"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Манайхан хоол идэх үедээ ихэвчлэн цай, ундаа уудаг. Энэ нь буруу хооллолтын нэг хэлбэр гэдгийг эмч нар анхааруулж байна.
Хоол идэх үедээ чихэрлэг шингэн уувал тэр нь ходоодонд очиж исэлдэн спирт үүсгэдэг. Ингэснээр ходоодны дотор талыг хамгаалж байдаг салст бүрхүүл бүхий давхаргыг гэмтээдэг аж. Үүний улмаас ходоодны шарх үүсч хоолны шингэц мууддаг гэнэ.
Хэт чанаж болгосон хоол хүнс нарийн гэдсэнд ч бас сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм хоолонд хүний биед чухал хэрэгцээтэй аминдэм, фермент, эрдэс бодисууд тун бага хэмжээтэй агуулагддаг учир гэдэсний дааврын тогтолцооны хямралыг үүсгэдэг байна. Үүнээс болж хүмүүс цадахаа мэдэхгүй их идэж, огт шаардлагагүй зүйлээр ходоодоо дүүргэж сунгадаг аж.
Гэдэсний дааврын тогтолцоо ингэж гэмтсэнээр дотоод шүүрлийн хэвийн үйл явцыг алдагдуулж орхидог байна.
12 нугалаа гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдвөл, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн бүрхүүл гэмтэж, яваандаа нойр булчирхай, өнчин тархи, хараа ч бас гэмтдэг. Хэт их хоол идэхэд бүх хоол тань шууд бүдүүн гэдсэнд очдог тул бие организм хэрэгцээт тэжээлээ авч чаддаггүй.
Шингэн зүйл ихээр уувал ходоодны хүчиллэг шүүсийг угааж орхидог байна. Ингэснээр ходоодны хүчиллэг шүүс нь 12 нугалаа гэдсэнд очиж гэдэсний хамгаалах салстуудыг гэмтээж орхидог. Ходоод, гэдэсний өвчлөлийн 80 гаруй хувь нь зөвхөн ийм шалтгаанаар үүсдэг ажээ.
Мөн хооллосноос хойш хоёр цагийн дараа шингэн зүйл ихээр уувал аминдэм болон эрдэс бодисууд нарийн гэдэсний ханаар шимэгдэж амжилгүй шууд ялгадас болон гадагшилдаг. Мөн энэ шалтгаанаар хүмүүс амин дэм болон эрдэс бодисын дутагдалд ордог байна.
Солонгос улсад ажиллан амьдарч буй Монголчуудын Сэван эмнэлэг
Web site : www.sewanghospital.mn
Emai : medical_82@yahoo.com
Tell : 02-2299-3589, 010-7743-6265