Số bài viết: 3,329
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс есдүгээр сарын 3-4-нд солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авахаар болсноо өчигдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ. Шалгалтыг Улаанбаатар хот, Завхан, Ховд аймгийн төвд авна. Баянзүрхэд тус дүүргийн болон Булганы иргэд, Сонгинохайрханд тус дүүргийнхнээс гадна Сэлэнгийнхэн, Баянголд тус дүүргийн болон Багануур, Орхон, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын иргэд шалгалтаа өгнө.

Сүхбаатарт тус дүүргийнхэн болон Багахангай, Налайх, Архангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэрийнхэн, Чингэлтэйд тус дүүргийнхнээс гадна Хан-Уулын иргэд ирж, шалгалтаа өгнө. Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймагт бүртгүүлсэн хүмүүс Завханы төвд, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийнхан Ховдын төвд очиж, солонгос хэлний мэдлэгээ шалгуулах юм байна. Шалгалт өгөхдөө гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, бүртгүүлэхэд олгосон шар хуудас, хар өнгийн балтай очоорой. Паспорт, иргэний үнэмлэх нь бүртгүүлэхдээ хуулбарлаж өгсөн тэр үнэмлэх, паспорт байх ёстой аж. Бичиг баримтаа мартсан хүнийг шалгалтад оруулахгүй. Шалгалтыг сонсох, унших гэсэн хэлбэрээр авна.

Эдгээр нь тус бүртээ 25 асуулт, 100 оноотой. Сонсох даалгаврыг 30, унших даалгаврыг 40 минутад хийх учиртай. Хоёр шалгалтын хооронд завсарлагагүй. БНСУ-аас томилогдсон комисс шалгалтыг авч, дүгнээд 80-200 оноо авсан хүмүүсийг онооны дарааллаар нь жагсаана. Эхний 3000 шалгуулагчийг тэнцсэнд тооцох юм байна. “Солонгос хэлний шалгалтад тэнцүүлж өгнө”, “Шалгалтын тест олж өгнө” гэсэн хүмүүст хууртахгүй байхыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас анхаарууллаа. Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-263773 дугаарын утас, www.hh.gov.mn сайтаас аваарай.
List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
769 ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШАН ТАТАГЧ 25-08-2011 7286
768 Д.Бум-Очир: ХҮН БАЙХ Нь ХҮСЭЭД БАЙХААР ЗҮЙЛ БИШ ШИГ САНАГДДАГ 24-08-2011 6866
767 Дэлхийн шилдэг жүдочид ПАРИСТ ХУРАН ЧУУЛААД БАЙНА 24-08-2011 6496
766 Жак Роге Лондоны олимпийн урилгыг гардуулаа 24-08-2011 6995
765 ДИПЛОМ “ҮЙЛДВЭРЛЭГЧ” 23-08-2011 11218
764 Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь 23-08-2011 7209
763 Н.ЦОГТСАЙХАН: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан ёсоор гаргасан 23-08-2011 7018
762 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ 22-08-2011 7006
761 Хакүхогийн тухай нэвтрүүлгийг 120 оронд гаргана 22-08-2011 7070
760 АНУ-ын монгол модель 22-08-2011 7752
759 Цагдаагийнхан Б.Одхүүг хайгаад зургаа хонож байна 19-08-2011 8162
» БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгсдээс 70 минут шалгалт авна 19-08-2011 7688
757 Хайрын хөшөө сүндэрлэлээ 19-08-2011 7202
756 МОД ТАРЬЖ СУУГАА МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ТҮШЭЭ 18-08-2011 8522
755 Хакүхо дөрөвт оржээ 18-08-2011 6727
754 Дэлхийн 40 гаруй залуу удирдагчид Монгол улсад чуулна 18-08-2011 7343
753 Хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй арван цаг 17-08-2011 7048
752 Монгол хүн эрсдэж, хохироогүй 17-08-2011 7408
751 Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ 17-08-2011 7332
750 Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа 16-08-2011 6661
배너신청
자생병원

배너신청