Бичлэгийн тоо 3,329
Америк,
Канадын шилдэг брэндийн чөлөөт хувцасны худалдаа эрхэлдэг хамгийн том
вэб сайт болох Karmaloop.com -ын “Шилдэг эрэгтэй”, “Шилдэг эмэгтэй”
модель шалгаруулах тэмцээнд Америкт сурч, амьдарч буй Б.Баттулга хэмээх
монгол залуу оролцож байна.
АНУ-ын
муж бүрийн мянга мянган залуусаас одоогийн байдлаар тэрбээр тавдугаарт
бичигджээ. Шалгаруулалт онлайнаар санал авах зарчмаар явагддаг аж.
Тэмцээний дүн ирэх сарын 16- нд гарах тул Б.Баттулгад саналаа өгөх
хүсэлтэй хүмүүс фэйсбүүк сайтаар дамжуулан нутаг нэгтнээ дэмжих
боломжтой.