Чанартай, хямд орон сууцны “Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа
Уншсан 7612 vote 0 2011.08.29 15:02:44
1980-аад оны үед барьсан III, IV хорооллоос хойш Улаанбаатар хотод тийм хэмжээний цогц хороолол босоогүй. Харин “Шинэ яармаг” нь 15000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, эрүүл мэндийн болон 300 ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг багтаасан иж бүрэн цогцолбор хороолол болох юм. Уг төслийг БНХАУ-ын Экспорт импор тын банкны хөнгөлөлттэй зээ лээр санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар, ЗТБХБЯ, Үндэсний компаниудын нэгдэл “Юнайтэд Прожектс” групп, БНХАУ-ын “Гэжоуба” групп хамтран хэрэгжүүлнэ.
Ингэснээр орчин үеийн жишиг болох шинэ орон сууцыг иргэд хамгийн бага хүүтэй, урт хугацааны моргейжийн зээлээр авах боломжтой боллоо. “Хөгжлийн банкаар дамжуулан 800 тэрбум төг рөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэнээр ир гэд хямд эх үүсвэртэй, урт хугацааны, бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, иргэдэд олгож буй орон сууцны зээлийг зургаан хувьд хүргэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ шинэ хороололд Яармагийн гэр хорооллынх ныг түлхүү оруулах бодлого барьж байгаа төдийгүй, төвийн дүүргийн гэр хорооллын иргэдээ ч боломжтой үнээр, тохилог аятайхан нөхцөлд амьдруулах таатай боломжийг Засгийн газар эрэлхийлж байна” хэмээн Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр онцлон хэлэв.
“Шинэ яармаг” төслийн гол зорилго нь ажилгүй иргэдийг богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулах замаар ажлын байраар хангаж, улмаар гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна орон сууцны санхүүжилтийн зөв бүтцийг бий болгоход томоохон хувь нэмэр оруулна хэмээн төслийнхөн тодотгож байв. Ийнхүү Яармагийн дэнж дээр нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэх шинэ бүтээн байгуулалт эхэллээ.