Бичлэгийн тоо 3,329
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ жил хэд хэдэн цогц арга хэмжээ авч буй. Үүний нэг нь ДЦС-2- ыг түшиглэн барьж буй хагас коксон түлшний үйлдвэр юм. Ирэх оны есдүгээр сард ашиглалтад орох энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн үед жилд 210000- аас доошгүй тонн хагас коксон түлш нийлүүлж, нийслэлийн түлшний хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Д.Баттулга, БОАЖ-ын сайд Л.Гансүх нар өчигдөр үйлдвэрийн ажлын явцтай танилцсан юм. “Аморе интернэшнл”, ОХУ-ын “Сибтермо” компанийнхан энэ жил үйлдвэрийн 70 хувийг гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд эхний бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг нь энэ үйлдвэр эхний ээлжинд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн галлагааны улирал дуустал 30-40 мянган тонн түлш нийлүүлэх төлөвл өгөөтэй байсан ч кокс барьцалдуулах шингэн шилний нийлүүлэлтэд нь бага зэрэг асуудал байгаа гэнэ.

Шингэн шилийг ОХУ-аас нэг тонныг нь 280 ам.доллараар худалдан авахаар төлөвлөжээ. Гэвч хүйтний улирал эхэлснээс хойш шингэн шилийг тээвэрлэх боломжгүй юм байна. Тиймээс хагас коксон үйлдвэрийнхээ дэргэд шингэн шил ний үйлдвэр байгуулахаар болжээ. Харин ирэх сарын 1-нд авах 320 тонн шингэн шилээ ашиглан эхний ээлжинд нийлүүлэх түлшээ гарган авах юм байна. ДЦС-2-ын гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг “Бид энэ өвөлдөө амжиж эхний шугамаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Арваннэгдүгээр сарын 15-наас үйлдвэрийг туршилтын ажиллагаанд оруулна. Туршилт амжилттай болбол нөө цөлсөн шингэн шилээ ашиглан 6-7 мянган тонн түлш арванхоёрдугаар сар даа багтаан нийлүүлэх боломжтой” гэлээ. Нэг тонн хагас коксон түлш гарган авахад 2.2-2.4 тонн түүхий нүүрс шаардагддаг байна. Түүнчлэн нэг тонн хагас коксон түлш гарган авахад 50 орчим төгрөгийн өртөг гарч байгаа ч шингэн шилний энэ үнийг 95 мянга болтол нэмэгдүүлж байгаа гол түүхий эд нь гэнэ. Хэрэв дотооддоо шингэн шил үйлдвэрлэчихвэл хамаагүй бага өртгөөр хагас коксон түлшээ үйлдвэрлэх боломжтой юм байна. “Утаа бага ялгаруулдаг, бүрэн шаталттай 70 мянган зуух тарааснаар нийслэлийн агаарын бохирдлыг 30 хувь бууруулна гэж тооцоолж байгаа.

Хэрэв энэ үйлдвэр түлшээ нийлүүлээд эхэлбэл энэ хувийг улам өндөрсгөх юм. Хагас коксон түлш нэг тонн нь 100 мянган төгрөгийн өртгөөр гарах ч бид татаас олгож, иргэдэд тонныг нь 70 мянган төгрөгөөр борлуулна” хэмээн ярьсан. ДЦС-2-ыг түшиглэсэн ха гас кок сон түлшний уг үйлдвэрийг 16.8 тэрбум төгрөгөөр босгож буй. Үйлдвэрийн дэргэд барих шингэн шилний үйлдвэрийг ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна. Харин энэ хугацаанд коксоо юугаар барьцалдуулах вэ гэдэг асуудал тулгараад байгаа юм. Тиймээс кокс барьцалдуулдаг эрдэнэ шиш болон гурилын цардуулыг ашиглах талаар тооцоо судалгааг хийж, ирэх долоо хоногт дахин уулзаж ярилцахаар болов. Мөн Оросын мэргэжилтнүүд ойрын хугацаанд ирж, энэ талаар зөвлөлдөх юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5079520/4c6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
809 Замын-Үүд дэх гадаадын иргэн харьяатынхан байртай боллоо 2011-09-13 7213
808 Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ 2011-09-13 7267
807 Тасалбар зарагдахгүй байна 2011-09-12 7640
806 Д.ТЭМҮҮЖИН: НЭЛЭЭН ОЛОН ЖИЛИЙГ ШОУДАЖ ӨНГӨРҮҮЛСЭНДЭЭ ХАРАМСДАГ 2011-09-12 7214
805 МАНАЙХАН НУТГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ГЯЛАЛЗАВ 2011-09-12 8915
804 Монгол цөлжилтөөрөө тавд жагсаж байна 2011-09-09 7638
803 Анхны сансрын хувийн буудал жил хагасын дараа нээлтээ хийнэ 2011-09-09 7658
802 Ерөнхий сайдын мөрөөдлийн багийг домогт Ховард дэмжлээ 2011-09-09 7425
801 Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүнийг зарлалаа. 2011-09-08 7430
800 Эртний нүүдэлчдийн язгууртны бунхант булш, түүний олдворуудыг хамгаалалтад авлаа 2011-09-08 7306
799 “СУПЕРМЕН” МОНГОЛД ХӨЛ ТАВИЛАА 2011-09-08 7544
798 Р.Фрийдланд Монголын газар шороог харийнханд зарж байна гэв 2011-09-07 7460
» ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР АРВАНХОЁРДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО 2011-09-07 7410
796 Өмнөговьд 60 гаруй удаа чичирхийлэл мэдрэгджээ 2011-09-07 6872
795 Гар утсаараа зурагт үзэх технологийг монгол инженерүүд бүтээнэ 2011-09-06 7742
794 Есдүгээр сарын 1-ний дараах Монголын сургуулиуд 2011-09-06 7148
793 “Чингис хаан-2011”-д түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 100 оноо авна 2011-09-06 7210
792 У.С.САЙМОН: Монгол Улс геополитикийн хувьд Орос, Хятадын эрхшээлд яагаад ч орохгүй 2011-09-05 7717
791 Харүмафүжиг шүүмжлэв 2011-09-05 7032
790 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгчдээс шалгалт авлаа 2011-09-05 15525
배너신청
자생병원

배너신청