Бичлэгийн тоо 3,329
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, улсын начин Ц.Улаанхүү шүүхийн шийдвэрийг сонсоод улсын яллагч Г.Мижигдоржид ингэж хэлсэн юм. Эрүүгийн хуулийн 193.3.1-д заасан гэмт хэргийг Ц.Улаанхүү үйлдсэн гэж үзэн 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүгч Т.Шинэбаяр, Б.Сарантуяа, Х.Одонтуул нар гаргалаа. Шүүх хуралд Ц.Улаанхүүгийн өмгөөлөгчөөр Д.Хаздан, Б.Алтанцог нар оролцов. Эрүүгийн төлөөлөгчөөр цагдаагийн байгуулагад олон жил ажилласан Д.Болдбаатар гэдэг хүн ЭЦГ-т “Хар тамхи, мансууруулах бодис зар гэж улсын начин Ц.Улаанхүү надад өглөө” гэж 12-15 граммаар савласан 42 ширхэг цагаан шаргал өнгөтэй зүйл авчирч өгсөн юм байна.

Энэ мэдээллийн дагуу цагдаагийнхан Шүүхийн шинжилгээний үндэсний төвд дээрх зүйлийг хүргүүлэн шинжлүүлэхэд герион мөн гэсэн хариу гарахад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Шүүх хуралд гэрчээр орол цох ёстой Д.Болдбаатар энэ удаа бас ирсэнгүй. Шүүх хуралдааныг дарга лагч Т.Шинэ баяр “Гэрч Д.Болдбаатарыг шүүх хуралд оролцохыг удаа дараа хүсэж, албан ёсоор дуудсан. Тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж байгаагаа хэлсэн. Түүнээс гадна эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ирэх боломжгүй гэсэн” гэв. Ц.Улаанхүү, түүний ар гэрийн хэн, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд түүнийг заа вал ирүүлэх ёстой гэсэн хүсэлт гаргасан.

Шүүгчид болон улсын яллагч “Гэрч Д.Болдбаатар мөрдөн байцаалтын явцад хангалттай мэдүүлэг өгсөн. Түүнийг заавал ирүүлэх шаардлагагүй учир шүүх хуралдааныг үр гэлжлүүлье” гэснээр шүүх хурал эхлэв. Шүүгдэгч Ц.Улаанхүү “Өнөөдөр хүн гүтгэх амархан болж. Би хуурай дүүгээ гэж бодож явсан Д.Болдбаатар намайг хүний санаад оромгүй хэрэгт гүтгээд, өөрөө намайг байна. Би хар тамхи гэдэг зүйлийг зурагтаар л харж байснаас өөр мэдэх зүйл байхгүй. Зарж борлуулах тухай бүр ч мэдэхгүй. Бөхөө дээдэлдэг монголчуудын буянаар би наймаа хийж амьдрах дээрээ тулаагүй. Би архи уудаг нь үнэн. Ах нь 12 настайгаасаа архи ууж, ид барилдаж байсан залуу цагтаа авдар архи уухаас нааш согтдоггүй байсан.

Одоо нас дээр гараад 10 шил архины ард гарч чадахаа байж. Намайг архи уудаг, хээгүй, хэнэггүй болохоор өөрийн үйлдсэн хэргээ надад тохож байна. Би архи уугаад хүн зодсон байж болно оо. Харин хар тамхи авах, зарах тухай огт мэдэхгүй. Ах нь бөх хүн. 1978 он шиг санаж байна. Аймгийн заан Ганбаатарын ээж бурхан болоод замын зардалгүй гээд явж байхад нь хэтэвчинд байсан 120 төгрөгнөөс 100 төгр өг, төлөгтэй өгч байсан юм. Олон жилийн дараа Ганбаа тар бангладеш эхнэр тэй болоод намайг урьж, би Бээжин, Бангладеш, Хонконг гээд олон орноор явж нүд тайлсан. Энэ тухайгаа хар тамхи татаж, хар хүүхэнтэй наргиж яваад ирлээ гэж Д.Болдбаатарт ярьсан нь ийм байдалд хүргэх шиг боллоо. Дээрх гурван орон, Монгол Улсын хилээр орж, гарах гээд нийт 10 удаа шалгуулсан. Би герион гэдэг зүйл авч явсан бол яагаад илрээгүй юм бэ. Би ийм хэрэг үйлдээгүй. Шүүгчид та бүхэн үнэнээр шийдэж өгөөрэй” гэв.

Гэрч Д.Болдбаатар 0.523 кг герион цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн юм байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “Улаан ах нэг грамм нь 250 ам.доллар байдаг. Миний дүү зараад 100 төгрөг оллоо гэхэд ахдаа 30-ыг нь, өөртөө болон хамт заралцсан хүмүүстээ 70-ыг нь өгөөрэй гэсэн” гэж мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Ц.Улаанхүүд герион дамжуулсан гэх Баянзүрх дүүргийн VIII хороонд байх охиныд нь нэгжлэг хийсэн юм байна. Нэгжих явцад хар тамхи, мансууруулах бодисын төрлийн зүйл илрээгүй аж. Харин түүний эхнэрийн уудаг өвчин намдаах эм байсныг хураан, шинжилгээ хийлгэхэд хар тамхи мансууруулах бодис илрээгүй аж. Ц.Улаанхүүгийн өмгөөлөгч Б.Алтанцог “Ц.Улаанхүү гуай Д.Болдбаатарт энэ зүйлийг өгснийг гэрчлэх хүн байдаггүй. Түүнээс гадна эд мөрийн баримтаар хураагдсан героиныг Ц.Улаанхүүгийн гэрээс олоогүй.

Д.Болдбаатар өөрөө аваачиж өгсөн. Гэмт хэргийн хамгийн гол нотлох баримт нь гарын хээ байдаг. Хэрвээ Ц.Улаанхүү Д.Болд баатарт дамжуулж өгсөн юм бол түүнийг нотлох гарын хээ хаана байна. Хүнийг онц ноцтой гэмт хэрэгт шийтгэх гэж байгаа бол хангалттай нотлох баримт хэрэгтэй. Д.Болдбаатарын мэдүүлэг олон зүйлээр үгүйсгэгддэг. Тиймээс хавтаст хэргээс Ц.Улаанхүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв. Улсын яллагч Г.Мижигдорж түүний хүсэлт, тайлбарыг няцаан мэтгэлцэж, яллах дүгнэлтээ хууль зүйн үндэслэлтэй гэлээ. Гурван цаг орчим хуралдсан шүүх хурал 12.40 цагт завсарлаж, шүүгчид эцсийн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөв.

Хагас цаг орчим болоод Баянзүрх дүүргийн шүүгч Т.Шинэбаярын даргалсан шүүх бүрэлдэхүүн улсын начин Ц.Улаанхүүг гэм буруутай гэж үзэн, 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хо рих ангид эдлүүлэхээр бо лов. Тэрбээр батлан даалтад байсныг өөрчлөн, өчигдрөөс эхлэн цагдан хорих шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэрийг сонссон гэр бүл, ах дүү нар нь шүүх хуралдааны танхимаас гарахгүй хэмээн уйлж байв. “Миний ах ийм хэрэг хийх хүн биш. Шүүх, цаг даагийнхан хуйвалдан ийм шийдвэр гаргалаа. Нотлох баримтгүйгээр миний ахыг яллаж байна” гэж Ц.Улаан хүүгийн төрсөн дүү Ц.Дулам хүү ярив. Түүний эх нэр Т.Цэрэнцоо “Миний хань ийм хэрэг хийх хүн биш. 80 гарсан эхэд нь би юу гэж хэлэх билээ” хэмээн уйлж, шүүх хуралдааны танхимд орох гэсэн ч шүүхийн цагдаа нар хориглосноор багагүй маргаан дэгдэв.

Анх удаа шүүх, цагдаагийн хаалга татаж байгаа хүмүүс сэтгэл зүйн хүнд цохилтод орох шиг болов. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс нэмэлт хүч ирүүлж, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хүрсэн юм. Шүүх хуралдааны танхимаас сэтгүүлчдийг гарах мөчид Ц.Улаанхүү “ Сэтгүүлчид ээ, би энэ хэргийг үйлдээгүй юм шүү. Монголын ард түмэн намайг мэднэ. Үнэнийг дамжуулж өгөөрэй. Улсын яллагч аа, өнөөдөр 1937 он биш шүү”гэж хэлж байгаа дуулдав. Түүний өмгөөлөгч нар давж заалдахаа мэдэгдээд “Нотлох баримт хангалтгүй байхад хүнийг онц ноцтой хэрэг үйлдсэн хэмээн яллаж болохгүй” гэв. Улсын начин Ц.Улаанхүү долоон хүүхэдтэй айлын ууган, ганц хүү юм байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5028776/43d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
789 Н.Алтанхуяг: Тавантолгойн ордыг хуваагаагүй 2011-09-02 6812
788 ЭРДМИЙН УУРХАЙГААС ЭРДЭНЭ ШҮҮРДЭХЭЭ ТАНГАРАГЛАЛАА 2011-09-02 6954
787 ИХ АВАРГА CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ 2011-09-02 6841
786 ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирна гэдэгтээ итгэл төгс байна 2011-09-01 7397
785 Сюрприз дүүрэн мэдээллээр Ерөнхий сайд эрдмийн баярыг угтав 2011-09-01 7077
784 Ц.ГАНХҮҮ: ЖУРАМД “ЗЭЭЛ” ГЭДЭГ ҮГ НЭМЖ ОРУУЛСАН 2011-09-01 6837
783 БАЛИАШИГГҮЙ БОЛ БАЛАРНА 2011-08-31 7039
782 Хил хамгаалах үйлст Т.Ариунаа, Б.Сарантуяа нар “хүчин зүтгэнэ 2011-08-31 7694
781 DJ Өөжий 12 жилийн хорих ял сонсов 2011-08-31 7263
780 Дэлхийн мөрөөдлийн гүнжээр монгол бүсгүй тодров 2011-08-30 7241
779 С.Эрдэнэ: Бид аль нэг намын эрх ашиг харж Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй 2011-08-30 6639
778 ХОЁР МОНГОЛ ЁКОЗҮНАТАЙ БОЛОХООС ЭМЭЭЖ БАЙНА 2011-08-30 7061
777 Дэлхийн цомын тэмцээн эхэллээ 2011-08-29 6823
776 Улаанбаатарынхан 08.00 цагаас ажилдаа явдаг болно 2011-08-29 6571
775 Чанартай, хямд орон сууцны “Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа 2011-08-29 7612
774 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАРЛАА 2011-08-26 6718
» ПРОКУРОР ОО, ӨНӨӨДӨР 1937 ОН БИШ ШҮҮ 2011-08-26 6710
772 Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-нээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль, Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэв. 2011-08-26 6949
771 98 насандаа жүдогийн Х дан авав 2011-08-25 6998
770 Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд 250 сурагч элсэнэ 2011-08-25 7875
배너신청
자생병원

배너신청