Бичлэгийн тоо 3,329
Өчигдөр Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн ДАШТ эхэллээ. Олимпийн өмнөх жил болж байгаа, мөн чансааны оноо өндөртэй гэдгээрээ онцлог энэ жилийн тэмцээнд 120 орны 900 орчим тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгчээ. Энэ дунд Монголын 23 (эрэгтэй 14, эмэгтэй ес) тамирчин эр бяраа сорихоор Францад очоод байна. Олон улсын жүдо бөхийн холбоо өнгөрсөн жил нэг улсаас нэг жинд хоёр тамирчин оролцохыг зөвшөөрсөн учир ДАШТ-д зодоглох жүдочдын тоо ийн өссөн юм. Манай Х.Цагаанбаатарын барилдах 66 кг-д гэхэд 82 бөх байгаа. Тиймээс энэ жинд аваргалахын тулд долоо ялах шаардлагатай юм. Парисын татамид манай бөхчүүд хэн хэнтэй барилдах талаар сонирхуулъя.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 60 кг-д Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар гэсэн манай хоёр бөх бий. Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг эхний даваандаа гоц мөргөж, дараа нь Японы Х.Ямамототой барилдах сугалаа татсан байна. Энэ бөх залуучуудын ДАШТ-д түрүүлж, их дуулга, Дэлхийн цомын тэмцээнүүдээс дөрвөн алтан медаль авсан амжилттай. Д.Төмөрхүлэг өмнө нь түүнтэй гурав барилдахдаа хоёр ялж байв. Өнгөрсөн жил манайд болсон Дэлхийн цомын тэмцээнд тэд түрүү булаалдахад Төмөрхүлэгийн ялалтаар өндөрлөж байлаа. Энэ жингийн нөгөө бөх Ч.Болдбаатар мөн эхэлж гоц мөргөөд нутгийн бөх И.Ноуртай барилдахаар болжээ. Түүний өрсөлдөгч нь энэ жил 30 настай, дэлхийн цомын цувралуудаас гурван хүрэл медаль авсан амжилттай юм байна. Нэг ёсондоо аргалж болох өрсөлдөгч гэж болно. Ч.Болдбаатар түүнтэй барилдаж байгаагүй ч түүний амьдаа Г.Болдбаатар өнгөрсөн жил энэ бөхийг хожиж байв.

66 кг-ын манлай бөх Х.Цагаанбаатар нэгийн даваанд Энэтхэгийн М.Нандалтай барилдана. Түүнийг хожвол Хятадын Луи Ренвангтай тулах юм байна. Харин С.Мияарагчаа эхэлж гоц мөргөөд дараа нь Мароккогийн Эл Хадири, Оросын А.Гаданов хоёрын ялсантай нь хүч үзнэ. Цагаанаа 2009 онд дэлхийн аварга болохдоо хагас шигшээд түүнийг ялсныг манай уншигчид санаж байгаа биз ээ. Мияарагчаа өнгөрсөн жил Сүвонд болсон Мастерс тэмцээнд түрүүлэхдээ Гадановыг ялж байв.

73 кг-ын Г.Одбаяр нэгийн даваанд гоц мөргөсөн бөгөөд дараа нь Италийн Ж.Ди Кристо, Солонгосын Ван Ки Чүн нарын аль нэгтэй барилдах оноолт таарчээ. Солонгосын бөх нь дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай тамирчин юм. Энэ жингийн өөр нэг монгол бөх С.НямОчир Боснигийн М.Мрдичтэй нэгийн даваанд таарчээ. Түүнийг хожвол Австри, Малигийн хэн ялсантай нь барилдах юм.

81 кг-д барилдахаар очсон О.Ууганбаатар дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Солонгосын Ким Жа Бумтай нэгийн даваанд хүч үзэх сугалаа татжээ. Харин Г.Түвшинжаргал Ираны А.Гасемитай барилдах юм.

90 кг-ын Б.Жанчивдорж эхэлж гоц мөргөөд дараа нь Казахстаны А.Кассачевтай барилдах сугалаатай. Мөн улсын начин Э.Энхбат Польшийн К.Вегларцтай эхний даваанд таараад байна.

-100 кг-д барилдах олимпийн аварга Н.Түвшинбаяр Латвийн Ж.Бородавког нэгийн даваанд “амлаж” авсан. Түүний группт Дэлхийн цомын цувралуудын олон алтан медальт Бельгийн Э.Ван Дер Геест, дэлхийн аварга Японы Т.Анаи нарын бөхчүүд багтсан байна. Аварга маань эдгээр бөхийг ялж байж шилдэг дөрөвт шалгарах ёстой. Маш хүнд сугалаа гэж хэлж болно. Тэгвэл Б.Тэмүүлэн нэгийн даваанд олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Голландын Х.Гролтой учраа таарсан байна.

+100 кг-д аймгийн арслан Н.Батсуурь Перугийн К.Зегарратай эхэлж хүч үзэх бол Б.Төгөлдөр Ираны М.Родакитай барилдах сугалаа татлаа.

Эмэгтэйчүүдийн барилдаанд манай есөн тамирчин бий. Хамгийн хөнгөн буюу 48 кг-д Б.Бат-Эрдэнэ гоц мөргөөд байгаа бөгөөд дараа нь Куба, Америкийн ялсантай нь хүч сорино. Харин М.Уранцэцэг Туркменистаны М.Бабакулеива, Румыний А.Думытру нарын ялсантай нь барилдах оноолттой. Эндээс олимпийн аварга Думытру гарч ирэх нь тодорхой байх. Тиймээс манай бөх групптээ тэргүүлэхийн тулд аваргыг заавал ялах хэрэгтэй болох нь.

52 кг-д манай найдваруудын нэг М.Бундмаа бий. Тэрбээр эхлээд Алжирын С.Хаддадтай барилдана. Түүнийг нэг их зоволгүй ялчих байх. Харин дараа нь олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Кубын Я.Бермойтой таарах юм. Б.Солонгын хувьд Кот’Д Ивуарын бөхтэй нэгийн даваанд таарсан. Хожвол Бразилийн Э.Миринда түүнийг хүлээж байна.

57 кг-д зодоглох Т.Баттөгс эхэлж гоц мөргөөд хоёрын даваанд Оросын Е.Мелниковатай барилдана. Энэ жингийн Б.Сумъяа Ардчилсан Солонгосын Рим Юн Хуитэй эхний даваанд таарчээ.

63 кг-ын Ц.Мөнхзаяа Их Британийн Ф.Питмантай барилдах оноолттой. Хожвол Мексик, Туркийн аль нэг нь түүнийг хүлээж байна. Ер нь манай бөх боломжийн сугалаа татсан гэж болно. Ашиглаж чадвал шилдэг дөрөвт үлдчих боломж түүнд байна.

-78 кг-ын П.Лхамдэгд Украины А.Матросоватай нэгийн даваанд хүч үзэхээр болжээ. Түүний группт Орос, Франц, Куба, Япон гээд олон хүчтэй өрсөлдөгч багтсан байна.

+78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд эхэлж гоц мөргөөд дараа нь эзэн орны бөх А.С.Мондиеритай барилдахаар болов. Түүний группт олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Кубын И.Ортис бий. Түүнийг аргалж чадвал шилдэг дөрөвт үлдчих боломжтой сугалаа харагдана. Дашрамд сануулахад, өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48 кг-ын барилдаанууд болсон.

Г.БАЯРСАЙХАН

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5020041/23b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
769 ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШАН ТАТАГЧ 2011-08-25 7286
768 Д.Бум-Очир: ХҮН БАЙХ Нь ХҮСЭЭД БАЙХААР ЗҮЙЛ БИШ ШИГ САНАГДДАГ 2011-08-24 6866
» Дэлхийн шилдэг жүдочид ПАРИСТ ХУРАН ЧУУЛААД БАЙНА 2011-08-24 6496
766 Жак Роге Лондоны олимпийн урилгыг гардуулаа 2011-08-24 6995
765 ДИПЛОМ “ҮЙЛДВЭРЛЭГЧ” 2011-08-23 11218
764 Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь 2011-08-23 7209
763 Н.ЦОГТСАЙХАН: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан ёсоор гаргасан 2011-08-23 7018
762 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ 2011-08-22 7006
761 Хакүхогийн тухай нэвтрүүлгийг 120 оронд гаргана 2011-08-22 7070
760 АНУ-ын монгол модель 2011-08-22 7752
759 Цагдаагийнхан Б.Одхүүг хайгаад зургаа хонож байна 2011-08-19 8162
758 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгсдээс 70 минут шалгалт авна 2011-08-19 7688
757 Хайрын хөшөө сүндэрлэлээ 2011-08-19 7202
756 МОД ТАРЬЖ СУУГАА МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ТҮШЭЭ 2011-08-18 8522
755 Хакүхо дөрөвт оржээ 2011-08-18 6727
754 Дэлхийн 40 гаруй залуу удирдагчид Монгол улсад чуулна 2011-08-18 7343
753 Хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй арван цаг 2011-08-17 7048
752 Монгол хүн эрсдэж, хохироогүй 2011-08-17 7408
751 Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ 2011-08-17 7332
750 Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа 2011-08-16 6661
배너신청
자생병원

배너신청