Бичлэгийн тоо 3,329
Монголын иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл, “Говь нутгаа хамгаалах хөдөлгөөн”, “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээлэл хийлээ. “Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд ашигт малтмалын орд газруудыг зарж борлуулахад зөвхөн тухайн Засгийн газар зөвшөөрөл олгодог. Гэтэл манай улсад эсрэгээрээ байна. Гадаад, дотоодын цөөн иргэн, аж ахуйн нэгжүүд бидний газар нутгийг дур зоргоороо зарж, арилжаа наймааны хэрэгсэл болгож байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа.

Монголын нүүрсний тогтоогдсон нийт нөөцийн 30 орчим хувь, зэсийн 70 гаруй хувийг Канадын иргэн Роберт Фрийдланд болон түүний компани эзэмшиж байна. Тэрбээр газрын хэвлийн баялаг ордуудыг ашиглан 40 гаруй тэрбум ам.доллар босгосон баримт бий. Гэтэл Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, дорвитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийлгүй өнөөдрийг хүрлээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйл явцыг онцгой анхаарахыг хүсье” гэж Монголын иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Хосбаяр ярив.

“Financial times” сонины энэ оны долдугаар сарын 12-ны дугаарт Монголын газар нутгийн 100:1 буюу гурван сумын нутгийг эзэмшдэг Роберт Фрийдланд нүүрс, зэсийн томоохон ордуудаа Хятадын компаниудад зарахаар хэлэлцээр хийж эхэлсэн тухай мэдээлэл гарсныг тэд онцолж байлаа. Мөн 2008 оны арванхоёрдугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн 16 суманд хайгуул хийх 23 зөвшөөрөл олгосон нь эрх мэдэлтнүүд газар нутгаа худалдсан байх магадлалтай гэж сэжиглэж байгаагаа тэд хэлээд АТГ-т шалгуулах болно гэв.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5079534/265/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
809 Замын-Үүд дэх гадаадын иргэн харьяатынхан байртай боллоо 2011-09-13 7213
808 Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ 2011-09-13 7267
807 Тасалбар зарагдахгүй байна 2011-09-12 7640
806 Д.ТЭМҮҮЖИН: НЭЛЭЭН ОЛОН ЖИЛИЙГ ШОУДАЖ ӨНГӨРҮҮЛСЭНДЭЭ ХАРАМСДАГ 2011-09-12 7214
805 МАНАЙХАН НУТГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ГЯЛАЛЗАВ 2011-09-12 8915
804 Монгол цөлжилтөөрөө тавд жагсаж байна 2011-09-09 7638
803 Анхны сансрын хувийн буудал жил хагасын дараа нээлтээ хийнэ 2011-09-09 7658
802 Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ 2011-09-09 7425
801 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. 2011-09-08 7430
800 Эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булш, түүний олдворуудыг хамгаалалтад авлаа 2011-09-08 7306
799 “СУПЕРМЕН” МОНГОЛД ХӨЛ ТАВИЛАА 2011-09-08 7544
» Р.Фрийдланд Монголын газар шороог харийнханд зарж байна гэв 2011-09-07 7460
797 ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР АРВАНХОЁРДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО 2011-09-07 7410
796 Өмнөговьд 60 гаруй удаа чичирхийлэл мэдрэгджээ 2011-09-07 6872
795 Гар утсаараа зурагт үзэх технологийг монгол инженерүүд бүтээнэ 2011-09-06 7742
794 Есдүгээр сарын 1-ний дараах Монголын сургуулиуд 2011-09-06 7148
793 “Чингис хаан-2011”-д түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо авна 2011-09-06 7210
792 У.С.САЙМОН: Монгол Улс геополитикийн хувьд Орос, Хятадын эрхшээлд яагаад ч орохгүй 2011-09-05 7717
791 Харүмафүжиг шүүмжлэв 2011-09-05 7032
790 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15525
배너신청
자생병원

배너신청