Ноосон пончо цамц, үслэг эдлэл, трапецан сул өмд, хавар намрын бүрх малгай бол Gucci-гийн Pre-Fall коллекцийн түлхүүр загварууд юм. Хар, саарал, бор өнгөнүүд давамгайлсан энэ цуглуулга нь өөрийгөө үнэлдэг, ажил хэрэгч бүсгүйчүүдийн энэ намрын сонголтыг тодорхойлж чадна.