Бичлэгийн тоо 3,329
Ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кэмбрижийн хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэх ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Иймээс өнгөрсөн хичээлийн жилд тус хөтөлбөрөөр хичээллэх хос хэлний төрийн өмчийн анхны “Шинэ эрин” сургуулийг Улаанбаатар хотод байгуулсан юм. Хөтөлбөрийн хүрээнд хос хэлээр хичээллэдэг 30 сургуулийг барихаар төлөвлөөд байгаа юм байна.

Энэ жил “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” хэмээх хоёр сургууль ашиглалтад орж байгаа бөгөөд долоо, наймдугаар ангид тус тус 80, есдүгээр ангид 90 сурагч шалгаруулж авахаар болжээ. Бүртгэл энэ сарын 15- 26-нд болох бөгөөд шалгалтыг 27-ны өдөр авах юм байна. Энэ талаар БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбатаас тодрууллаа.

-Шалгалт өгөхөөр хэдэн хүүхэд бүртгүүлээд байна вэ? Бүртгүүлэхэд юуг гол үзүүлэлт болгож байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийт 270 хүүхэд бүртгүүлсэн. Судалсан хичээлүүдийн дундаж үнэлгээ 80 хувь буюу түүнээс дээш байх ёстой. Мөн хувийн хэрэг, сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ, суралцахыг дэмжсэн асран хамгаалагчийн өргөдөл хүсэлт хэрэгтэй.

-Хэдэн хичээлээр яаж шалгалт авах вэ?

-Матетматик болон англи хэлний шалгалтыг тестээр авна. Тестээ боловсруулчихсан байгаа.

-Босго оноо бий юү?

-Хавар есдүгээр ангийн 15 хүүхэд шалгаруулж авсан. Тэр үед босго оноог 575 гэж зааж байсан. Энэ удаа хэдэн хүүхэд бүртгүүлэх, тестийнхээ агуулга зэргээс шалтгаалж босго оноог тогтооно. Мөн БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэгээс Кэмбрижийн хөтөлбөрийн талаар тодруулсан юм.

-“Шинэ эрин” сургуульд хэдэн сурагч суралцаж байгаа вэ. Тодорхой шалтгаанаар хасагдсан хүүхэд байгаа юу?

-40 сурагч суралцаж байна. Ачаалал ихтэй байдаг ч суралцахгүй болсон хүүхэд байхгүй. Ирэх хавар эдгээр хүүхдээс олон улсын ерөнхий боловсролын шалгалт авна.

-Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж байгаа сурагч юугаараа давуу вэ?

-Уг сургуульд сурч төгссөн хүүхэд хоёр гэрчилгээ авна. Кэмбрижийн олон улсын болон Монголын гэрчилгээтэй төгсөнө гэсэн үг. Энэ нь манай ЕБС-ийн боловсролыг дэлхийд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Түүнчлэн дэлхийн томоохон сургуулиудын бакалаврын зэрэгт шууд элсэн суралцах боломжтой болно. Мөн манай ахлах ангийн сурагчид заавал судлах 19 хичээл үздэг бол Кэмбрижийн хөтөлбөрөөр суралцаж байгаа сурагч арван хичээл үзэх юм.

-Нэг анги хэдэн хүүхэдтэй вэ. Өдөрт хэдэн цаг хичээллэх вэ?

-Нэг анги 20 хүүхэдтэй байна. Нэг ээлжээр 9.00-17.00 цагийн хооронд хичээллэдэг. Хичээл англи болон монгол хэлээр явагдана. Монгол хэл, Монголын түүх, монгол бичгийг монголоор, бусад хичээлийг англи хэлээр үздэг. Кэмбрижийн ерөнхий боловсролын олон улсын сурах бичгийг ашиглана. Багш нарын хувьд сонгон шалгаруулалт явуулж байгаа.

-Уг сургуульд суралцахын тулд сурагч төлбөр төлөх үү?

-Үгүй. Сайн л сурдаг бол малчны хүүхэд ч сурах боломжтой. Энэ хичээлийн жилд стандарт, хөтөлбөрийг шинэчлэхийн тулд 30 лаборатори сургууль хичээллүүлэх юм байна. Улаанбаатар хотоос ес, аймаг бүрээс нэг сургууль сонгож тав, аравдугаар ангийн сурагчдад монгол хэлээр Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийн дагуу хичээллэх аж. 2014-2015 оны хичээлийн жилээс бүх сургууль уг хөтөлбөрөөр хичээллэх гэнэ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5024464/434/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
789 Н.Алтанхуяг: Тавантолгойн ордыг хуваагаагүй 2011-09-02 6812
788 ЭРДМИЙН УУРХАЙГААС ЭРДЭНЭ ШҮҮРДЭХЭЭ ТАНГАРАГЛАЛАА 2011-09-02 6954
787 ИХ АВАРГА CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ 2011-09-02 6841
786 ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирна гэдэгтээ итгэл төгс байна 2011-09-01 7397
785 Сюрприз дүүрэн мэдээллээр Ерөнхий сайд эрдмийн баярыг угтав 2011-09-01 7077
784 Ц.ГАНХҮҮ: ЖУРАМД “ЗЭЭЛ” ГЭДЭГ ҮГ НЭМЖ ОРУУЛСАН 2011-09-01 6837
783 БАЛИАШИГГҮЙ БОЛ БАЛАРНА 2011-08-31 7039
782 Хил хамгаалах үйлст Т.Ариунаа, Б.Сарантуяа нар “хүчин зүтгэнэ 2011-08-31 7694
781 DJ Өөжий 12 жилийн хорих ял сонсов 2011-08-31 7263
780 Дэлхийн мөрөөдлийн гүнжээр монгол бүсгүй тодров 2011-08-30 7241
779 С.Эрдэнэ: Бид аль нэг намын эрх ашиг харж Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй 2011-08-30 6639
778 ХОЁР МОНГОЛ ЁКОЗҮНАТАЙ БОЛОХООС ЭМЭЭЖ БАЙНА 2011-08-30 7061
777 Дэлхийн цомын тэмцээн эхэллээ 2011-08-29 6823
776 Улаанбаатарынхан 08.00 цагаас ажилдаа явдаг болно 2011-08-29 6571
775 Чанартай, хямд орон сууцны “Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа 2011-08-29 7612
774 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАРЛАА 2011-08-26 6718
773 ПРОКУРОР ОО, ӨНӨӨДӨР 1937 ОН БИШ ШҮҮ 2011-08-26 6710
772 Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-нээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль, Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэв. 2011-08-26 6949
771 98 насандаа жүдогийн Х дан авав 2011-08-25 6998
» Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд 250 сурагч элсэнэ 2011-08-25 7875
배너신청
자생병원

배너신청