
Өнгөрөгч долоо хоногт дэлхийн томоохон онлайн мэдээллийн сэтгүүл болох "Time" сэтгүүлээс "Дэлхийн шилдэг 50 веб хуудас"-ыг шалгаруулан дүнгээ гаргасан билээ. Энэхүү шалгаруулалт нь:
Дуу хөгжим, Видео - Music & Video
Гэр бүл, Хүүхэд - Family & Kids
Спорт - Sports
Мэдээ, Мэдээлэл - News & Info
Санхүү эдийн засаг, Бүтээмж - Financial & Productivity
Худалдаа, Аялал зуучлал - Shopping & Travel
Эрүүл мэнд, Дасгал сургуулилт - Health & Fitness
Нийгмийн мэдээллийн хэрэгсэл - Social Media
Тоглоом - Games
Боловсрол - Education
гэсэн 10-н төрөл тус бүрд 5 шилдэг веб сайтуудыг тодруулсан байна. Тухайлбал "Дуу хөгжим, Видео - Music & Video" төрлөөс л гэхэд 5 шилдэг веб сайтыг шалгаруулсан билээ.
Хамгийн өрсөлдөөнтэй төрөл бол яах аргагүй Нийгмийн мэдээллийн хэрэгсэл - Social Media байсан гэж хэлж болно. Үүнд Google компани өөрийн шинэ үйлчилгээ болох Google+ үйлчилгээг гаргаснаар олон зуун сая хэрэглэгчтэй байсан твиттер болон фэйсбүүкээс хэрэглэгчдийг өөртөө татан энэ төрөлдөө эхний байранд шалгарлаа. Ингээд та бүхэнд төрөл бүрээс шилдэг гэсэн веб сайтуудыг дарааллаар нь танилцуулъя.

