** Яг л одоо** Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла Халуун залуу насыг минь Хагдарч гундахаас нь өмнө Хайрын улаан дөлийг минь Унтарч бөхөхөөс нь өрсөж Хайрлах юм бол намайг яг л одоо хайрла Хаях юм бол намайг яг л одоо хаяа Байгаа сайхан бүхнийг минь Барагдаж дуусахаас нь өмнө Балиар энэ амьдралаас залхаж зугтахаас нь өрсөж Хаях юм бол намайг яг л одоо хаяа Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа Жавартай дулаантай насыг минь Жамаараа хөрөхөөс нь өмнө Жавхаат алаг нүдийг минь Жаран үрчлээс болохоос нь өрсөж Жаргаах юм бол намайг яг л одоо жаргаа Орхих юм бол намайг яг л одоо орхио Орь залуу насыг минь Огшиж гундахаас нь өмнө Оргилуун халуун хүслийг минь Оргүй алга болохоос нь өрсөж Орхих юм бол намайг яг л одоо орхио Setgel buruugui - SERCHMAA