Энэ
сарын эхээр Английн Лондон хотын Манчестер, Ливерпуль, Бирминхэм,
Глостер зэрэг дүүрэгт дэгдсэн үймээний улмаас хүний амь эрсдэж, олон
арван хүн шархадсан. 16 мянган цэрэг цагдаа хамгаалалтад гарган, 1000
гаруй хүнийг саатуулсан тус үймээн дэлхий нийтийн анхаарлыг татаад
байсан.
Үймээн гарсан хотод байдал ямар байгаа болоод тэнд амьдарч буй монголчуудын аюулгүй байдал хэр хангагдсан талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас лавлахад “Одоо Английн Лондон хотод дэгдсэн үймээн самуун намжсан болохоор санаа зоволтгүй. Олон хоног үргэлжилсэн энэ дүйвээнд монгол хүний амь эрсдэж, эрүүл мэнд хохироогүй.
Манай
Консулын газрынхан Лондонд байгаа ЭСЯ-тайгаа байнгын холбоотой байсан.
Англи улсад нийт 3000 гаруй монгол иргэн сурч, ажиллаж, амьдардаг. Яг
үймээн гарсан дүүрэг тус бүрд нь төчнөөн монгол хүн байна гэж нарийвчилж
гаргасан тоо алга” гэлээ.
О.ХАЛИУН