudee pampers asuuya [6] mozart9 2011-09-09 1331
31419 SAMSUNG ZIPEL!!!!!!! UILDVERIIN UNEER ZOVHON ENDEES.. SAMSUNG NOTEBOOK 2011-09-09 480
31418 solongosiin ner hvndtei surguuliudad 100% tetegelegt baklavar magistariin bvrtgel yvagdaj bn. honey0000 2011-09-09 681
31417 맘마밀 asuuyaa [5] bujintuulai 2011-09-09 927
31416 “MRI”-ИЙН ОНОШЛОГОО ДАХИН 280 МЯНГА БОЛЛОО... Сэван Эмнэлэг 2011-09-09 733
31415 end mongoliin 5 suvag taviulah gesen yum aa tusalna uu 505050 2011-09-09 749
31414 Эмэгтэй хүн төрдөггүй, харин эмэгтэй хүн болдог. honey0000 2011-09-08 1254
31413 Гвинет Пелтроугийн гоолиг биеэ хадгалдаг нууцаас telmuuhen 2011-09-08 1367
31412 eejuudee asuuya az21 2011-09-08 623
31411 Шулуун индүүгээр үсийг буржийлгах арга telmuuhen 2011-09-08 1008
31410 Охидын нүүр будалт telmuuhen 2011-09-08 1025
31409 Үс арчилгааны талаарх түгээмэл асуултууд telmuuhen 2011-09-08 1266
31408 Яаж өтгөн үстэй болох вэ? telmuuhen 2011-09-08 1384
31407 Brian Atwood-ын энэ намрын гуталны загварууд telmuuhen 2011-09-08 816
31406 Gucci-гийн энэ оны Pre-Fall загварууд telmuuhen 2011-09-08 817
31405 Бүсгүй та ямар өнгийн дотуур хувцас өмсдөг вэ? telmuuhen 2011-09-08 804
31404 Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ? telmuuhen 2011-09-08 828
31403 Та анхны шөнийнхөө төлөө харамсдаг уу? telmuuhen 2011-09-08 642
31402 eejvvdee hvvhed ???? [3] hi...... 2011-09-08 743
31401 GAHAIN EHEST KOLLEGAN BUYU ZALUUJUULAGCH BELDMEL^^^ file zayaka99 2011-09-08 1408
31400 ZALUUJUULAGCH KOLLEGAN BUYU SUVDAN BELDMEL*** file [2] zayaka99 2011-09-08 1147
31399 Та зөгийн бал хэрэглэдэг үү*** file zayaka99 2011-09-08 935
31398 taniltsii 20090413 2011-09-08 484
31397 shal hudlaa [5] uurtaishv 2011-09-08 1100
31396 eejuudees asuuya [1] erdene az jargal 2011-09-08 773
31395 6 nastai emegtei huuhed oruulj ireh hun bnuu [3] tsooxor 2011-09-08 729
31394 ~~УУДАГ Коллаген нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн тэмцэгч~~ file ssamii 2011-09-08 580
31393 jeremsenii bakzin asyyya. [4] mongo999 2011-09-07 986
31392 hi 46-1 [3] dahya 2011-09-07 755
31391 Бариа засал хийж байна Baria zasal 2011-09-07 945
31390 asuuh yum bnaa busguichuudee [5] enkhzul99 2011-09-07 914
31389 busand baidag eejud bolon jiremsen humust honey1111 2011-09-07 660
31388 Монгол бүсгүйчүүддээ зориулж гоо сайханы хямдралтай элсэлт авч эхэллээ file chevon 2011-09-07 769
31387 eejuudee asuuya [1] az21 2011-09-07 644
배너신청
자생병원

배너신청