
“Дэлхийн монголчуу дын чуулган” ТББ 2006 онд Монгол туургатны анхдугаар чуулганыг зохион байгуулж, “Хархорумын тунхаг”-ийг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог уг чуулганы таван жилийн ой энэ онд тохиож байна. Монгол туургатны V чуулган өчигдөр Уран зургийн галерейд “Монголын төлөөх зүрх бүхэнд” үзэсгэлэнгээр нээлтээ хийсэн юм.
Чуулганд Орос, Хятад, Турк, Америк зэрэг 22 орны 60 гаруй судлаач, эрдэмтэн, уран бүтээлч хүрэлцэн иржээ. Афганистаны хазара, Төвдийн өндөрлөг дэх ца гаан монголчууд, Хятадын шинжаан, цаст, дээд мон гол чууд, дунсиань хүмүүс Мон гол Улсын иргэдийг цагаан эсгий дэвсэн угтдаг гэнэ. Хэзээ нэгэн цагт Монгол эх нутагтаа эргэн ирэхэд нь цагаан эсгий дэвсэн угтана гэдэгт тэд итгэдэг. Тархан суурьшсан монголчуудын дийлэнх хэсэг нь Чингис хааны үед тухайн газар орноо сахихаар үлдэгсэд, зарим нь шархадсан цэргүүдээ тойлон хоцрогсдын үр удам. Хэдэн зууны турш амьдарч буй орныхонтойгоо цус холилдолгүй, ёс заншлаа хэ вээр хадгалж үлдсэнд нь тэднээр бахархмаар.
Гэсэн ч түүхийн золиос болж үлдсэн тэдний хувь заяа өдгөө дээсэн дөрөөн дээр буй. “Тархан суурьшсан монголчууд” ТББ 2002 оноос тэднийг судалж, гэрэл зураг, нийтлэл, кино хэлбэрээр сурталчилж буйн дээж уг үзэсгэлэнд заларчээ. “Энэ жил манай байгууллагын таван жилийн ой тохиож байгаа учраас ёслолын чанартай хурал хийхээр төлөвлөсөн. Дэлхий дахинд тархсан монголчууд бие биенээ улам сайн танин мэдэх, ах дүүгийн ёсоор харилцах, хэл, соёлынхоо нэгдлийг бататгах, монгол ёс заншил, иргэншлээ хадгалан хөгжүүлэх чиглэлийг жил бүрийн хуралд гол болгодог” хэмээн тус ТББ-ын ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн ярьсан юм.
Өчигдөр 16.00 цагаас Гадаад харилцааны яаманд болсон нээлтийн хурлыг Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдорж нээсэн. Тэрбээр “Дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд оршин суугаа газар нутагтаа өөр өөрийн өвөрмөц түүх, соёл, эрдэм ухааныг бүтээж, тэрхүү үнэт баялгаа хойч үедээ өвлүүлсээр хүн төрөлхтний хөгжил дэвшлийн жамыг даган аж төрж байна. Тэр өв нь нэг нутаг, муж, улсаар тогтохгүй дэлхийд монголчуудын оюун билгийн далай, өв соёлын санг баяжуулж байгаа билээ” гэв. “Монгол цусны тасархайн хувьд энэхүү чуулганд оролцох нь нэр төрийн хэрэг. Хэдийгээр дэлхийгээр тархан суурьшсан монголчууд гал голомтдоо үргэлж хамт амьдарч чадахгүй ч жилдээ нэг удаа цугларч буй нь биднийг баярлуулдаг. Монголын төр засаг ч элэг нэгтнүүдээ марталгүй, ивээлдээ авч буйн жишээ энэ” хэмээн ОХУ-ын Буриадын зураач Шонхоров Чингиз Бадмаевич ярилаа. Монгол туургатны V чуулган гурав хоногийн турш үргэлжилнэ.